Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
ТО ВАН СУДЛАЛЫН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ
 Билэгтийн Паламын 2009 онд “Халхын голын их шүтээн” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл. 1968 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэн эрхлэн, төрийн хошой шагналт түүхч, академич Шагдаржавын Нацагдорж бичиж, түүхч археологич, академич Хөдөөгийн (Дамдины) Пэрлээ хянасан “То ван, түүний сургаал” номыг хэвлүүлсэн. Энэ үеэс Илдэн хошууны Засаг ноён Бат-Очирын Тогтохтөрийн үйл амьдрал, үзэл баримтлалыг манай оронд анхлан шинжлэх ухааны үндэстэй нарийн судалж эхэлжээ. То вангийн сургаал нь Монгол хүний оюун ухааны шижир алтаар бүтээгдсэн аж төрөхүйн соёлын их өв болон Монголчууд бидэнд, бидний үе үеийн үр хүүхдэд өвлөгдсөн үнэт зүйлс нь байсаар байх болно.     Монгол орон Манж чин улсын эрхшээлд байсан хүнд хэцүү үед тэрбээр амьдарч байсан ба тусгаар тогтнол, эх оронч үзэл, хөгжлийн шинэчлэгч чиг баримжаа, аривлан хэмнэлтэнд тулгуурласан эдийн засгийн бодлого нь Манж  гүрний төрийн дарангуйллын бодлоготой үл нийцэж байв. 1921 оны ардын хувьсгалаар тогтсон ангич нийгмийн намын үзэл суртал ч  алтан ургийн сурвалжит язгуутан гаралтай сэхээтэн хүмүүсийг ялгаварлан үзэж байсан билээ. Иймээс түүхэн урт хугацааны туршид Б. Тогтохтөр ноёныг магтаж сайшаах нь бүү хэл, тэр бүр нарийн судлаж, сурталчилаад байдаггүй байсан. Гэвч үйл амьдралын нь тухай ардын дунд яригдан, аман уламжлал, түүх домог болон иржээ.  1990–ээд оноос манай оронд өрнөсөн өөрчлөлт шинэчлэлтийн явцад түүхэн гавъяат хүмүүсийн нэр алдрыг сэргээн, зохиол бүтээлийг нь судлан, нийтийн хүртээл болгон, судлаж сурталчилах болов. То ван судлалыг нэгэн цэгт төвлөрүүлэн, цэгцтэй хөгжүүлэх үүрэг бүхий “То ван судлалын нийгэмлэг” нэртэй төрийн бус эрдэм шинжилгээний байгууллага буй болоод 10 гаруй жилийн нүүр үзэж байна. Тус нийгэмлэг жил бүр эрдэм шинжилгээний хурал зохион явуулж, судалгаа, сургалт, сурталчилгааны материалаараа 2009 он хүртэлх хугацаанд 47 ном товхимол, түүний дотор “То ван судлалын лавлах бичиг” нэртэй 4 дэвтэр  хэвлүүлж, хүүхдийн ба драмын жүжиг, түүхэн сэдэвт уран сайхны ба баримтат кино тус бүр нэжээдийг хийлгэлээ. Олон нийтийн үүсгэл санаачлага, идэвхи зүтгэл, эрдэм ухааны шимээр үйл ажиллагаагаа явуулж буй тус нийгэмлэг нь эрдэмтэд, гишүүд, идэвхитнүүдээ “Хүндэт өргөмжлөл”, “Хүндэт тэмдэг”, “Оюун билгийн соёрхол” алтан медалиар шагнаж урамшуулдаг. Эдүгээ дотоод гадаадын 30 гаруй хүн То ван судлалын нийгэмлэгийн энэ нэр хүндтэй бөгөөд даруухан шагналын эзэд болоод байна. Бидний БНХАУ-д хийсэн судалгаагаар хил залгаа өмнөд хөршийн Монгол үндэстэнүүд эдүгээ То вангийн сургаал, бүтээлч арга ажиллагааг ашиглан хүнсний талст давс ургуулах, ой мод үржүүлэгийн газар байгуулах, орд харш, сүм хийд барьж байгуулах, хээрийн түймрээс хамгаалах ажил гээд тоочвол олон сайхан ажил өрнүүлж байна. Түүх соёлын дурсгалт зүйлээ сэргээхэд бидэнд тэднээс суралцах зүйл багагүй байгаа нь ажиглагдлаа. Дэлгэрэнгүйг “Халхын голын их шүтээн” номоос үзнэ үү. Бэлтгэсэн: Б.Палам
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats