Б.Палам.
Түлхүүр үг. То ван, Халхын гол, байлдаан.
Монголын түүхэнд сод ухаанаараа бадарч мөнхөрсөн Сэцэнханы мэргэн То ван буюу Тогтохтөр ноён амьд ахуй цагтаа Монгол орны зүүн хязгаар нутгийг надаас хойш сайн хамгаалж байгарай” хэмээн гэрээслэснийг То ван судлаачид олж тогтоосон билээ. 1868 онд То ванг тэнгэрт хаьснаас хойш нэгэн жарны дараачаар дэлхийн империалист хүчний төлөөлөл болсон Японы милитаристууд То вангийн төрсөн нутгаар Монгол улсын газар нутагт өнгөлзөн довтолсон билээ. Энэ нь дэлхийд хүн амын болон эд материалын хамгийн их хохирол амсуулсан дэлхийн хоёругаар дайны II дайны “увертюра” буюу оршил гамшиг болсон юм. Дэлхийн орчин цагийн цэрэг дайны байдал, алсын бодлого, зорилгод нарийн дүн шинжилгээ хийж үзвээс эзлэн түрэмгийлэх, дарангуйлан захирах ажиллагаа агуулагдсаар байна. Үүний ил тод баримт жишээ нь АНУ тэргүүтэй дэлхийн хүчирхэг гүрнүүдийн “энхийн үйл ажиллагаа” харуулна. Тусгаар тогносон улс буурай хөгжилтэй улс гүрнүүд дэлхийд улс төр эдийн засгийн эсрэг тэсрэг хоёр биш, нэг капиталист тогтолцоо ноёрхож эхэлж буйд тайвшран, тэдний нөмөр нөөлөгт орж тайтгарах биш, эх орны ирээдүйн төлөө сонор сэрэмжээ дээшлүүлэх цаг ирж байна. Эдийнзасгийн түр зуурын бэрхшээл, аж амьдралын дутуу дулимаг зүйлд туслалцаа үзүүлсний ньтөлөө эх орныхоо эрх ашгийг өчүүхэн төдий ч умартаж хэрхэвч болохгүй.Улс орны тусгаар тогтнолын бүрэн бүтэн байдал нь улс төр, эдиыйн засгийн тусгаар тогтнол гэхээсээ илүүтэйгээр газар нутгийн бүрэн бүтэн байдал оршино. Монгол улс газрын баялагаа гадны орны тусламж дэмжлэгтэйгээр ашиглан, хөгжилд хүрэх шинэ гарцыг нээж байна гэж баярлаж байна уу. Мөхөлд түргэн хүрэн зам биш байгаа гэж ард түмэн эмзэглэж байгаа нь иргэний хөдөлгөөний эх оронч үйл ажиллагаагаар илэрч байна. Гэтэл манай нам төрийн эрх баригчид энэ болмжийг алдчих бий гэж улайран зүтгэж байх юм. Эндээс үзэл бодлын эсрэг тэсрэг чиглэл бүрэлдэн гарч байна. Халх голын байлдааны ялалтыг манай оронд сүр жавхлантай тэмдэглэн өнгөрүүлэв. Энэ ялалт бол дан ганц манай ялалт байгаагүй. Энэ ялалт бол империализмын эсрэг тэмцэлд хуучнаар ЗХУ-аас манай үзүүлсэн интернационалист туслаж байв. Өнөөдөр коммунист дэглэм нурлаа гэж ярьж байгаагийн цаана “та нар ялагдсан” гэсэн үг агуулагдаж байгаа. Тиймээ, бид ялагдсан. Үүнээ шудрагаар хүлээнэ. Гэхдээ үндэсний эрх ашиг болон асар их үнэ цэнгээр олдсон улс орны тусгаар тогтнол “гадны орны цаг зуурын тусламжийн далбаан доор халхлагдан орших уу” Үгүй ээ. Халхголын байлдааны бодлого зорилгын талаар бүрэн дүүрэн дүгнэлт гаргаж, ирээдүйн чиглэлдээ ухаалагаар тусгах нь монгол орны эрх ашигт бүрэн нийцнэ. Халхголын байлдаан бол хилийн будлиан байгаагүйг Япончууд ч хүлээх боллоо. Энд Япончууд халдварт өвчний элдэв нян тараасан нь бактериологийн зэвсэг хэрэглэж байсныг батлана. Тэгвэл худаг ус, булаг шанданд “америк” давс гээчийг хийж, манай ард түмнийг хордуулж байсан нь химийн аюулт зэвсэг болно. “Америк давс” гээч нь циант калийн химийн нэгдэл агаад холын Америк орноос авч байсныг илтгэнэ. Ингэхлээр Халхголын байлдаанд Америкийн бодлого оролцож үйлчилж байжээ гэсэн дүгнэлтэнд хүргэж байна. Халхголын байлдаан бол тэсрэх бөмбөг исгэрэх сум дэлбэрэх гранат, хуягт танк, нисэх онгоц, хөвөх завьгүй явагдаагүй. Иймээс ч хүйтэн дайн байсан. Гэтэл Халхголд сөнөөсөн онгоцны сэгээс “катюша” хэмээх шинэ зэвсэг хэрэглэж эхэлснийг нутладаг. Тэгвэл халуун цөмийн зэвсгийн зөөгч пуужин туршиж эхэлсний нэгэн нуталгаа баримт гарна. Дайн байлдааны үйл явцыг нарийн судлахуйн учир жанцан энд байна. Дэлгэрүүлэн задлаж үзвэл Халхголын байлдаан нь олон улсын дайн байсны зэрэгцээ хүн төрөлхтний түүхэнд ямар хор хохирол тарьсан нь тодорно. Ядаж л эд материал, хүний амь наснаас гадна газар нутагаа ч монгол улс алдсныг Мана уулаар нэгэн жишээ болгон ярьж болно. Өнөөдрийн Япон улсын төрийн бодлого 1930 –аад оныхтой нь харьцуулшгүй өөрчлөгджээ. Өөрчилж чаджээ. Цаг үе өөрчлөгдөж, Японы улс цэрэг улс төрийн бодлого хүмүүнжжээ. Үүнийг ч бид анхааран ойлгож, бодит үнэн дүгнэлттэй явах учиртай. Цаг цагт улс төрийн бодлого баяжиж өөрчлөгдөн, хүмүүжиж байдаг хэдий ч улс орны үндэсний эрх ашиг, тусгаар тогтнолын бодлого өөрчлөгддөгүй байна. Иймээс өнөөдөр ч Сэцэнханы мэргэн То вангийн гэрээслэлийг умартах учиргүй билээ. Монгол орны зүүн хязгаар нутгийг бид түүнээс (То вангаас) хойш сайн хамгаалж явах ёстой.
Дүгнэлт
1.Монгол оронд, То вангийн төрж өссөн газар нутаг - Халхын голд болсон олон улсын чанартай томоохон дайныг 1939 онд Японы милитаристууд өдөөсөн юм.
2.Японы милитаристууд Халхголын байлдаанд хүйтэн зэвсгээс гадна бактериологийн болон химийн зэвсэг хэрэглэж байсан нь судалгаагаар тогтоогдов.
3.XXI зууны Японы цэрэг улс төрийн бодлого 1939 оны үеийнээс шинэчлэгдэн өөрчлөгдөж байна.
4.Халхын голын байлдааны хор уршгийг монголын үе үеийнхэн мартах учиргүй.