Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
ТО ВАНГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН СЭТГЭЛГЭЭ
Ж.МИШИГДОРЖ    эдийн  засгийн ухааны дэд  доктор

Ард олны дотор Халхын То ван гэж өргөмжлөгдөн алдаршсан Тогтохтөр гуай тухайн үеийн нийгэм, улс төрийн нэрт зүтгэлтэн, тусгаар тогтнол, ялангуяа дорнод хил, хязгаар нутгаа хамгаалж бэхжүүлэхийн төлөө үлэмжхэн саваа тавьж хүчин зүтгэж байсан зэрэг олон талт үйл ажиллагааных нь талаар тусад нь тодорхой авч үзэх байх Би энд Тогтохтөр гуайн аж төрөхийг заасан сургаалаас нь үндэслэн эдийн засгийн сэтгэлгээний талаар товчхон та бүхэнд толилуулья гэсэн юм
Б.Тогтохтөр эцгийн ван хэргэмийг залгамжилж харьяат хошууны засаг ноён болох үедээ 25 настай байжээ [ 1 ].Тэр үед Манжийн дарлал ширүүсч XIX зууны хоёрдугаар хагасаас эхлэн тайж нар ба тэдний хамжлага нарын  аль аль нь улсын албыг хаах үүрэг бүхий болгожээ. Манжийн засаг захиргаа Монгол фөодалуудын харьяат албат нараас авах албыг ихээхэн нарийн чанд зааж тогтоосон байна.
Түүнийг хэрэгжүүлэх явцад өөрийн хөрөнгөнөөсөө албан татварт өргөн, харьяат албадтай хэргэм зэрэгтэн нар манжийн хуулийг өмнөө барьж өөрсдөө татвар ноогдуулан ард олонд давхар дарамт болгосон явдал Монгол орон даяар түгээмэл байсан нь түүхэн баримтанд [ 2 ] тодорхой дурьдагджээ. Энэ бол Түшээтхан, Засагтхан, Сэцэнханд, удаа дараа гарч байсан ард олны тэмцэл Хөдөлгөөнөөс илхэн харагддаг.
То'ван бол тийм сурвалжтаны нэг бөгөөд гэрийн боловсролтойн дээр аж амьдралын  үлэмжхэн дадлага туршлагатай, тэрсүү хатуу зан ааштай, уйгагүй хөдөлмөрч, нутаг орноо, мал аж ахуйгаа өөд татаж өсгөн үржүүлэх, хүн ардаа хөдөлмөрч ажилсаг болгон хүмүүжүүлж мал аж ахуйн бүтээгдхүүнийг бүрэн боловсруулж эдлэж хэрэглэх бүхий л арга ажиллагааг зааж сургадаг-байжээ.
Одоогийн хэллэгээр бол нүүдэлчдийн бизнесийн томоохон төлөөлөгч байсан нь түүний сургаалиудаас харагддаг юм.
Энэ нь гол хоёр шалтгаанаас үүсжээ гэж үзэх үндэстэй байна.
1. То вангийн хошуу XIX зууны хоёрдугаар хагаст ган зудын аюулд онцгой нэрвэгдэж ихэд ядууран сүйрснийг өөд татаж юуны урьд мал аж ахуйг сэргээхгүйгээр:
2. Тэр үед ихээхэн дарамт болж байсан манжийн олон зүйлийн татварыг өчүүхэн ч гэсэн хөнгөрүүлэхгүйгээр ард олныхоо аж байдлыг тэнхэрүүлж чадахгүй гэж үзэж байжээ.
То вангийн хошуунд 1851 онд зун нь ган болж өвс ногоо огт гарсангүй. өвөл нь цас их унаж'хошууны жас нар ба тайж ардын үлдсэн дөрвөн зүйлийн мал хүртэл үхжээ [ 3 ].
Ингэж зудын аюул болсныг чуулган  даргын газар мэдүүлж ноогдсон албыг хасч хорогдуулахыг хүсчээ. Энэ бол Халхын голый хошууны ард олон албан татварыг эсэргүүцэх нэгэн түгээмэл хэлбэр болгож байжээ.
То ван хошуу нутгийнхаа ард түмнийг хэцүү хүнд цагт хайрлан дэмжиж байсан нь "түүний мэдүүлэг бичгээс тодорхой байна/... огт малгүй ардын дотроос нас идэр буюу хөдөлж явж чадахуйцыг жас ба эарим мал бүхий чинээлэг тайж ардад хуваан өгч үлдэх мянга илүү ард /тэдний дотор ядуурсан тайж нар цөөнгүй байжээ./- ыг ван өөрөө тэжээж байгаа боловч гүйцэхгүйд хүрч байна [ 4 / хэмээжээ. Энэ нь төлдөг албан татвараа хөнгөрүүлэх зорилтыг агуулж байгаа боловч То ван үгийн сэргэлэн ажилч хичээнгүй хүн учраас ядуурч доройтсон хошууг босгож тэнхрүүлэхийи тулд зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь чухал гэж үзэн 1851 - 1852 онд аж ахуйн чанартай нэлээд ажлуудыг зохион байгуулан үүсгэж  түүнийг хэрэгжүүлэх арга ажиллагааг 1853 онд сургаал болгон гаргаж хошууны дотор дагаж шийтгүүлжээ. Манай нэрт түүхчдийн нэг академич Ш.Нацагдорж гуайн То вангийн энэ сургаалийг  дээр үеийн Монгол хүний зохиосон эдийн засгийн ухааны холбогдолтой бичиг зохиолоос одоохондоо бидэнд мэдэгдээд байгаа ганц бичиг мөн' гэж ихэд олзуурхасныг зориуд тэмдэглэмээр байна.
' То ван энэхүү сургаалдаа өөрийн эдийн засгийн үзэл бодлоо тайлбарлажээ. Монгол оронд ихэд тархмал байсан шашны номлолын чанартай элдэв сургаалаас энэхүү сургаалийн гойд ялгаварлагдах нэгэн зүйл бол нийгэм эдийн засаг аж ахуйн тухай голлон дурьдсан явдал байх бөгөөд бас нэг тэмдэглүүштэй нь зөвхөн цаасан дээр бичигдэн үлдсэн биш нэлээд хэмжээгээр ажил хэрэг болон бодит биелэлээ олж байсан зүйл ажээ' [ 5 J.
То ван сургаалаа бичихийн өмнө эдийн зacar соёлын хэдэн гол чиглэлээр анхаарал тавьж ажиллахаар шийдвэрлэжээ. Тухайлбал: мал аж ахуй, газар тариалан, жас байгуулах, гар үйлдвэрлэл, уран барилга, соёл боловсрол гэсэн хэсгүүдээс, бүрдэж байна. Үүнд: юуны урьд мал аж ахуйн талаар дурьдсан нь тохиолдолын хэрэг биш бөгөөд манай амжиргааны гол эх булаг, эдийн засгийн үндэс болохыг нэн түрүүнд авч үзжээ.
То вангийн хошууны мал сүрэг нь 1850 оны их зудад үй олноор үхэж хорогдсон. 1823 оны зуны тооллогоор байсан малыг 1852 оны малын тоотой зэрэгцүүлэхэд даруй 4 түм илүү толгой мал хорогдсон байжээ.
Учир иймээс То ван малын тоо толгойг аль болохоор нэмэгдүүлэхийн хамт хорогдолтой дээд хэмжээгээр тэмцэж байжээ. Мал аж ахуйгаа хөгжүүлэхэд Монголын малчин ардын  олон жилийн туршлагыг судалж өөрийн хошууныхаа онцлог нөхцөл байдалд тохируулан хэрэглэхийн зэрэгцээ өөрийн ажиглалт бодлоо мөн нэмэрлэж аж төрөх сургаалдаа оруулжээ. То вангийн сургаал II зүйлээс бүрддэг. Малын  толгойг нэмэгдүүлэхийг онцгой анхаарсан байтлаа мал маллагааны арга барилыг сургаалынхаа 10 - р зүйл болгож оруулсан. Үүндээ гол нь малыг таргалуулж,хүч тамир авах хавар зуны цагт онцгой анхаарч түүнийг хэрэгжүүлэх технологи арга ажиллагааг маш дэлгэрэнгүй зааж сургаснаас үзэхэд үнэнхүү,, зуданд нэрвэгдэж хаширсан хүний байдал тодорхой харагдаж байгаа юм. Иймээс хавар,зун шамдан ажиллахгүйгээр өвөл, хаврын тарчиг цагийг туулж чадахгүйг олон талаас нь дахин дахин сануулах байдлаар сургажээ. Малын тарга хүч хэрхэн авсныг ажиглаж мэдэх ажиглалтын /туршилгын/ аргыг цаг агаарын байдалтай холбох,тэгэхдээ То ван хонин сүргийг бусад аль ч малаас илүүтэй анхаарч байсан  нь  ажиглагддаг . Тэр үед мал сүргийг өсгөн үржүүлэх орчин үөийн зоотехникийн шинжлэх ухаан хөгжөөгүй байсан боловч эцэг малыг олж сонгон тавих/малыйн төрөл тус бүрээр/хэдийд нийлүүлэх, төлүүлэх,төлийг арчлан бойжуулахыг товчхон заасан байх нь одоо ч хэрэглэхэд болохгүй зүйлгүй бөгөөд одоогийн тархай бутархай жалгын  нэг шахам айл өрх болж хуучин байдалдаа орж буй үед харин ч шаардлагатай байж болох юм.
Монголын  мал сүргийн ноён нуруу  нь хонин сүрэг байжээ . Гэтэл экологийн хувьд хонины аж ахуйг эрхлэх хамгийн тохиромжтой манай орны тал хээрт оршдог зүүн 3 аймаг Дорнот. Сүхбаатар, Хэнтий) 1991 онд байсан хонин сүргээ 1995 онд 772 мянган. үүний дотор Сүхбаатар 1282 Дорнот 298.1. Хэнтий 345,7 мянган толгойгоор хорогдуулсан байх юм. Зүүн аймаг энэ талаар онцгой авхаарал тавих цаг болсныг энд эориуд тэмдэглэе!
То вангийн мал аж ахуйн талаар гаргасан сургаалыг дүгнэж хэлэхэд монголчууд мал аж ахуйгаа хэчнээн сайн танин мэддэг.хайрлан хамгаалдаг, тэр нь олон зууны турш уламжлагдан дамжиж ирсний баталгаа байлаа.
То вангийн эдийн засгийн арга хэмжээний хоёр дахь гол чиглэл газар тариалан болой Тавьж байсан зорилго, зохиосон ажил байдлаас нь харахад газар тариаланг даацтай томоохон хэмжээгээр хөгжүүлэх гэсэн бус малын тоо толгойг нэмэгдүүлж бүтээгдхүүний ашиг шимийг өсгөхөд тариалан эрх биш нэмэр түлхэц болохыг урьдал болгожээ. Нүүдэлчин Монголчууд маш эрт дээрээс эхлэн нэг талаас малынхаа тоо толгойг аль болохоор хорогдуулахгүйн тулд, нөгөө талаар Хятад зэрэг орны гарыг харахгүй дотоодынхоо хэрэгцээг хангахын тулд мал аж ахуйн зэрэгцээ тариаланг тодорхой зааг хязгаартай эрхэлж байжээ. То вангийн бичгээс үзэхэд хошуундаа тариаланг эрхлэхдээ өөрийн дураар биш чуулганы даргаас зөвшөөрөл авдаг байсан ба энэ нь хятад иргэд мэтийг нутаг орондоо суурьшуулахаас ихээхэн болгоомжилж байсантай холбоотой,тийм ч учраас газар тариалан малын хөлийг гүйцэхгүй зарим үед орхигдож байсан явдал элбэг тохиолддог.
"... туслагч түшмэл бид эдгээр олон хохирсон тайж ардуудыг хэрхэн тэжээн тэнхрүүлэх явдлыг элдвээр зүйг эрж хянаваас биеийн чадал бүхий ардуудыг харьяат хошууны дотор тариа тариулж тэжээн тэнхрүүлэхээс  өөр арга  олдохгүй тул ийнхүү  учрыг мэдүүлж шийтгүүлбээс болох, үл болох явдлыг заан тушаахыг эрсүгэй.* [ 7} гэжээ.
'Манжийн засаг захиргаа монгол тал газар тариа тарих нь малын бэлчээрийг багасгахад хүрнэ хэмээн шалтаглаж газар хагалбарлан тариалахыг шууд хориглож байжээ/ [ 8 ] гэжээ. Энэ нь магад ч үгүй Манжийн засгийн хувьд малын татвар нь ашигтай байсантай холбоотой байж болох юм.
Тэгээд чуулганы даргын газар То вангийн хүсэлтийг хүлээн авсангүй. Гэвч То ван үүнд төдийлөн түүртэхгүй хүн бөгөөд энэ хошуунд тариалан ихээхэн хөгжсөн,өөрийн хошууг хангаад зогсохгүй илүүдэлийг бусад газар худалдах боломжтойг Зөвлөлтийн. монголч эрдэмтэн тайландаа [ 9 ] тэмдэглэн үлдээжээ.
То вангийн аж амьдралын гурав дахь хэсэг нь байгаль дэлхийн үр шим болсон ургамал, ан амьтныг өргөнөөр хэрэглэхийг зөвлөөд мөөг, мэхээр, буйльс, цулхир аль их ав * [ 10 ] зэрэг ургамлыг хоолны хольц болгох,ан амьтныг ялангуяа зээр гөрөөсийг агнаж идэш тэжээлдээ зөв зохистой ашиглахыг чухал гэж үзэж байжээ.Харин нуур гол ус хүрэлцээтэй, загас, жараахай элбэгтэй газар нутагт амьдарч байсан атлаа  усны амьтны ашиглалтын талаар сургаалд дурьдагдаагүй. Магадгүй Монголчууд хэзээнээс нааш загас өргөн дэлгэр хэрэглэж байгаагүйтэй холбоотой байж болох, лав л мартаагүй нь тодорхой.
'Цай бол Монголчуудын ' өдөр тутмын маш өргөн дэлгэр хэрэглэгддэг зүйл, ард олон хятад худалдаачидаас шилж сонгодог малаараа цай арилжин авч жил тутам олон түмэн мал гаргадаг. Хэрэв ; цайг нутагт ургадаг ургамлаар орлуулах буюу тариалахад их хэмнэлт гаргана хэмээн То ван ' уухад өөрийн газраас элдав цай уух  'гэжээ. Манай эрдэмтдийн судалгаагаар Монгол орон цайны ургамлаар баяны дээр цайг тариалж ч болох боломжтой гэнэ.
То вангийн сургаалаас манай төрийн томоохон зүтгэлтний нэг Ж.Самбуу гуай " Мал аж ахуй дээрээ яаж ажиллах тухай ардад өгөх санамж сургаал " УБ. 1945 он. хэмээх томоохон бүтээлдээ санаа авсан байж болох талтай. Ямарч л байсан манай төрийн томоохон зүтгэлтнүүд мал аж ахуйд ихээхэн анхаарал, халамж тавьсаар ирсэн юм. Энэ үүднээс авч үзвэл  То ванг өрийн зүтгэлтэн 
гэж үнэлэх бүрэн боломжтой.
То ван зөвхөн ан амьтнаар зогсохгүй нутгаасаа гадагш гардаг усаа хүртэл хямгаддаг байсан уу? гэмээр байна.
Ер нь эдийн засгийн сэтгэлгээгээр аж ахуйн хүн ямарч үйл ажилгааг содон хардаг. 'То ван Халхын голоос салбарлаж Буйр нуурын зүүгээр далайд цутгадаг Шарилжийн голыг таслан боолгож, Халхын голоор урсаж буй Буйр нуурын загасны орлогыг их болгох арга хэмжээ авч үүнээс уламжлан Баргын хүн малыг унд усаар гачигдуулахад хүргэж маргаан тэмцэл гарч байсан байна [ 11 ]. Гэтэл То вангийн сургаалд загасыг ашиглах тухай дурьдаагүй байна. Үүнээс үзэхэд газар тариаланг услах гэж усыг хааснаас болж маргаан гарсан байж болох талтай.
То вангийн сургаалд эдийн засгийн чиглэлтэй өөр нэг анхаарал татаж байгаа асуудал бол XIX зууны эцэс XX зууны эхээр Халх дөрвөн аймаг шавь таван газар түгээмэл дэлгэрч байсан 'Жас" хэмээх аж ахуйн арга хэмжээг зохион байгуулж 4 жас байгуулаад түүнийгээ Дашгүндуй, Дашцэрэн, Дашгалсан, Дашравдан гэж нэрлэсэн явдал юм. Энэхүү жас нь тухайн үедээ Хүрээ хийдийн дэргэд ардуудаас өргөл барьц авах, бадир гуйх барих зэрэг аргаар цуглуулсан мал хөрөнгөөр байгуулагдаж байсан тусгай мал аж ахуй бөгөөд арилжаа худалдаа хийх мөнгө хүүлэх мэтээр ихээхэн баялаг өмч хуримтлуулан өмчлөх болжээ  12]. Сүм хийдийн жасууд нь гол төлөв сүсэгтэн ардын сайн дураар өгсөн зүйлээр бий болохын зэрэгцээ заримдаа феодалын албаны журмаар ардаас мал татаж байгуулдаг байсан байна. “Хуримтлагдсан хөрөнгө ашиг орлогыг эрх баригч ихэс лам нар эзэмшиж байв'.
Жасын хөрөнгө бол " олон хуваргын юм * гэдэг байлаа. Тэр үед Монгол даяар өргөн дэлгэр байсан шашны сүм хийдийг түшиглэсэн лам нарын мэдэлд байсан жас гэдэг хамтын аж ахуйг То ван өөрөө байгуулж түүнийг гардан удирдаж байсан байна.
Жасын хөрөнгийг бүрдүүлэхдээ баян тайж язгууртнуудаас мал татаж авах, тэд нь  зарим үед сайн дураар мал хөрөнгө өгч Манжийн хүнд алба татвараас зайлсхийх гэсэн нэгэн арга болж байсан бололтой юм. Энд сонирхол татаж буй нэг зүйл бол То ван 4 жасыг өөрөө байгуулж түүнийг гардан удирдаж байсан явдал болно. Жасыин үйл ажиллагаа тэр бүрий үр дүнтэй байгаагүйг То ван 1863 онд 4 жасын талаар гаргасан нэгэн тушаалдаа дурьджээ.
Тэгэхээр ямар нэгэн хэмжээгээр манжын албан татварыг хөнгөвчлөх зорилготой байсны зэрэгцээ, мал, эд хөрөнгийг аривжуулах. шашны өндөр нэр алдрын дор өөртөө ашигтай хөрөнгийн эх үүсвэртэй болохыг эрмэлзсэн нь тодорхой байна.
Хөрөнгө хүчийг ингэж жас хэлбэрээр бөөгнөрүүлж төвлөрүүлээд зөв  удирдаж чадвал ямар нэгэн хэмжээгээр хуримтлал бий болгож болох юм гэдгийг То ван ухаараад жасуудыг биөэр удирдаж байжээ. То вангийн дараахь үе нь болох ач хөвгүүн Доржпаламыи үеэс жасууд уруудан  доройтжээ, Өнөөдөр биш бүр 200 жилийн тэртээ То вангийн  үед ядуурч доройтсон хүн ардаа өөд нь татах гэж өөрийнхөө боломжийн . хэрээр зүтгэж байсан нь өмнөх олон баримтаас илхэн байна. Магадгүй То вангийн тэр үеийн бодлыг эдүгээчлэн авч үзвэл жас нь акедөмич О.Шагдарсүрэнгийг хэлсэнчлэн 1959-1992 онд байсан ХААН үүдийн анхны оролдлого үүсвэр ч байж болох юм. Акадөмич О.Шагдарсүрэн Монголын эрдэмтдийн их сөминарт тавьсан тэргүүн  илтгэлдээ:
Нэгдлийн буюу нэгдэлчдийн хоршоолсон өмч нь монголын түүхэнд цоо  шинэ үзэгдэл байсан бөгөөд энэ үед Монгол оронд мал аж ахуйтны баян хоосны ялгаа үгүй болж, малчдын аж амьжиргааны түвшин  харьцангүй богино хугацаанд нийтдээ биө даан амьдрах хэмжээнд хүрч өссөн* гэж тэмдэглэсэн юм. ЗГМ N34. 1996 он.
Хөдөөгийн эдийн засгийн бодлого сэтгэлгээндээ хөдөөгийн хүн амын амьдралын түвшинг дээшлүүлэх бодол саналдаа зайлшгүй анхаарах шаардлагатай болов уу? гэсэндээ үүнийг дурьдаж байгаа юм.
Эцэст нь хэлэхэд То вангийн товч намтар Х.Пэрлээ 1940 - өөд оны үеэр бичсэн хэвлэгдээгүй үүнийг хайсан боловч олдоогүй, Ж.Доржсүрэнхорлоо 1957 онд То вангийн хошууны ардын хөдөлгөөний тухай товч нийтэлсэн. Түүнээс гадна То вангийн талаар зарим хүмүүстэй уулзаж ярилцаж байхад академич О.Шагдарсүрэн үйл амьдралынх нь талаар, дэд доктор Т.Содной мал аж ахуйн сургаалынх нь талаар сонирхож үзэж байсан гэж дурсаж байв. Д.Цоодол То вангийн уул усаар гэсэн товч мэдээлэл бичиж АЭ N 1995 он нийтлүүлсэн. Эдгээрээс үзэхэд То ванг манай эрдэмтэд, судлаачид бас анхаарч судалж байжээ гэх үндэстэй юм. Харин цаашид лавшруулан судалж тодруулах зүйл гарах  нь дамжиггүй гэсэн сэтгэгдэлтэй байна.

НОМ ЗҮЙ
1.    Ш.Нацагдорж. То ван, түүний сургаал. ШУАХ. УБ. 1968.8 - рты
2.    БНМАУ-ын  түүх, Дэд боть. УХХЭХ. УБ. 1968 он
3.    Улсын  түүхийн төв архив. Түгээмэл элбэгтний тэргүүн оны Сэцэн хан аймгийн чуулганы даргын данс. хад. нэгж. 730 Тал. 308.
4.    Ш.Нацагдорж. То ван түүний сургаал. ШУАХ. УБ. 1968, 35-ртал.
5.    Мөн тэнд. 62 - р тал.
6.    Мөн тэнд. 41 - р тал.
7.    УТТА. Түгээмэл элбэгтннй үеийн бичиг баримт, эдийн засаг. 1.2.
8.    Ш.Нацагдорж То ван түүний сургаал. 44 - р тал
9.    Отчөт сотрудника учөного комитөта В. А.Казакевича. О поездке на Хэрүен гол Халхын гол. лөтом. 1926 года. ШУА-ийн Түүхийн хүрээлэн rap бичмэлийн сан.

10.    Хэбэй вангийн аж төрөхийг заасан сургаал болой. тал. 76.
11.    Ш.Нацагдорж. То ван түүний сургаал. 46-р тал.
12.    БНМАУ - ын түүх. дэд боть. УХХЭХ. УБ. 1968 он. 238-р тал. Илтгэл ирүүлсэн: 1996 оны 2-р сарын 6.
 


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats