Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
ЖАНЖИН ТҮШЭЭ ГҮН, ЗАХЧИН ХОШУУНЫ Б. САМБУУ НОЁН СУДЛАЛЫН АСУУДАЛД
Билэгтийн Палам
2008 оны зун намрын цагт Монгол алтайн даваанаас Халхын гол хүртэлх, хилийн чанад дахь Хайлар хотоос Украйн улсын Харьков хот хүртэлх асар уудам нутгаар автомашин, галт тэргээр барагцаалбал 40 орчим мянган км аялахдаа ихийг үзэж, олныг сонссоны дотор Монгол ноёдын тухай баримт мэдээг баяжуулж явав. 
Ховдын хязгаарын Цэцэг, Мөст сумдаар аялахдаа 2009 онд Ард Аюуш гуайн мэндэлсний 170 жилийн ой тохиохоос эхлээд Жанжин түшээ гүн, захчин хошууны ноён Боохын Самбуугийн аж амьдрал, үйл ажиллагаанаас олон зүйлийг сонсож мэдлээ. Сонсоод байхнаа монголын  ноён бүгд урваач, шарваач, цол хэргэм, олз ашиг горилогч байсангүй.
Энэ хүн 1864 оны хулгана жил, одоогийн Манхан сумын нутаг “Сэнхэр” хэмээх газарт мэндэлжээ. Хожим нь түүний зээ хүү То ван судлаач Түвдэнгийн Молотовоос энэ ноёны талаар нэлээд зүйлийг тодруулж авсан юм. Сутай уулын баруун суга, Сэнжит сэрвээн хаднаа очиж явах замд энэ ноёны тухай анх сонсч, ах Намхай нь Дашгүнчинлэн хийдийн хамба лам явсан хийгээд дүү Арваг нь олондоо хүндлэгдсэн Зэрэгийн хүрээний нөмөр нөлөөтэй лам байсныг нь мэдэж аваад зогссонгүй, Самбуу өөрөө хошуу ноёны хөрөнгөөр баяжих гэсэн шуналгүй, харин хотол олныхоо тусын тулд буян хийх, бурхан ном бүтээлгэх, хүрээ хийдээ өргөтгөх, өргөл мөргөл хийх, мандал үйлдэхэд зориулж явсан нэгэн аж. Б. Самбуу захчин хошууны Бүгдийн дарга ноёны албыг 1901-1925 онд 20 гаруй жил хашихдаа захчин хошуунаас гадна өөлд дөрвөд, урианхай ястны ёс зүйд нийцсэн тусч, энэрэнгүй, алдар хүндтэй хүн байжээ.
1912 онд Ховд хотыг Манжийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх эх оронч тэмцлийг тууштай дэмжигч болохоо батлан харуулсан тул Хатанбаатар Магсаржавын өргөн мэдүүлснээр Богд хаант Монгол улсын засгийн газраас Ховдын хязгаарын цэргийг захирагч жанжин гүн цол, тамга, туг олгосон байна. Хошуу нутгаа харь газар нүүлгэх гэсэн бүтэлгүй хүмүүсийн оролдлогыг ч эсэргүүцэн, “нутгаа алдвал мал зутрана, худагаа алдвал хүн зутарна” гэж бат зогссон. Ингэж 1924, 1925 оны үед Шиньжан руу нүүх гэсэн захчин хошууг Б. Самбуу ноён бүрэн таслан зогсоож чадсан гавъяатай хүн юм.
Захчин хошууны бүгдийн дарга, ноён Б. Самбууг шар өргөмжлөлөөр шагнасан шагнал нь эдүгээ ҮТНС-гийн гар бичмэлийн санд хадгалагдаж байна. 1914 оны зуны сүүл сарын 28 нд Богд Жавзандамбын Самбуу ноёнд олгосон Шар торгоны дээрхи төрийн тамга нь 11,7х11,7 см хэмжээтэй ажээ. Самбуу үүний хамт Ховдын баруун хязгаарын бүх цэргийн жанжны тамгыг, харъяат хошуудыг захирах бүгдийн даргын тамга, Захчин хошууны Гүн ноёны тамгын хамт барьж байсан ажээ. Ноён Б. Самбуу энэ 3 тамгаа хадгалж, албан хэргээ эрхлэн явуулдаг ба тамгын газрын том өргөөтэй байсан гэлцэнэ. Зэрэг, Алтан тээлийн хойт эхний хүрээнд Б.Самбуу ноёны бий болгосон Ганжуур, Данжуурын сүмтэй, түүндээ мандал өргөж, Усан эхэнд байх адууны буян хишгийн Мөнгөт овоо, Тэмээний буян хишгийн овоо, Чандманы улаан толгой зэрэг газрыг хотол олноороо тахидаг байв. Жанжин түшээ гүн Б. Самбуу ноён Алтан ширээтийн өвөлжөөний хаданд маанийн 6 үсгийг монгол, төвд бичгээр 17 дахин сийлбэрлэсэн байдаг. Захчин түмний тухай олныг сонсож явахдаа “Сэнжит сэрвээн хад”- наа бичсэн сэтгэлийгн нэгнэн шүлгээр энэхүү тэмдэглэлээ өндөрлөв.     
Захчин түмнээ өргөх ерөөл
Алсын алсаас санагалзах
Алтайн сайхан уулс нь
Аз хийморь гийсэн
Аавын төрсөн нутаг аа
Алтай нутагтаа очиход
Аавын бараа харагдах шиг 
Алхаж гишгэж яваа нь
Алаг нүдэнд үзэгдэх шиг
Алба ажлаа амжуулаад
Адуугаа хурааж явах шиг 
Амьдрах ухааны сургаалаар
Адислаж байх шиг санагдана. 
Энгүй холоос бодогдох
Эцгийн бараатай Алтай нь
Элбэрэл хайрын шүншигтэй
Ээжийн минь төрсөн нутаг аа 
Эх сайхан Алтайдаа
Эргэж нэг очиход
Элбэрэл хайртай ээжийн минь
Эргээд наддаа ирэх шиг
Ээнэгших хайрын илч нь
Энэрэл буянаа илгээх шиг
Эрхэлж наадаж явсныг минь
Эргэж надад бодогдуулна
Мөнх цасан дуулгатай
Мөнгөн буурал Алтай минь
Мөргөж шүтэж явдаг
Мөнхийн ариун шүтээн   
Өлзий хутаг оршсон
Өвөг дээдсийн минь голомт
Өндөр сүрлэг Алтайгаа
Өр зүрхнээсээ хайрлана
Зах хязгаар нутагтай
Зан үйлс сайтай
Захчин түмэн олны минь
Заяа буян тэгшээ 
Төрийн хишиг хурсан
Түмний заяа тэгширсэн
Түүх шасдирт мөнхөрсөн
Түвшин захчин олон минь
Аав ээжийнхээ мэндэлсэн
Алтай сайхан нутагтаа
Аж төрөн суугаа
Ахан дүүс та нар минь  
Ахиж дэвшиж амьдрахын
Алив хүсэл тань биелж
Амжилт бүтээл өвөрлөн
Аз жаргалтай яваарай
Ээж ааваас өвлүүлсэн
Эрхэм нандин сургаал
Эвтэй найртай явахын
Эрхэм ерөөлийг дэвшүүлье.
Үр хүүхэд нь гэгээрч
Үржилт сүрэг нь өсч
Үндэстэй бүхэн цэцэглэж
Үүрд өнөр амьдарцгаая.
Зах хязгаар нутагтай
Зан үйлс сайтай
Захчин түмэн олны минь
Заяа буян тэгшээ 

        Данстын даваа



Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats