То Вангийн ном тохимол
|
|
ТО ВАН ТАНААС СУРАЛЦАХУЙ илтгэлдээ сурган хүмүүжүүлэгч, багш Рагчаагийн Цэцэгмаа дурьдахдаа: Ард олны дунд сургаал номнол нь домог болон алдаршсан Халхын хэцүү То ван хэмээх Бат-Очирын Тогтохтөрийн аж төрөх ухаан хийгээд амьдралд сургах үйлийг заасан бүтээлийг дотоод гадаадын эрдэмтэн судлаачид сонирхон, судалсаар байна. То вангийн бүтээлээс эрдэмтэн Баудин судалж англи хэлээр орчуулжээ. 1997 онд үндэслэгдсэн “То ван судлалын нийгэмлэг” нэртэй төрийн бус эрдэм шинжилгээний байгууллагаас эрхлэн То вангийн зохиол бүтээлийг судлах ажлыг эрчимтэй хөгжүүлж байна. Олноо халхын хэцүү То ван хэмээн алдаршсан Бат-очирын Тогтохтөр нь XIX зууны үеийн Монголын нэрт соён гэгээрүүлэгч, сурган хүмүүжүүлэгч хүн байсан ба засаг хошууны ноёны албыг хашиж ирсэн жун ван цол хэргэмтэй монгол хүн байлаа. Илдэн засаг хошууны ноёны албыг 46 жил тасралтгүй хашихдаа 33 жилд нь Хэбэй ван, 9 жилд нь Сэцэнхан аймгийн чуулган даргаар хавсран ажиллажээ. Нүүдлийн мал аж ахуйг сонгодог хэлбэрээр хөгжүүлж, хошууныхаа ард түмний аж амьдралыг сайжруулах, 4 жасыг шинэчлэн зохион байгуулж, гар үйлдвэр, худалдаа арилжааг хөгжүүлсэн байна. Нутаг орондоо малын гаралтай түүхий эдийг боловсруулан, цэмбэний үйлдвэр, вааран эдлэл, тоосгоны үйлдвэр байгуулан, сүм хийдийн барилгын чимэглэлийг гууль зэсээр урлан, амальгам аргаар алталж, Халхын голд усан тээрэм байгуулан, усалгаатай талбайд тарьсан будаагаа тээрэмдэн гурилын үйлдвэрлэл явуулж байв. То вангийн тухай бичсэн илтгэл маань цоо шинэ судалгаа биш. Уйгуржин монгол бичгийн ач холбогдлыг өндрөөр үнэлж буй одоо цагт “Оюун билгийн соёрхол” гэдэг 123 үсэгтэй цагаан толгойг сурвалжлан судалж, хэл бичгийн соёлын их өв сангаа өргөжүүлэн хөгжүүлэх сэтгэгдэл төрж байна. Үүний зэрэгцээ хоёр зууны тэртээ монголын тал нутгийг их бүтээн байгуулалтын талбар болгон, гоёмсог нарийн монгол хийц зохиомжтой уран барилгыг сүндэрлүүлж байсан То вангийн гайхамшигтаас эх орныхоо барилгын сургуулиудын сургалтын хөтөлбөрт тусган, залуу хойч үеийнхээ мэргэжилтнүүдэд өвлүүлэх нь чухал юм. Ялангуяа 200 гаруй жилийн тэртээ байгалийн баялагийг ашиглан барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлж байсан То вангийн туршлагаас судлах, суралцах зүйл нэн их бий. Сурган хүмүүжүүлэх ухааны тухай То вангийн сургаалыг өглөө бүхэн радио телевизээр үр ач нартаа соёрхуулцгаахыг уриалж байна Дэлгэрэнгүйг “То ван Танаас суралцахуй” номоос үзнэ үү. Бэлтгэсэн Б.Палам.
Нэмсэн |
Үзэлт |
Нэмэгдсэн |
shnaraa |
1,130 |
12/12/2012 |
|
|
|
|
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
|
|