ТО ВАН ЮУ ЭС ХЭЛЭХСЭН БИЛЭЭ 2012/12/07
Билэгтийн Палам Илдэн жун ван Бат-Очирын Тогтохтөрийн мэндэлсний 200 жилийн ойг төрийн
төгөлдөр ёс заншлаар тэмдэглэх мөч айсуй. Түүний бүтээлч үйл ажиллагааны
тухай мэдээллийг өргөн олонд түгээх буянтай үйлсэд өчүүхэн авч хувь
нэмрээ оруулахаар зорьж сүүлийн жилүүдэд гарсан ном товхимол болон төв
орон нутгийн сонин хэвлэлийн хуудаснаа нийтлэгдсэн зарим өгүүлэл,
мэдээллийг цуглуулсан юм.
дэлгэрэнгүйДЭЛХИЙД ХОСГҮЙ ХАЛХЫН НОЁН 2012/12/07
Билэгтийн Палам Боржигон овогт ван Бат-очирын Тогтохтөр хоёр зууны тэртээх Монгол улсын
төрийн болон эдийн засгийн тусгаар тогтнолын үндсийн үндэс нь монгол
хүнийг өв тэгш гэгээрүүлэн хөгжүүлж, аж байдлыг нь бүхий л талаар өөд
татах явдал хэмээсэн мэргэн сургаалаа айлдаж, түүнээ ард түмний амьдралд
хэрэгжүүлэн мөнхжүүлэх үйлсээрээ дэлхийн соёл иргэншлийн түүхэнд
үнэтэй хувь нэмэр оруулсан хүн юм.
дэлгэрэнгүйТО ВАНГИЙН ГЭРЭЭСЛЭЛ ОРЧИН ЦАГИЙН ДАВАЛГААНД 2012/12/07
То ван судлалын нийгэмлэг нэртэй төрийн бус эрдэм шинжилгээний
байгууллага буй болж, нийгмийн тусын тулд чиглэсэн үйл ажиллагаа явуулах
болсоор 10 жилийн нүүр үзлээ. Олон түмэн бодол Тогтохтөр ноёны үйл
амьдралын тухай санал бодлоо ном зохиол илтгэл өгүүлэл шүлэг дуу, кино
жүжгийн олон хэлбэрээр гарган ард олныхоо оюуны эрэлт хэрэгцээнд
нийцүүлэн тавих болсоор арван жилийн нүүр үзэж байна. Хатагин Билэгтийн Палам.
дэлгэрэнгүйХЭЦҮҮ ТО ВАН ТАНЫГАА МАРТАХГҮЙ 2012/12/07 Хэцүү То ван гэх Хэзээд үл мартагдах Мартахын манан наагуур нь үл татахын учир Мандах нар болгон насыг нь нэмж мандах Сайн хүний үр Тогтохтөр вантан Сар нарны дор ухаанаар зодож явлаа (Д.Цоодол. Халхын То вантнаас өршөөл эрхийн шүлгээс)
Одоогоос
яг арван жилийн өмнө Халхгол сумын Ялалт нэгдэл байгуулагдсаны хагас
зуун жилийн ойгоор сум-нэгдлийн дарга асан Гомбожавын Дамдинтүгж,
эвлэлийн үүрийн нарийн бичгийн дарга Ламжаагийн Мягмарсүрэн бид гурав
хурдан морины уралдаан үзэж явахдаа Халхын голын үзэсгэлэнт тохойд орших
Их бурханы туурин дээр олон дахин очиж түүниййг сэргээн босгох талаар
санал бодлоо хэрхэн хэрэгжүүлэх талаар нутгийн уугуул хүмүүсийн хувьд
зөвлөн ярилцаж байсан маань тун саяхан мэт. Билэгтийн Палам
дэлгэрэнгүйТО ВАНГИЙН ШАШИНД ХИЙСЭН ШИНЭТГЭЛ 2012/12/07
Билэгтийн Палам Ардчилал, шинэчлэлийн ачаар урьд тэр бүр дуурсагдаж байгаагүй
зүтгэлтнүүдийнхээ нэр алдрыг сэргээн, зохиол бүтээлийг нь өргөн олны
хүртээл болгон нас сүүдэр тохиосны нь ойг ёслон тэмдэглэх болж байгаа нь
нэн сайшаалтай хэрэг юм. XIX зууны Монголын төр, нийгэм, соёлын
зүтгэлтнүүдийн нэгэнд олноо “Хэцүү То ван” хэмээн алдаршиж мөнхөрсөн
Бат-Очирын Тогтохтөр зүй ёсоор орж байна.
дэлгэрэнгүйТО ВАНГИЙН ИХ БУРХАН МЭЛМИЙГЭЭ НЭЭНЭ 2012/12/07
Хатагин Билэгтийн Палам 1864 онд Сэцэнхан аймгийн хошуу нооён Б.Тогтохтөр Халхголын үзэсгэлэнт
дэнжийг түшүүлэн найман аюулаас аврагч өрөвч нийгүүсэнгүй Жигважиджав
Жанрайсиг Их бурхныг бүтээлгэсэн түүхтэй. Цагийн урсгалд эвдэрч гэмтсэн
хосгүй шүтээнийг сэргээн босгох ажил төгсгөлийн шатандаа явж байна.
Удахгүй Их бурхан мэлмий нээнэ.
дэлгэрэнгүйТО ВАНГИЙН СУРГААЛЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ЗАРИМ ҮНДЭСЛЭЛ 2012/12/07
Бэлтгэсэн: Б. Палам Монголын түүхэнд бүтээлч үйлсээрээ нэр алдраа мөнхжүүлсэн хүмүүсийн нэг
нь олноо То ван хэмээн алдаршсан Бат-Очирын Тогтохтөр юм. Тэрээр 1797
онд төрж 71 насыг наслахдаа монголчуудын нийгэм улс төр, соёлын түүхэнд
хийсэн өөрчлөлт шинэчлэлт, бүтээн байгуулалт, соён гийгүүлэх үйл
ажиллагаагаараа нэрд гарсан хүн юм. Чингис хааны алтан ургийн сурвалжит
язгууртан сэхээтнүүдээс түүний ялгарах онцлог нь сод мэргэн ухаанаараа
улс орныхоо улс төр, эдийн засгийн тусгаар тогтнолыг сэргээн хамгаалах
ард олноо соён гийгүүлэх олон талт үйл ажиллагаа юм. Эдүгээ “То ван
судлалын нийгэмлэг” нэртэй төрийн бус эрдэм шинжилгээний байгууллага
үүсч байгуулагдан нийгмийн тусын тулд чиглэсэн үйл ажиллагаагаа явуулах
болсноо 5 жилийн нүүр үзэж байна.
дэлгэрэнгүйБҮС НУТГИЙН БИЕ ДААСАН БАЙДЛЫГ ХАНГАХ ЗАМААР УЛС ОРНОО ХӨГЖҮҮЛЭХ ТО ВАНЧ ХУВИЛБАР 2012/12/07
Бэлтгэсэн: Б.Палам Тогтохтөр ван улс үндсээ хөгжүүлэх өөрийн гэсэн өвөрмөц үзэл
баримтлалтай, түүнээ амьдралд хэрэгжүүлэх зорилгоор олон салбарт
шинэчлэлт өөрчлөлт хийсэн засаг ноён хүн байсан нь сүүлийн арваад жилд
То ван судлаач мэргэжилтн эрдэмтэдүүдийн хийсэн судалгаа шинжилгээгээр
нотлогдож байна.
дэлгэрэнгүйТО ВАН СУДЛАЛ ДАХЬ БАЙГАЛЬ ХАМГААЛАЛЫН УЛАМЖЛАЛТ АСУУДАЛ 2012/12/07
Эрт цагаас Монголчууд бид газар дэлхийтэй харьцаж, түүний үр шимийг
малаараа дамжуулан хүртэж ирсэн билээ. Газар хөндөх, ургамал, амьтныг
сүйтгэх явдалтай хийх тэмцэл нь манай ард түмний зан үйлийн бүрэлдэхүүн
хэсэг болж байв. Уул овоог тахилаг тайлгатай болгох, удган модыг үл
хөндөх нь олон түмний сүсэг бишрэлийн хэрэг мэт боловч угтаа байгаль
дэлхийгээ онголон дээдэлсэн явдал байв. Бэлтгэсэн: Б.Палам
дэлгэрэнгүйТО ВАН СУДЛАЛ МОНГОЛ СУДЛАЛЫН ШИНЖЛЭХ УХААНЫ БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ МӨН 2012/12/07
Товч агуулга Монголын түүхэнд бүтээлч үйлсээрээ нэр алдраа мөнхжүүлсэн
хүмүүсийн нэг нь олноо То ван хэмээн алдаршсан Бат-очирын Тогтохтөр юм.
Тэрээр 1797 онд төрж 71 насыг наслахдаа монголчуудын нийгэм улс төр,
соёлын түүхэнд хийсэн өөрчлөлт шинэчлэлт, бүтээн байгуулалт, соён
гийгүүлэх үйл ажиллагаагаараа нэрд гарсан хүн юм. Бэлтгэсэн: Б.Палам
дэлгэрэнгүй |