Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН ГАДААД ОРЧИН
Луухүүгийн Жамц, Гомбосүрэнгийн Даваахүү
   
Товч утга
Боловсролын хөгжлийн гадаад орчинд, байгаль экологийн тэнцвэр байдлыг хангах эерэг сөрөг үр дагаврын талаар энд өгүүлэв.

Боловсрол нь өргөн утгаараа нийгмийн дэд тогтолцоо учир түүний оршин тогтнох, хөгжиж дэвших нь гадаад орчноос шууд хамаарна. Өөрөөр хэлбэл, боловсролын хөгжлийн гадаад орчинд газарзүйн байршил нутаг дэвсгэр байгаль цаг уурын болон хүн амын генетик, физиологийн үзүүлэлт зэргийг багтаасан цогц хүчин зүйл [1] учраас эерэг сөрөг талыг харгалзаж үзэх нь чухал болно.
Нутаг оронд хур бороо хомсдож, ургах ургамал нь голдуу шарилж болсноос мал идэх өвсгүй болохнээ гэж малчид ярьж байна. Өнөөдөр манай орны нутаг дэвсгэрийн хэмжээнд гол горхи ширгэж нуур цөөрмийн ус багасаж байгаа нь бидний нүдний өмнө илхэнээ харагдаж байгаа билээ. Тэгвэл үүний цаана эх дэлхий байгаль орчноо хамгаалах асуудлыг орхигдуулсан үйл ажиллагааны хор уршиг нуугдаж байна. Хүмүүний ертөнцөд сайн сайхан амьдрахын төлөө байгаль дэлхийн нөөц баялгыг зөв зохистой хэрэглэж ирсэн түүхтэй билээ. Гэтэл өнөөдрийн байдлаар байгаль орчинтой зүй бус харьцсанаас болж экологийн тэнцвэрт байдал алдагдсаар байна. Энд  баримтуудаас иш татаж үзье.
1928 онд хүмүүсийн амьдралын өдөр тутамын хэрэгцээнд зориулан дулаан сайн тусгаарлах зориулалтаар дихлорфторметан буюу фреон бодис гаргаж авсан нь хөргөлтийн системд гайхалтай нийцсэнээрээ түүний үйлдвэрлэл асар түргэн хугацаанд өргөжин тэлсэн нь  хожим байгаль, дэлхий хүмүүний ертөнцөд хор уршиг авчирна гэж тэр үед хэн ч төсөөлж бодсонгүй, харин ч үйлдвэрлэл улам хурдацтай газар авч дэлхийн агаар мандалд хлор, фтор, нүүрстөрөгч бүхий химийн нийлмэл бодис их хэмжээгээр цагцагдах болсон байна [2]. Агаар мандалд  хуримтлагдсан химийн хортой бодисын нөлөөнөөс болж дэлхийн амьд эд эсэхийг цацрагийн аюулаас хамгаалдаг озоны нимгэн бүрхүүл  гэмтсэнээс бөмбөрцгийн өмнөд хойд хагаст 15-26 сая км квадрат талбайг хамарсан озоны сийрэгжилт бий болсоор л байна. Энэ нөхцөл байдлаас болж жил бүр 2-3 сая хүн арьсны үл мэдэгдэх өвчинөөр, 132000 мянга нь арьсны хорт хавдараар, 12-15 сая хүн нүдний болор цайх өвчинд нэрвэгдсэний 20 хувийг нарны хортой туяа болох нарны хэт ягаан цацрагтай холбон үзэж байна[3]. Дэлхийн газрын гадаргад ирэх нарны хэт цацрагийн тун хэмжээ ихэссэнээс ургамал бүрхэвчийн ургах ашигтай талбайн энергийн хэмжээ буурч, улмаар ногоон бүрхэвчийн нийт хэмжээ багасч байгаа талаар Америкийн байгаль орчныг хамгаалах төвөөс мэдээллэх болсон. Нарны хортой туяаны шүүлт муудсанаас гол мөрөн, далай тэнгисийн ургамал амьтны амьдрах зохистой экологийн нөхцөл алдагдаж улмаар нийт массын хэмжээ буурах шинж төлөвт шилжсэнийг байгаль орчин, далай судлаачид тэмдэглэх болжээ.
   Дэлхийн хурдацтай дулааралтаас болж хойд мөсөн далайн гүнд хуримтлагдсан асар их метан хий дэгдэх аюул гарч болохыг Америкийн сансар судлалын үндэсний төв (NASA)-өөс сэрэмжлүүлэх болсон.Тэд метан нь далайн гүнд мөстэй холбогдож метан гидрат хэлбэрээр хуримтлагдсан байх бөгөөд мөс хайлж усны температур нэмэгдсэнээс, мөсөн дээрх даралт буурч, метан хий чөлөөлөгдөн, агаарт дэгдэж, тархалт ихэссэнээс үүдэн дулааралт илүү эрчимтэй явагдаж болох учраас  тогтоон барих боломжгүй болно хэмээн үзэж байна. Сансрын болон далайд хийсэн судалгаанаас хойд мөсөн далайн мөс 2007 оны 9 сарын байдлаар 1950 оны төвшинтэй харьцуулахад 50 хувиар, Гренландын мөсөн давхаргын нийт хэмжээг 15 жилийнхтэй харьцуулахад 4 дахин багассаж байгаа талаар тэмдэглэжээ. Америкийн сансар судлалын  үндэсний төвийн эрдэмтэн James Hansen -Бид эцсийн цэгийг өнгөрсөн ч эргэлт буцалтгүй цэгт хараахан хүрээгүй байна. Бидэнд алдаагаа засч одоогийн байр сууриа өөрчилж нэн даруй хөдлөх шаардлагатай “гэсэн нь байгаль орчинтойгоо зөв   харьцаж сөрөг үр дагаврыг багасгах талаар цаг алдалгүй ажиллахын чухлыг сануулсан хэрэг юм. Дулааралтын нэгэн эх үүсвэр нь ”Хүлэмжийн хий” – н хуримтлал. Агааар мандалд байх усны уур нүүрсхүчлийн хий, метан, азотын исэл, озон зэрэг байгалын эх үүсвэрээс гадна автомашины утаа,  шатахууны ууршилт, нүүрс түлдэг цахилгаан станц, гэр хороолол, үйлдвэрүүдээс ялгарч байгаа азотын исэл, нүүрстөрөгч нь нарны хэт ягаан туяатай харилцан үйлчлэх үед орчих мандалд агаар бохирдуулагч озон үүсч хуримтлагддаг нь агаарын найрлаганд дахь хүлэмжийн хийг нэмэгдүүлж уур амьсгалыг дулааруулах хүчин зүйл болдог хэмээн үзэж байна.
  Ийнхүү байгаль экологийн тэнцвэрт байдлын алдагдал нь  хүний эрүүл аж төрж, сурч боловсроход нөлөөлөх  нэгэн сөрөг үр дагавар болж байгаа учраас сургуулийн болон өмнөх нас, бага балчир үеэс эхлэн байгаль эхээ хайрлаж хамгаалах, мод бут сөөг тарьж ургуулж арчлах, хүнсний ногоо тариалах талаар зааж өгөх, хичээл сургалтын хөтөлбөрт уг асуудал байнга дагалдаж байх, амьсгалах агаарыг цэвэр байлгах үүднээс ил задгай газар хог хаяж шатаахгүй, гол горхи булаг шанд, усны ундрагыг хамгаалах талаар эцэг эх багш нар болон бусад хүмүүс үлгэр дууриалал үзүүлэх, байгаль орчныг хамгаалахтай холбогдсон цуврал нэвтрүүлэг радиотелевизээр цацаж сурталчлах, эрдэмтэн судлаачдын санал зөвлөлгөө, тэдний хийсэн судалгааны ажлыг дэмжиж хэрэгжүүлэх талаар зохистой ажил зохион байгуулах нь бидний хойч ирээдүй болсон үр хүүхэд сайн сайхан амьдарч, сурч боловсроход  ач тустай болно.

Дүгнэлт
    Экологийн тэнцвэрт байдлыг хадгахад эх дэлхий, байгаль орчноо хамгаалах  талаар сургуулийн өмнөх наснаас эхлэн байгальтай зөв зохистой харьцаж сурах арга барилд сургахад тэдэнд үлгэр дууриалал үзүүлэх, радиотелевизээр сурталчлах, судлаачдын санал бодол, тэдний хийсэн ажлыг дэмжиж хэрэгжүүлэх, нөхөн сэргээх ажлыг хойшлуулшгүй хийх, байгаль орчин агаар мандалд химийн хортой бодисыг гадагшлуулахгүй байх нь боловсролын хөгжлийн гадаад орчны зохистой нөхцөлд үйлчлэх нөлөөг багасахад чухал үүрэгтэй болно.
Ном зүй
1. Н. Бэгз. Глобальчлалын үеийн Монгол улсын боловсролын хөгжлийн онол, арга зүйн
2.  www.cpa.gov/sunwise
 3.  medianquiries@who.int , http://www.who.int/uv/publications/en/GlobalUVI.pdf 


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats