Хуралд Дорнод аймгийн Засаг дарга, инженер
Дамдинжавын Батсүх баяр хүргэж дэlгэрэнгүй үг хэлэв. “То ван-200” эш-ний
бага хуралд 12 илтгэл тавигдсан ба “Сонордуулах бичиг” нэртэй хурлын
баримт бичигт “түүхийн бодит баримтанд тулгуурлан ТО ВАН СУДЛАЛ –ыг бие
даасан судалгааны чиглэл болгон хөгжүүлэх” гэж зорилтыг дэвшүүлэн
тавьсан юм. Энэ заалтыг амьдралд бүтээлчээр хэрэгжүүлэх зорилгоор 1999
он хүртэл То ван судлалын нийгэмлэгийг үүсгэн байгуулах ажлыг өрнүүлэн,
1999 оны 8-р сарын 12 ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн Яаманд
бүртгүүлэн, 3739 тоо гэрчилгээ авч, нийгмийн тусын тулд чиглэсэн үйл
ажиллагаа явуулж эхэлсэн. То ван судлалын эрдэм шинжилгээний ажлыг
нэлээд өргөн цар хүрээтэйгээр эхэлж, дэлхийн монгол судлалын шинжлэх
ухааны бүрэлдэхүүн хэсэг болгох хэмжээнд тавьж явуулснаар олон орны
эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажитан, төр, нийгмийн зүтгэлтнүүдийн
анхаарлыг татах болсон. Одоогоор Англи, Герман, Итали, Орос, Хятад, Япон
зэрэг дэлхийн арваад оронд То ван судлалыг сонирхох боллоо. То ван
судлалын нийгэмлэгээр дамжуулан Монгол орныг судлах, жуулчлахаар зорьж
ирэх хүмүүс бий болж байна.
Тус нийгэмлэг нь байнгын үйл ажиллагаатай, 9 хүний бүрэлдэхүүнтэй
Удирдах зөвлөл өдөр тутмын ажлаа эрхлэн явуулдаг ба 21 хүний
бүрэлдэхүүнтэй Эрдмийн зөвлөл ажилладаг.
Удирлдах зөвлөл нь төв орон
нутгийн салбар зөвлөлүүдийн ажлын уялдаа холбоог өргөжүүлэх замаар үйл
ажиллагаагаа явуулдаг. Түүнчлэн тус нийгэмлэгээс зохиож буй, эрдэм
шинжилгээний бага хурлыг зохион байгжуулах, илтгэл сонсгол бэлтгүүлэх,
нийгэмлэгийн үйл ажиллагаанд хувь хүмүүс, хамт олныг хамруулах, ном
товхимол,CD хэвлүүлэх, радио телевиз, сонин хэвлэлээр дамжуулан нийгмийн
тустай ажил зохион байгуулах, эрдэмтэд уншигчдийн уулзалт хийх, төв,
хөдөөгийн ард түмний дотор То ван судлал дахь аман уламжлалыг судлаж
сурталчилах зэрэг олон талт үйл ажиллагааг явуулж байна.
Эрдмийн зөвлөл нь дотоод гадаадын эрдэмтэд судлаачдын 21 хүний
бүрэлдэхүүнтэй агаад, Эрдмийн зөвлөлийн даргаар МУБИС-ийн гадаад
харилцааны менежер, түүхийн ухааны доктор, дэд профессор ноён
Лайхансүрэнгийн Алтанзаяа ажиллаж байна. То ван судлалын нийгэмлэгийн
Эрдмийн зөвлөл нь дотроо 18 салбар зөвлөлтэй ажилладаг.
Үүнд:
1.Нийгэм,эдийн засгийн салбар зөвлөл: дарга нь ТӨХ-ны ахлах мэргэжилтэн ноён Дамдинжавын Батсүх
2.Түүхийн ухааны салбар зөвлөл: Дарга нь түүхийн ухааны доктор, дэд профессор, ноён Лайхансүрэнгийн Алтанзаяа
3.Удирдахуйн ухааны салбар зөвлөл дарга нь Хөдөө аж ахуйн ухааны доктор, ноён Төгсийн Содной.
4.Хөдөө аж ахуйн ухааны салбар зөвлөл. Дарга нь Доктор ноён Балсангийн Сүхээ.
5.
Сурган хүмүүжүүлэх ухааны салбар зөвлөл. Дарга нь Улаанбаатарын их
сургуулийн багш, Сурган хүмүүжүүлэхийн шинжлэх ухааны доктор, профессор
ноён Ядамжавын Хишигт
6.Хэл, уран зохиолын салбар зөвлөл. Дарга нь доктор дэд профессор, хатагтай Батын Бямбаа
7.Урлаг, уран сайхны зөвлөл. Дарга нь МУ-ын төрийн шагналт, Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол.
8.Физик
математикийн ухааны салбар зөвлөл. Дарга нь МУ-ын төрийн шагналт, ШУ-ны
гавъяат зүтгэлтэн, академич ноён Баатарын Чадраа.
9.Анагаах ухааны
салбар зөвлөл. Дарга нь МУ-ын төрийн шагналт, хүний гавъяат их эмч,
анагаах ухааны доктор, клиникийн профессор, ноён Муухайн Намсрай
10.Хувилахуйн ухааны салбар зөвлөл. Дарга нь химийн ухааны доктор Билэгтийн Палам.
11.Биологийн ухааны салбар зөвлөл. Дарга нь Биологийн шинжлэх ухааны доктор, профессор, академич ноён Думаажавын Баатар.
12.Техник технологийн салбар зөвлөл. Дарга нь электроникийн инженер, ноён Сэнгэдоржийн Баатар.
13.Геофизик, одон орон судлалын салбар зөвлөл. Дарга нь Сурган хүмүүжүүлэх ухааны доктор ноён Гомбосүрэнгийн Даваахүү.
14.Мэдээлэл зүйн ухааны салбар зөвлөл дарга нь ноён Чогсомжавын Нэргүй.
15.Уламжлал судлалын салбар зөвлөл Дарга нь МУ-ын онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд, дипломатич зохиолч ноён Дамдины Бямбаа.
16.Бизнес судлалын салбар зөвлөл. Дарга нь төрийн ахмад ажилтан, дипломатич ноён Даваагийн Дашдовдон
17.Бурхан шашны асуудал эрхэлсэн салбар зөвлөл. Дарга нь Дашчойлон хийдийн лам, яруу найрагч, ноён Боролзой
18.Залуу эрдэмтдийн зөвлөл. Дарга нь Улаанбаатарын их сургуулийн сургалт хариуцсан проректор, ноён Дэмбэрэлсүрэнгийн Цэвээндорж