Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
Нүүдэл хийх тухай сургаал
НЭГЭН ЗҮЙЛ. Гэрийн дотор ханхай эдлэл хөнгөн яв. Хувцас эдлэлийг цоожтой мухлаг олонд агуул. Ийм бол нүүхэд хойргошихгүй. Нохой олон сайн, хотчийг эртхэн цатгаж тэжээ. Хоол орой өгвөл шөнө унтаж хоцорно. Чадвал өдөр хонины хүн дагуулан чоныг сахиул. Ус түлшийг эрхэмлэн малын бэлчээрийг бүү гачигдуул. Малд муу /20б/ хүнийг мэдсүгэй хэмээвээс түүнийг гаднаас /орж/ ирэхэд мал харав уу хаа байна хэмээн асуувал огт хараагүй байна. Суухад ажиглаваас хүний өгсөн цайг үхэр мэт сорон дахин дахин ууж унасан морио гадна сойж дэмий л /ярьж/ айл айл хэсэж өдрийг барна. Өдөр сарыг нөхцөөж арай нэг гэрээ нүүх цагт үд болсон хойно босож мал харна хэмээн шалтаглаж мордож айл гэрээ барьсан хойно аль идэх юм байна уу гэсээр ирнэ. Ийм хүнийг хэн үзсээр гэрээс хөөн гаргаж харьяатад тушаан өгч залхаа. Малын хүн өглөө ойр холын бараа дөнгөж үзэгдэх хирд гарч гэрээ нэг эргэж дөрвөн зүгт сайн харж  мал зэргийг нягтлан үзэж морио барьж уя. Тэр завсар /21а/ цай чанаж бэлтгэх тул орсоор цай хурдан ууж мордоод өндөр дээр гарч үз. Өөрийн мал адууг бүртгэн цуглуулж ах дүүгийн мал байвал мөн гэрт нь ойртуулж өг. Ийм бол ах дүү янаг амраг болно. Орой мал ирмэгц унд хоол идэх уухын завсар малыг эргэн ажиглаж бүртгэн хорины сар гарснаас хойно хирд нохойг дөрвөн зүгт хоргонд хэвтүүлэн ирж багана зэрэг модыг үүдэнд тавьж гэрт орон бүс тайлж хоосон ханцуйд хийж сэргэг унт. Хэвтэхдээ үдийн нарны зүг толгой бүү хандуул. Хандуулбаас насанд муу. Зун бол гадна тэргэн дээр хэвт. Эрт босвол нэгийг үзэх, орой унтвал нэгийг сонсох гэгч хуучин үг. Энэ биш үү. Хоёрдугаар бурхан шажныг эрхэмлэн буян /21б/ ном үйлдэхэд өглөө боссоор байх  ялдар лам гурван эрдэнэд бишрэн /нүглийг/ наминчилна. Амьтны тусын тулд бурхан болох болтугай хэмээн гурвантаа өгүүлэн залбир. Бас мөргөхөд уншваас сайн. Хойш нь үргэлж санах бүр. Ом ма ни  пад ми хум хэмээн чадах хирээр унш. Үүний ач тус нь энэ насанд өвчин зовлон нүгэл арилан санасан хэрэг бүтэх хойтод тэнгэр хүнээ төрөх ба орчлонгоос тонилж бурхан болох, мал тэргүүтний чихэн сонсвоос мөн ийм сайн тэргүүтэн ач тусыг санаж гүйцэшгүй зах нэг зэрэг уншваас ганжуур уншсантай адил болно хэмээн номложээ. Үдэш мал хотлуулан гэртээ орж ом бишу тарни сууха хэмээн уншваас гэрт хүн эдлэл бүхнээр дүүрнэ. /22а/ Гадна таван хушуу малаар дүүрнэ хэмээн номлосон тул эдүгээ ийм сурах уншихуйд амархан эс уншвал эрдэмт хүний сайн биеийг олсон их хэргээ мэдсэнгүй шалиг томоогүй хүн мэт болно бишүү. Үлгэрлэвээс хүүхэд газраас юмбүү мөнгө олоод эрхлэн наадаж яваад гээж орхисонтой адил энэ бие үнэхээр хайран байна. Өглөө бүр бурхны өмнө агиар сан тавин уа хум хэмээн гурав хэл. Буян хишгийн тэнгэр баясан өвчин халдахгүй сайн. Хөвүүн төрнө, баян болох тэргүүтэнд хэрэгтэй. Цайн дээжийг гадна сац, өр орон дэлхийг тахиж мөргөсөөр бай. Хүний бүхий үйл эдлэлийг дэлгэрүүлнэ. Иймийн тул хэрсүү ухаантангууд шинжлэн саналтай юу. Тиймийн тул үүнийг хоосон /22б/ үг болголгүй тушаасан ёсоор хичээнгүйлэн дагаж  явагтун. Үүнийг тайж дарга, сумын занги хүнд жагсаалын дарга хафчууд арван гэрийн дарга гацаа хүйн дарга нар дагаж явах эсэхийг нэгэд нэг осолдолгүй байцаан үзэж дагуулан явуул. Улмаар  өдөр удаарахад сулдхан цалгайрахгүй болгосугай. Энэ нь улс төрийн журам аж төрөлд  холбогдосон нь хүндэд чухал. Анхан хичээгээд адагт цалхайрах  аваас огт үл болох явдлыг урьдаас чандлан ухуулан тушаагаад үүрт дагаж явуулсугай хэмээн тушаал хүрч иржээ. Иймийн тул үүнийг ерөнхийн дарга бөгөөд аравны дарга нарт тус тус нэр зааж яаравчлан тушаан явуулав. Хүрмэгц дарга нар биесээр /23а/ сайн бичиг уншиж хүнээр хамжааны доторхи өрх амын хүн бүрт нэг ч дутаалгүй бүртгэн сайн яруу дуугаар уншиж дав даруй ухуулан тушаагаад ер хүн аж төрөх зэргийг энэ ёсоор дагаж явах эсэхийг сайн магадлан бие тулж сайн санаанд агуулан сүвэгчлэн нягтлан үзэж дахин давтан байцаан энэ зүйлээс огт осолдон
цулхайрч хайш яйш болгож болохгүй явдлыг ухуулан басхүү цаг бүр энэ бичгийг нэгэн удаа тус тусын аравны доторхи олон хүнд бас ч дахин уншин өгч үүрд даган явуулахыг чандлан ухуулан тушаагтун. Ом сайн амгалан болтугай.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats