Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
НИЙСЛЭЛ ХҮРЭЭ БА ТО ВАН СУДЛАЛ
Билэгтийн Палам.
Түлхүүр үг: Нийслэл хүрээ, То ван, То ван судлал.
Товч агуулга: 1911 онд Монгол улс Манжийн төрийн эрхшээлээс ангижран, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан ба 1912 онд Да хүрээг нийслэл хүрээ хэмээн нэрлэн Монгол улсын нийслэл болгожээ. Нийслэл хүрээнд нийгэм, улс төр, соёл боловсрол, шинжлэх ухасаны олон чухал үйл ажиллагаа төвьлөрөн хөгжиж ирсний нэгэн бодит жишжж нь То ван судлал юм.
ХХ зууны эхэн үед Монгол улс Манж гүрний эрхшээлээс ангижран, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан ба 1912 онд онд улсын нийслэлээ зарлан тунхагласнаас хойш нэгэн зуун өнгөрчээ. Тусгаар тогтносон Монгол улсын нийслэл нь манай төрийн нэгэн билэг тэмдэг мөн агаад хөгжил цэцэглэлтийн түүхэн замнал нь нийслэлийн уугуул иргэдээс гадна энд ажиллаж амьдарч ирсэн газар газрын хүмүүсийн үйл ажиллагааны он дарааллын бичиг билээ. Халх даяар “хэцүү То ван” хэмээн түүхэнд мөнхөрсөн Сэцэнхан аймгийн чуулган даргаө, Илдэн засаг хошууны ноён, жун ван Бат-Очирын Тогтохтөрийн нэр алдар Монгол улсын нийслэлийн түүхтэй салшгүй холбоотой явж иржээ. 
    1797 онд Монголын дорнод нутагт     Тогтохтөр ван мэндэлж, хошууны засаг ноён, Сэцэнхан аймгийн чуулган дарга, Хэбэй вангийн албыг хашиж, төр нийгмийн гарамгай зүтгэлтэн явж, ард олноо соён гэгээрүүлж ирэхдээ Богд эзэндээ үнэлэгдэж ирсэн түүхтэй билээ. То ван нийслэл хүрээнд удаа дараа уригдан ирж байсан төдийгүй, хошууны нь язгууртан сэхээтнүүд нийслэл хүрээнээ ажиллаж амьдарч байжээ. Хүрээг зорьж ирсэн хошууны хүмүүс Богд уулын зүүн суган дахь Төр хурахын аманд буудалладаг байсан байхад мөргөлчид нь Зайсангийн аманд буудалладаг байжээ. Нийслэл хүрээнд байнга суудаг Халхголын хошууныхан одоогийн Улсын клиникийн төв эмнэлэг ба Эрүүл мэндийн их сургуулийн урд талд хашаагаа гудамжлуулан барьж, хашааны хаалга бүр нь дугаартай, уйгуржин монгол бичгээр “Халхголын хошууны тэднийх” гэж хичээнгүйлэн бичсэн хаягтай байсан ажгуу.
То ванг нийслэл хүрээнээ морилон ирэхийг урьдчлан сонссон хүмүүс “Халхын То ван морилно гэнэ шүү, хашаа хороогоо цэвэрлээрэй” гээд доор доороо бэлтгэлээ базаадаг байсан ажээ. Үүнээс үзэхүй Тогтохтөр ноён нийслэл хүрээнийхний ажил амьдралд ихээхэн нөлөөтэй байсан бөлгөө.
То ван V Богдод бараа болж, Энэтхэг Төвдийн орноор айлчилж, юм үзэж нүд тайлж ирээд, нутаг хошууныхаа бүтээн байгуулалтанд олон шинэ зүйлийг санаачлан хийж байсан түүхтэй. Нэгэнтээ Богд хаан То ванг ордондоо уриад, -“За, урт шараа, чи нэг ая бариач”- гэж хүсэхэд нь “Гүрбазар” хэмээх дууг доор нь зохиогоод ая зохион дуулсан байна.
Академич Шагдаржавын Нацагдоржийн тэмдэглэснээр То вангийн ач хүү, үнэн сүжигт хошой чин ван Манжбазарын Доржпалам нь өвөг эцэг шигээ шинэчлэгч, дэвшилт үзэлтэй хүн байсан болотой юм. 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээж, VIII Богд Жавзандамбыг хаан ширээнд залах ёслолд урихад, М.Доржпалам ноён - “Эзэн богд Чингис хааны алтан ургийн хүнийг Монгол улсын хаан ширээнд залбал зохистой” хэмээгээд ирэлгүй ДИУ-д явсан байдаг. Нутагтаа буцаж ирэхэд нь засаг ноёны баалж, Богд ууланд буга маллагч болгосон байна. Ноён Богд ууланд хийд барьж, хэргэм зэргээ сэргээлгэж байсан түүхтэй аж.
Түүхчид Манж гүрэн 1660 –аад онд Өвөр Монголыг, 1690-ээд онд Халх Монголыг, 1858 онд Ойрод Монголыг төрийнхөө эрхшээлд оруулсан хэмээн үзэж байна. То ван түүний залгамжлагчийн үе Халх Монгол Манжийн эрхшээлд орсон үед таарч байна. 1911 онд Халх Монгол манжийн эрхшээлээс бүрэн гарч тусгаар тгтнолдоо тунхаглан, 1912 онд “Да хүрээ”-г “Нийслэл хүрээ” болгосон ба 1924 оноос Улаанбаатар хот хэмээн нэрлэгдэх болсон түүхтэй.
Нийслэл хотын нэгэн зуун жилийн хөгжил, цэцэглэлтэнд То вангийн хошуу буюу Сэцэнхан аймгийн Илдэн засаг хошууныхан тодорхой хувь нэмрээ оруулж ирсэн ба То вангийн үйл амьдрал, үзэл баримтлдалыг ч энд шинжлэх ухааны үндэстэй судлах болж, То ван судлалыг дэлхийн монгол судлалын шинжлэх ухааны бүрэлдэхүүн хэсэг болгон хөгжүүлэх болов. Иймээс манай нийслэл бол То ван судлалын мэндэлсэн өлгий нутаг нь юмаа.
Эндээс Халхголын хошууны Амарын Мягмар жанжин Д.Сүхбаатарын журамт цэрэгт элсэж, Москва хотноо В.И.Ленинд бараалхаж, Даваа мээрэн Монгол улсын анхны элчин төлөөлөгчөөр томилогдож, ОХУ-д итгэмжлэх жуух бичгээ барьсан, энд Жүрмэд багш Монгол улсын анхны гавъяат багшийн алдрыг хүртэж, Бэхсүхийн Найдан Монгол улсын анхны химич мэргэжлийн үнэмлэхийг өвөртлөн эх орондоо ирж байсан бол 1990 –ээд онд энд То ван судлалын нийгэмлэг нэртэй төрийн бус эрдэм шинжилгээний анхны байгууллага үүсэн байгуулагдаж гал голомтоо бадрааж байлаа. Эдүгээ То вангийн хошууны уугуул Мээхийн Цэндийн зээ хүү Балдангийн Баатарзориг нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогчийн албыг хашиж явна.   
1968 он. Монгол орон социализмын замаар замнан, эх орныхоо үндэсний язгууртан, сэхээтнүүдийн үйл ажиллагааг ангич нийгмийн үүднээс үнэлж дүгнэдэг, эрсдэлтэй, оргоо бусгаа цаг байлаа. Ийм цаг үед эрдэмтэн хүний саруул гэгээн ухаанаар цагийн аясыг олж, То вангийн үйл амьдрал, үзэл баримтлалыг шинжлэх ухааны тавцанд анхлан гаргаж ирсэн хүн нь ШУА-ийн түүхч, доктор профессор, төрийн хошой шагналт, академич Шагдаржавын Нацагдорж юм.   
Их академич Ш.Нацагдоржийг удаалан Монгол улсын төрийн шагналт, эрдэмтэн зохиолч Пүрэвийн Хорлоо, академич биологич Думаажавын Баатар, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, доктор профессор Мятавын Төмөржав, Лхамсүрэнгийн Жамсран, нам төрийн ахмад зүтгэлтэн Цэрэнпилийн Балхаажав, Удирдахуйн ухааны доктор профессор Даваагийн Лхаашид, аймгийн Засаг дарга Дамдинжавын Батсүх.. нарын олон эрдэмтэн мэргэд, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Дашийн Мяасүрэн, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Дөнгөтийн Цоодол, Улсын гавъяат жүжигчин, дуучин Жанчивын Гантөмөр, Төрийн шагналт, яруу найрагч Дамбын Төрбат, Соёлын тэргүүний ажилтан Гэндэнгийн Цэндорж, Урлагийн гавъяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч  Вандангийн Боролдой, Урлагийн гавъяат зүтгэлтэн, зураач Чойжилнамсрайн Батмөнх, Улсын гавъяат жүжигчин Совдын Дамдин, биологийн ухааны доктор Бадрахын Чимэд… нарын зэрэг урлаг соёлын сайчууд улс эх орондоо То ван судлалыг үүсгэн хөгжүүлэхэд үнэлж баршгүй их хувь нэмрээ оруулсан.
Тэд эх орныхоо нийслэлд сууж жил бүр шахам Улаанбаатар хотод То вангийн нэрэмжит гудамж буй болгож, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, түүхэн баримтат уран сайхны кино, драмын ба бүжгэн жүжиг, дуу хөгжим зохиож, уран зураг, график зураг бүтээж, илтгэл сонсгол бичиж, Арван таван жилд 70-аад ном товхимол хэвлүүлж, сургууль соёлын газар байгуулж, хүмүүсийг бие даан амьдрах ур ухаанд сурган, олон орны эрдэмтэн судлаачдыг То ван судлалд уриалан дуудаж, ундны мөнгөжүүлсэн цэвэр цэнгэг усны үйлдвэр байгуулан, То ван судлалыг үүсгэн хөгжүүлэлцсэн билээ. То ван судлалыг хөгржүүлэхэд үйлсийг нь өндрөөр үнэлж То ван судлалыгн нийгэмлэгээс “Хүндэт өргөмжлөл”, ”Хүндэт тэмдэг”, ”Оюун билгийн соёрхол” алтан медаоиараа хөхиүлэн шагнаж ирлээ.
Дүгнэлт:
1.Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, нийслэл хүрээг нийслэлээ болгон тунхагласан нэгэн зуун жилийн хугацаанд нийслэл хот манай орны нийыгэм, улс төр, соёл боловсрол, шинжлэх ухааны төв болон хөгжиж, нэг сая гаруй хүн амтай дэлхийн орчин үеийн томоохон хотуудын хэмжээнд хүртэл хөгжиж ирэв.
2.То ван судлалын үүсч хөгжсөн түүх бол эх сайхан орны минь нийслэл хотын үүсэл, хөгжил цэцэглэлтийн түүхтэй салшгүй холбоотой юм. Нийслэл хүрээний уугуул, академич Шагдаржавын Нацагдорж түүчээлэн дотоод гадаадын эрдэмтэн судлаачид Тогтохтөр ноёны үйл амьдрал, үзэл баримтлалыг судлан, Монгол судлалын шинжлэх ухааны бие даасан бүрэлдэхүүн хэсэг болгон үүсгэн хөгжүүлж иржээ.
Ном зүй.
Ш.Нацагдорж. То ван, түүний сургаал. Хянасан академич Хөдөөний (Дамдины) Пэрлээ. ШУА-ийн хэвлэл. Улаанбаатар хот. 1968 он. 
П.Хорлоо. То вангийн “Ажил ба сургуулийн зүйл” ба “Судрын аялгуу тоть шувууны сургаал” зохиол. Admon хэвлэл. Улаанбаатар хот. 1998 он.
Д.Лхаашид. Монголын хаад зүтгэлтнүүдийн жолоодохуйн урлаг. (Дэлхийн менежерийн ухаанд монголчуудын оруулсан хувь хандив). “Эм би си” хэвлэл. Улаанбаатар хот. 1999 он. 
Б.Палам. То ван судлалын лавлах бичиг. I-VI дэвтэр. Улаанбаатар хот. 2003-2012 он.
Б.Палам. То ван судлалын цуврал бичиг. № 1-70. Улаанбаатар хот. 1997-2012 он.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats