То Вангийн ном тохимол
|
|
ЭНЭ НАСАНДАА ҮЛ ДАРАГДАН ЭЦЭС ХОЙЧДОО САЙХНЫГ ДУУРСГАН ЭНЭРЛИЙН ҮЙЛЭЭ БҮТЭЭГЧ ЭХНЭРИЙН САЙН ЯВДЛЫГ ӨГҮҮЛЬЕ.
.
1. Бурхан номонд маш сужигтэй Бурсан хуврагийг сайтар хүндлэгч Буруу явдлаар үл явагч Буянд дуртай эхнэр . . . 2. Сайхан гоо өнгө зүстэй Санаа сэтгэл нь цэцэн дөлгөөн Сайхан оёж эсгэхдээ уран Самбаа сайт эхнэр . . . 3. Ачит эцэг эхээ машид хундлэн Ах дүүтэйгээ зохицон найралдаж Аливаа хэрэг үйлээ амар бутээгч Ааль сайт эхнэр . . . 4. Гэрээ цэвэрлэн засаж зочин гийчнийг Хичээн зочилж хүндэтгэл үзүүлэн Гэнэдэж бурууг үл өгүүлэгч Хэрсүү ухаант эхнэр . . . 5. Хэт хойтын2 үйлээ бодогч Гэмт явдлаас буруулан зайлагч Хэрсүү ихэсийн үгийг сонсогч Гийсгэн оюун ухаант эхнэр . . . 6. Yүp цайхын өмнө босоод Үс гэзгээ янзлан засаад Үйлээ оёж үтгэр бутээсэн Үдэш орой унтагч эхнэр . . . 7. Аливаа хийсэн идээ нь арвин Авч өгөхдөө үл харамнан Ах дүүдээ өнгө тал засагч Авир сайт эхнэр . . . 8. Учирсан нөхрөө баясган хүндлэгч Урваж үл аашлагч Улсын хооронд худал үл хэлэгч Ухаан төгс эхнэр . . .
Нэмсэн |
Үзэлт |
Нэмэгдсэн |
chnergui |
2,460 |
30/01/2011 |
|
|
|
|
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
|
|