Өөрийн чадлыг үзэж хүү хүүхнээ арван найман наснаас нааш хүн хөлөг
болговоос аж төрөл олгоход сайн. Үүнээс хэтэрч томорвол аж төрөлд төсөө
ах дүүд дасамгай үл болох төдийгүй /9а/ улс төрийн явдалд харшлан олон
хүнд шоологдож эрхгүй янаг хайр суларна. Тийм болсон цагт харин хөвүүн
нь миний эцэг эх хайргүй болоод би зовно гэж буруу санана. Хүүхэн нь
элдвээр зовж чавганц болсугай хэмээнэ. Чавганц болгох хуульгүй хэрэг.
Эрхбиш бурхны сурталд орсугай хэмээх сүсэг буй аваас жаран наснаас
өнгөрч сая болно. Баян хүн олон хүүхэд зарахын оронд эд малын хирд
нийлүүлж гэр давхарлавал гарз бага тус нь нэмэртэй. Бас ч хүүхэд
аривжих төрд төл болж хүчин барина гэдэг хуучин үг. Гагцхүү багыг
эрхэмлэн ихийг доромжилбоос их зохилдохгүй газар буй. Авааль эхнэрийн
дарааг дараа нийлүүлэн зарж аж төрүүлэн явуулбаас зохино. Үүнийг хоосон
ядуу хүн дууриан /9б/ шалиглаж үл болно. Хуучин улс арав хорин хүүтэй
явсан нь мөн ийм явснаас болсон үлэмж.