МОНГОЛЫН ШИНЖЛЭХ УХААН БА ДОРНОД АЙМГААС ТӨРСӨН ЭРДЭМТЭД 2012/12/07
Хүн төрөлхтөн түүхэн туршдаа хуримтлуулсан ажиглалт бүртгэл танин
мэдэхүйн нэгдсэн систем үүссэн хэмээн үздэг ба үүнийг шинжлэх ухаан гэж
нэрэлдэг6 Орон сууц барьж, ан гөрөө хийж, амьтан тэжээж, тариа будаа
тарих болсноос авч үзвэл хүмүүс анхлан байгалийн шинжлэх ухааныг үүсгэн
улмаар зурхай, одон орон, гариг эрхис судлал, хэмжихүйн болон гүн
ухааныг хөгжүүлж ирсэн түүхтэй юм. Үүнээс үзэхэд шинжлэх ухаан гэдэг нь
хүн төрөлхтний өөртөө нэн чухал хэрэгцээтэй мэдлэг туршлагын
хуримтлалын цогц их сан хөмрөг ажгуу. Бэлтгэсэн: Б.Палам
дэлгэрэнгүйСУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ ТО ВАНЧ АРГА ЗҮЙ 2012/12/07 Сургаал бол Монгол яруу найргийн уламжлалт нэгэн төрөл зүйл байсаар
иржээ. Үүнд XIII зууны үеийн Чингисийн билэг, XVII зууны Мэргэн гэгээний
сургаал, XIX зууны үеийн То ван (Тогтохтөр)-ийн аж төрөх үйлийг заасан
сургаал зэрэг багтдаг. Монгол улсын нийгэм улс төрийн зүтгэлтэн, соён
гэгээрүүлэгч Бат-Очирын Тогтохтөр ноёны туурвисан зохиол бүтээлийг
судлаж үзвээс сурган хүмүүжүүлэх монгол арга ухааныг сургаалын хэлбэрт
шингээсэн байдгаараа онцлог байна [1-4]. Эмхтгэсэн Б. Палам дэлгэрэнгүйТО ВАНГИЙН БИЗНЕС СЭТГЭЛГЭЭНИЙ ОНЦЛОГ 2012/12/07
Монгол улсын түүхэн хуудаснаа их бага хаад, ноёд язгууртан сэхээтнүүд
хийгээд төрийн түшээдээс улс орноо цэцэглүүлэн хөгжүүлэх үйл хэрэгт
ихээхэн хувь нэмэр оруулсаар ирсэн нь тэмдэглэгдэн үлджээ. XVIII-XIX
зууны үеийн манай улсын түүх бол Манжийн төрийн дарангуйлал тогтож,
хөгжлийн чиг хандлагаа алдсан тун ээдрээтэй үе байв. Энэ үед улс төрийн
болон эдийн засгийн тусгаар тогтнолоо сэргээн, эх орноо зах зээлийн
эдийн засгийн замаар хөгжүүлэх чиг хандлагатай үйл ажиллагаа явуулж
ирсэн сурвалжит язгууртан сэхээтний нэг нь Халхын хэцүү То ван хэмээн
олноо алдаршсан Сэцэнхан аймгийн Илдэн вангийн хошууны удам залгасан
ноён Бат-Очирын Тогтохтөр юм. Бэлтгэсэн Б. Палам
дэлгэрэнгүйТО ВАН СУДЛАЛ ДАХЬ ШАШИНЫ АСУУДАЛ 2012/12/07
1,Төр шашны харилцаа. 1206 онд эзэн богд Чингис хаан нэгдсэн
хүчирхэг Монгол улсыг байгуулан тулгар төрийг тулсан цагаас манайд төр
шашины харилцаа үүсч, тэр цагаас төр нь шашинаа дээдэлж ирсэн.
Монголчууд төрийн хэргийг шашинаас ямагт тэргүүн зэрэгт тавьж, төрөөс
бурхан шаашин, олон түмний сүсэг бишрэлийг эрхэмлэдэг уламжлал энэ үеэс
тогтсон байна. 1921 онд Жавзандамба хутагтын төр шашиныг хосолсон
хэмжээгүй эрхэт хааны хэргэм зэргийг халах хүртэлх 715 жилийн хугацаанд
төр шашины хооронд тогтсон уламжлалт харилцаа хөгжсөөр ирсэн байна.. Бэлтгэсэн Б. Палам
дэлгэрэнгүйДАШГАЛСАН ЖАСЫН ТУХАЙ НЭГЭН ТӨСӨӨЛӨЛ 2012/12/07
То вангийн шинэтгэлийн бодлогын нэгэн гол зүйл нь хөдөлмөрийг эрхэмлэн
хүндэтгэх явдал байв.Тэрээр нутаг хошуундаа 4 жас байгуулсан тухай ном
зохиолд баримтжин үлджээ.То вангийн хошуу,одоогоор Дорнод аймгийн
Халхгол сумын ахмад сэхээтэн Магсаржавын Дамдинсүрэн,Сангийн далай дахь
давсны цехийн эзэн ноён Тавхайн Пүрэвжал нарын аман яриагаар энэ 4 жасын
нэгэн болох Дашгалсан жас Сангийн далай нуурын баруун хойт талын тарган
ухаа дээр байгуулагджээ. Бэлтгэсэн Б.Палам
дэлгэрэнгүйХОТ БАЙГУУЛАЛТАД ТОГТОХТӨР ВАНГИЙН ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР 2012/12/07
Өрнө дорнын суурин амьдралтай суурин орны ард түмэн Монголчуудыг
нүүдэлчдийн ахуй хэрэгцээнд зохцсон “гэр” хэмээх эсгий эвхмэл сууцтай
гэсэн ойлголт байсан нь одоо ч бүрэн арилаагүй байна. Монгол гэр бол
нүүдэлчдийн амьдрал ахуйд нэн зохицсон, жилийн 4 улирлын алинд ч ашиглах
боломжтой, нүүж суухад тохиромжтой, хүний эрүүл ахуй шаардлагад сайтар
зохицсон, орон нутгийн байгалийн болон мал аж ахуйн гаралтай материал
ашиглан гар үйлдвэрлэлийн аргаар хийж болдог хялбар хямд сайн талуудтай
юм. Бэлтгэсэн Б.Палам
дэлгэрэнгүйТОГТОХТӨР НОЁНЫ ЭДИЙН ЗАСГИЙН СУРГААЛ ДАХЬ ХЭМНЭЛТИЙН АСУУДАЛ 2012/12/07
Одоогоос 151 жилийн өмнө, 1853 онд Тогтохтөр ноёны туурвисан "Хэбэй
вангийн аж төрөх үйлийг заасан сураал" бүтээл нь одоогоор бидэнд
мэдэгдээд байгаа Монгол хүний зохиосон эдийн засгийн анхны сурах бичиг
бөлгөө. Өөр хоорондоо уялдаа холбоо бүхий аж төрөхийн 11 ухааныг
зүйлчилэн заасан энэ номыг 1968 онд их академич Ш.Нацагдорж судлан "То
ван, түүний сургаал" ном бичиж хэвлүүлжээ. Бэлтгэсэн Б.Палам
дэлгэрэнгүйТОГТОХТӨР НОЁНЫ ШИНЭТГЭЛИЙН БОДЛОГО 2012/12/07 То ван судлал эрчимтэй хөгжих болсноор эрдэмтэд судлаачид түүний явуулсан
шинэтгэлийн бодлогын талаар түлхүү бичиж нийтлэх боллоо. Ялангуяа эдийн
засаг, менежментийн салбарт хийсэн шинэтгэлийн асуудлуудыг ихээхэн
хөндөх болсон нь манай оронд өрнөн хөгжиж буй зах зээлийн үетэй
холбоотой юм. Бэлтгэсэн Б. Палам дэлгэрэнгүйТО ВАНГИЙН ШИНЖЛЭХ УХААНЧ СУРГААЛЫН МӨН ЧАНАР 2012/12/06
ХIХ зууны үеийн Монгол улсын нийгэм улс төр, соёлын нэрт зүтгэлтэн
Бат-очирын Тогтохтөрийн 1853 онд туурвисан “Хэбэй вангийн аж төрөхийг
заасан сургаал оршвой” бүтээлийн 150 жилийн ойг номын чуулганаар анхлан
ёслон тэмдэглэж байна. Энэ нь То ван нийгэмлэгээс эрхлэн зохион байгуулж
буй тэмдэглэлт үйл явдал бөгөөд дэлхийн монгол судлалын шинжлэх ухаанд
То вангийн судлалаар оруулж буй хувь хандив юм. Б.Палам
дэлгэрэнгүйВАН Б. ТОГТОХТӨРИЙН МӨНХ ОРШИХ НОМУУН СУРГААЛ 2012/12/06
Бидэнд одоогоор мэдэгдээд буй монголчуудын хамгийн анхны эдийн засаг,
менежентийн сургаалыг Бат-очирын Тогтохтөр ван туурвисан гэж гадаад
дотоодын эрдэмтэд, судлаачид үздэг. ХV жарны үхэр жил буюу 1853 онд То
вангийн “Хэбэй вангийн аж төрөхийг заасан сургаал оршвой” нэртэй номуун
сургаал гарснаас хойш даруй бүтэн хагас зуун жил өнгөрчээ. Б.Палам
дэлгэрэнгүй |