Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
ТОГТОХТӨР БА БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ
2012/12/06
Дэлхийн улс түмний дэвшин орж буй хөгжлийн шинэ үе шат болсон мэдээлэл технологийн зуунд гол хөдөлгөгч хүчний үүргийг даяарчлал  гүйцэтгэнэ гэж манай гарагийн тэргүүлэх эрдэмтэн, мэргэжилтнүүд үзэж байна.
Б.Палам
дэлгэрэнгүй
МОНГОЛ АРДЫН АМАН УЛАМЖЛАЛ ДАХЬ ТО ВАН СУДЛАЛЫН АСУУДАЛД
2012/12/06
Манай түүх соёлын гайхамшигт дурсгал болсон ардын аман уламжлалаас судлаж суралцах зүйл асар их билээ. 1921 онд байгуулагдсан судар бичгийн хүрээлэн, түүнээс эхтэй ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид ард түмнийхээ аман уламжлалын сан хөмрөгөөс цуглуулж эмхтгэн үндэсний хэл бичгээр хэвлэн нийтлүүлэх ажлыг эрхлэн гүйцэтгэж байна. Тус эрдмийн хамт олны гаргаж буй “Монгол аман зохиолын чуулган” нэртэй 99 боть номоос уншихуй улс орны түүхэн замнал, ухаантан мэргэдийн амьдрал үйлсийг бийр янтай, бичгийн цаас гэлтгүйгээр оюун санаандаа шингээн олон үеийг дамжуулан мөнхжүүлж ирсэнд монгол ардын аман уламжлалын ач холбогдол, үнэ цэн оршиж байна.
Б.Палам
дэлгэрэнгүй
ТО ВАНГИЙН СУРГААЛ ДАХЬ БЭЛЧЭЭРИЙН МАЛ МАЛЛАГААНЫ СОНГОДОГ АРГА
2012/12/06
1.То ван гэж хэн бэ
      Хүн төрөлхтний тусын тулд гавьяат үйлс бүтээлцэж, дэлхийд  алдар нэрээ мөнхжүүлсэн хүчирхэг хаад, гайхамшигт жанжин,төр засгийн зүтгэлтэн,эрдэмтэн мэргэд Монгол улсын түүхэнд олон гарсны дотор нэр нь дотоод гадаадад төдийлэн тодроогүй боловч дээрхи хүмүүсийн эгнээнд зүй ёсоор орох хүн бол Х1Х зууны үеийн Монголын нийгэм,улс төр,соёлын гарамгай зүтгэлтэн,аугаа их соён гийгүүлэгч Бат-Очирын Тогтохтөр юм.Олноо хэцүү То ван хэмээн алдаршсан ван Б.Тогтохтөр 1797 оны 9-р сарын 15 нд одоогийн Дорнод аймгийн Халхгол сумын нутаг Сангийн далай гэдэг газар төрсөн [1,2 ]
Б.Палам.
дэлгэрэнгүй
АРДЫГ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГЧ ТО ВАНГИЙН НОМЧ МЭРГЭН СУРГААЛ
2012/12/06
Монгол бол өнө эртний соёлт орон. Түүнийг бүтээгчид нь үе үеийн эрдэмтэн оюун ухаантан нар юм. Тэдний дотор XVIII-XIX зууны үед ардыг соён гэгээрүүлэхэд эрдэм ухаан, эх оронч сэтгэл зүтгэлээ гаргасан соёлын зүтгэлтэн бол Халхын Сэцэнхан аймгийн чуулган дарга (1859-1868), хэбэй ван,  Илдэн вангийн хошууны засаг ноён (1822-1868) Тогтохтөр  онцгой суурийг эзлэж байна.
 П.Хорлоо, Б.Палам, Б.Бямбаа.
дэлгэрэнгүй
ТОВАНГИЙН ТУХАЙ ДОМОГ ЯРИА
2012/12/06
Б.ӨЛЗИЙБАЯН Дорнод аймгийн засаг даргын тамгын газрын дарга
Оюун билгийн соёрхол' хэмээх хэл зүйн алдарт бүтээлд тэмдэглэснийг нь үэвэл Шадар дор явагч хэвэй, Жүн ван, халхын илдэн -даа Тогтохтөр гэсэн байдаг. Багын нэр нь Тогтохдорж гэнэ. Олноо алдаршсан нэр нь То ван 1797 - 1887 .
То вангийн тухай домог яриа Сэцэн хан аймаг хийгээд Дорнод Монголчуудын хүрээнээс аль хэдийнээ  хальж нийт монголын дунд түгээмэл хэлэлцэх болсон төдийгүй монголч эрдэмтдийн судалгааны эргэлтэнд орсон нь хойч үеийн бидний бахархал болж байдаг билээ.дэлгэрэнгүй
ТО ВАНГИЙН ХОШУУНД ӨРНӨСӨН ТЭМЦЭЛ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДАХИН АВЧ ҮЗЭХ НЬ
2012/12/06
Д.ДАШБАДРАХ Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан
Халхын Сэцэн хан аймгийн Тоггохтөр вангийн хошуунд 1839 -1845 он хүртэл бараг таван жил шахам үргэлжилсэн тэмцэл хөдөлгөөний түүхийг шинэлэг арга зүйгээр Шинжилж судлах нь Тогтохтөрийн түүхэн байр суурь хошуу нутагтаа хийсэн шинэчлэлийнх нь учир утга, түүхэн үр дагавар зэрэг олон асуудлыг бодитойгоор авч үзэж, эндүү ташаа ойлголт, гажуудлыг засаж залруулахад чухал ач холбогдолтой юм.
дэлгэрэнгүй
ИЛДЭН ВАНГИЙН ХОШУУН ГАЗАР НУТАГ ХИЛ ХЯЗГААРЫН ТУХАЙ
2012/12/06
Ж. ГЭРЭЛБАДРАХ. Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, түүхч
Сэцэн хан аймгийн зүүн гарын дунд хошуу 1689 онд байгуулагджээ. Хошууны анхны ноён нь Сэцэн хан Өмхий авга болох Илдэн тайж хэмээх Пунцаг 1688 оны Халх-Ойрадын дайны үед харъяат ардаа аван Манжид дагаар орсон байна. Тэрбээр дараа жил нь засаг ноён болжээ .[3].
дэлгэрэнгүй
САНГИЙН ДАЛАЙ НУУР
2012/12/06
Б,АРЪЯАДАГВА  Химийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан,химич.
Б.ПАЛАМ Физик Төхникийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, дэд доктор
Монгол орон 170 гаруй давстай нууртай, эдгээрээс томоохонд орох Сангийн далай нуур дорнод уртрагийн 116.51 30 хойт өргөрөгийн 46.5615 - градусын солбицлолд, далайн мандлаас дээш 650 -800 м өргөгдсөн газар, Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос зүүн урагш 240 км, Вангийн цагаан уулаас хойш 25 км зайд оршино.
дэлгэрэнгүй
ТОГТОХТӨРИЙН ТУХАЙ ДАЙЧИН УЛСЫН АРХИВЫН ЗАРИМ БАРИМТ
2012/12/06
Л.ЖАМСРАН   Дорно дахин,олон улсын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний  тэргүүлэх ажилтан дэд доктор
Энэ тухай өгүүлэхдээ юуны урьд 'Дайчин гэдэг нэрийг товч тайлбарлая. Энэ бол монгол орныг 300 шахам жил ноёрхсон манж нарын  улсын нэр. Тэд XYII зууны эхээр өөрийн улсыг байгуулахдаа ' Хожуу Алтан улс' гэж нэрлэсэн нь XII-XIII зууны үед оршиж байгаад Монгол улсад цохигдож мөхсөн зүрчидийн Алтан улсын нэрийг өвлөн нэрлэсэн хэрэг.
дэлгэрэнгүй
ТОВАНГИЙН СУРГААЛ МАЛЧИН АРДЫН АМЬДРАЛ АХУЙД
2012/12/06
Л.МЯГМАРСҮРЭН
Дорнод аймгийн Халхгол
сумын засаг дарга
Олонд То ван хэмээн нэрлэгдсэн Сэцэн хан аймгийн Халх гол хошууны ноён Тогтохдорж 1853 онд аж. төрөхийг заасан сургаалаа зохиожээ.
дэлгэрэнгүй
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats