Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
ТО ВАНГИЙН ШАШИНД ХИЙСЭН ШИНЭТГЭЛ
Ардчилал, шинэчлэлийн ачаар урьд тэр бүр дуурсагдаж байгаагүй зүтгэлтнүүдийнхээ нэр алдрыг сэргээн, зохиол бүтээлийг нь  өргөн олны хүртээл болгон нас сүүдэр тохиосны нь ойг ёслон тэмдэглэх болж байгаа нь нэн сайшаалтай хэрэг юм. XIX зууны Монголын төр, нийгэм, соёлын зүтгэлтнүүдийн нэгэнд олноо “Хэцүү То ван” хэмээн  алдаршиж мөнхөрсөн Бат-Очирын Тогтохтөр зүй ёсоор орж байна. Б.Тогтохтөр ван 1797 онд төрж , 25 насандаа эцгийнхээ хэргэм зэргийг залгамжилж, хошууны ноён болсон ба 1835 онд Сэцэнхан аймгийн Чуулганы хэбэй (зөвлөх)-ийн тушаалд томилогдож байжээ. То вангийн мэндэлсний 200 жилиййн ойг тохиолдуулан Шинжлэх ухааны академи, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газраас эрхлэн эрдэм ба төв орон нутгийн хэвлэлд түүний шинэчлэгч, соён гийгүүлэгч үйл ажиллагааны тухай өргөн нийтлэгдэж байна. Нэг үгээр хэлэхэд, То ван судлалын ажил манай орон даяар амжилттай өрнөж байна. Гагцхүү түүний шашин шүтлэгийн талаарх материал хомсхон байх шиг санагдана.
Б.Тогтохтөр ван бол тухайн үедээ эдийн засаг, соёл боловсролыг шинэтгэн хөгжүүлэхэд өргөн олныг хамарсан гавъяатай үйлс бүтээсэн манай томоохон сэхээтэн язгууртан юм. 1853 онд түүний зохиосон аж төрөхийн сургаал нь 11 зүйлээс бүрдэх агаад:
-ёс журмыг хүндэтгэн аж ахуйг эрхлэх
-биеийн амрыг үл харгалзан, аж ахуйд шамдах
-баян хүний тухай ба тэдний улсын өмнө хүлээсэн албан үүргийн тухай
-ядуу хүн олзыг хэрхэн олох
-хэн юу хийж чаддагаа залхууралгүй хийх, нэг ажлын далимаар хэд хэдэн ажлыг бүтээх
-гэр бүл болцгоох тухай.
-лам нарын тухай
-хулгай ба хэрмэлийн тухай
-аян жинд хэрхэн бэлтгэх
-мал маллагааны зарим арга барил
Б.Тогтохтөрр ван гэрийн их боловсролтой, хол ойр олон газар явж нүд тайлсан, цаг үедээ улс төр, эдийн засаг, байгалийн нарийн шинжээч хүн байсны зэрэгцээ бурхан шашнаа дээдлэдэг, сүсэг бишрэлтэй хүн байсан нь түүний сургаал бүтээлээс тодорхой Эдүгээ бидний үед хадгалагдаж байгаа “Ажил сургуулийн тухай” хэмээх номондоо тэрээр,
-Хүний эрхэмлэвэл зохих юм бол энэ ертөнцөд ёс журммыг хүндэтгэн аж зуухыг хичээх, эцэс хойчийг санаж бурхан шашнаа эрхэмлэн буян номыг үйлдэх- энэ хоёр болой,-хэмээн айлджээ. Энэ нь То ванг ёс журамтай, шашин шүтлэгтэйй хүн болохыг гэрчлэх бус уу. Хүмүүн төрлөхтний түүхийн хөлгөн их судраас үзэхүй шашин эрт дээр үед үүсч буй болсон цагаас элдэв сөрөг урсгалд өртөж байсан нь цөөнгүй билээ. Бурхан шашинд гарсан алдаа завхарлыг  арилган засч залруулан зөв гольдригт нь оруулахад Зонхов хувилгаан буянтай үйлс бүтээсэн гэдэг. Түүний нэгэн адил Тогтохтөр ван тухайн цаг үедээ шарын шашны хүрээ нөлөө зарим талаараа хэр хэмжээнээсээ хэтрэн, лам нарыын тоо хэт олшрон, ажил хийдэг эрчүүдийн тоо цөөрч сүсэгтэн олны бишрэлийг далаимдуулан олз хишиг хайх, мунхруулан төөрөгдүүлэх үзэгдэл хавтгаарч, бурханы номыг зөвхөн бурханы орны хэл (Түвд)-ээр үздгээс хүн бүр утга санааг нь тэр болгон үл ойлгох болж, нүүдэлчин зоны ажил төрлөө базаавал зохиуштай цагийн аль аятайд Лхас, Зуу, Утай Гүмбэнг зорьсон мөргөлчдийн цуваа тасардаггүй байсныг сайтар мэдэж байлаа.
1836 онд богд Жавзандамба хутагтыг дагалдан Түвд орноор аялахдаа Тогтохтөр ван их зүйлийг мэдэж авсан байна. Нутагтаа эргэж ирээд “Соёлыг бадруулагч” сүм бариулж  хошууныхаа лам нарыг нэгэн газар төвлөрүүлэн “Чойр сургууль” гэгчийг хийлгэхээр шийдвэрлэснээр түүний шашны талаар хийх шинэтгэл эхэлсэн гээж үзэх талтай юм. То ван ард олны сүсэг бишрэлийг хааж боосонгүй, харин ч хошуу нутгаа хурал номын газар барьж байгуулан, уул овоогоо тахилга тайлгатай болгож, сүм дуган, бурхан шүтээн бүтээхэд олон түмний ур ухаан, хүч хөдөлмөриййг дайчлан, орон нутгийн байгалийн баялагийг ашиглаж байлаа. Хамгийг хамгаалагч, Соёлыг бадруулагч, Намхай будла сүм, Вангийн ордон, Утай таван уул зэрэг уран барилгуудын үзэсгэлэнт цогцолборуудыг Тамсагбулгийн орчимд цогцолуулснаар нэгэн жижиг хотхон үүсчээ. Хятад орны Утай, Энэтхэгийн далайд орших Намхай будлаг дуурайлган барьж хошууныхаа төвд мөргөлийн газартай болгон, улмаар Халхын голын тохойн хан гарьдын дүрстэй мэрэгцөг эргийг сонгон найман аюулаас аврагч өрөвч нигүүлсэнгүй Жигважиджав Жанрайсиг Их бурханыг бүтээлгэв.
Хошууны төвд сүм хийд бариулаад зогсоогүй, 300 хүүхдийн монгол бичгийн сургууль (сурах бичгийг То ван зохиожээ.Б.П.) бүжиг, хөгжим, хиййдийн цам, дархан, мужааны зэрэг жижиг үйлдвэрийн газруудыг байгуулсан байна. Ингэж аж ахуй бурхан шашны үйлсийг нэг доор гүйцэтгэж болохоор зохион байгуулсан нь хошуу нутгийнхаа ард олны ядуу зүдүү амьдарлыг өөд татахад ихээхэн сайн нөлөөтэй зүйл болжээ. Эдгээрийг бүтээн байгуулахад урт хугацаа, их хэмжээний хөрөнгө хүч, сүсэг бишрэл, тэсвэр тэвчээр шаардагдаж байсны зэрэгцээ саад бэрхшээл ч тулгарч байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
Академич Ш.Нацагдорж бол хагас жарны тэртээгээс То вангийн сургаал, түүний соён гийгүүлэгч үзэл санааг ард түмэндээ тайлбарлан таниулсан гавьъяатай эрдэмтэн хүн юм. Саяхан түүнтэй уулзахад:- XIX зууны үеийн аймгуудын Улсын төв архивт байгаа материалаас хамгийн цэгцтэй, нэлээд бүрэн байгаа нь  Сэцэнхан аймгийнх юм. Тэр дундаа То вангийн хошууны тухай үзэх юм их бий шүү,- гэж хэлснийг нь онцлон тэмдэглэхэд илүүц зүйл болохгүй биз ээ.
Тогтохтөр ван гадаад дотоодоос их хэмжээний судар ном цуглуулдаг байснаас сүм хийдүүд төдийгүй айл өрхүүдийг номтой болгож, малчдын монгол гэрийг гэрэл гэгээтэй болгосон билээ. Үүнийг мултарлагч манайх гэхэд л нэг чингэлэг ном судартай байж, хожим ь 1950-иад онд Халхголоос үхэр тэргээр Хэрлэнбаян сумын Галын голын хийдэд залсан.
Гаанжуур даанжуурын ботиудыг давхарлан бүсээр оосорлон үүрээд хийдийн хүрээг гурав тойроод гол (гэр ) дуганд залж байв. Өдөржин ном үүрсэн миний мөр улайж хорсоод байхаар ээж минь зулын шар тосноос түрхэж байж билээ. Ингэж бодоход То ван их хэмжээний ном зохиолыг олж авчирдаг байж дээ. Миний нагац ижий Нямын Рэгзэнгийн яриагаар Буйр нуурын эрэгт орших Халхын сүмд То ван хаалга, цонхгүй нэжээд жижигхэн сүм бариулсан байж. Учрыг лавлахад То ван,- Энэ сүмийн дотор дүүрэн судар байгаа юм. Цөвүүн цаг болоход энэ сүмийг онгойлгож, судар номыг нь унших болно.-гэж хариулж байсан гэдэг. Харамсалтай нь Халхын сүмийн 1930-аад онд Япончууд, Тамсагбулгийн  сууринг 1915 оны үед Харчин цэргүүд түйвээн эвдэж сүйтгэснийг одоо бид юугаар нөхөж чадах билээ. Хэдийгээр би бага балчир байсан ч гэлээ, манайд байсан судруудыг муутуу цаасан дээр бэхээр бичиж, үхрийн хөм (хатаасан түүхий шир)-өөр хавтаслан өнгө өнгийн даавуугаар баринтаглаж, утсан оосрыг нь мөнгөн зоос, голдоо нүхтэй оюу, шүр зүүж чимэглэсэн байсныг тод санаж байна.
Үлдсэн цөөн судрыг бид 1970 онд Улаанбаатарын Гандандэгчилэн хийдэд зурмал ба гуулин цутгамал бурхан мөнгөн цөгц бойпорын хамт залсан, товчоор хэлэхэд То вангийн үеэс нандигнаж ирсэн ном судраа зохих газарт нь тухай бүр өгсөн юм. Хүмүүсийн ярих нь Тогтохтөр ван тэр судруудын ихэнхийг Түвд хэлнээс орчуулан, хувилж түгээж байсан гэдэг. Энэ нь ортой байж болох.
Нэгд: хошуундаа монгол бичгийн сургуультай, хоёрт: нүүдэлчин отог, хошуунд гэрийн сургууль нэлээд дэлгэрснээс захын хүн уйгуржин монголоор уншдаг, бичдэг байж. Түүнээс болсон уу. Манай Илдэн вангийн хошуунаас олон сэхээтэн, дипломат, партизанууд төррж гарсан нь өдгөөгийн залуу үеийнхний бахархах зүйлийн нэг нэг болжээ. Өнгөрсөн онд Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, дэд доктор Л.Жамсран “Ардын эрх” шашин шүтлэг сэргэж буй эдүгээ үед бурханы номыг эх хэлнээ хөрвүүлэхийн ач холбогдлыг хөндөж бичихдээ Тогтохтөрийн жишээг  иш үндэс болгосон байв. Эрдэмтний санааг То вангийн шинэчлэгч, соён гийгүүлэгч үйлстэй холбон үзэж ургуулан бодвоос одоо манай улс улс төрийн олон намтай, олон шашинтай чөлөөтэй улс болжээ. Улаанбаатарт цоо шинээр байгуулсан Христийн сүмээр ороход хүүхэд залуучууд цугларсан байхад, Гандан хийдэд ахмад ба дунд насны хүмүүс голлон мөргөл буян хийж явах юм. Үүнээс харахад сүмүүдийн хоорондын ялгааны нэг нь  мөргөлчдийн нас сүүдрийн зөрөөнд байгаа нь юуны өмнө нүдэнд тусна. Миний бодлоор То ван  олон шашинтай байхыг үгүйсгэхгүй байсан болов уу гэж бодогдоно. Гэхдээ тэрээр амьд сэрүүн байсан сан бол  ардчилал, шинэчлэл гарч, түүх, соёл, шашнаа сэргээж байгааг нэн ихээр сайшаан дараах зүйлийг хийх байсан болов уу гэж төсөөлөгдөнө:
-Сүм хийдийг хүн амын нягтрал, нийслэл хот, төв суурин газрын байршилд тохируулан тооцоотой байгуулж, тэнд байх лам хувиргуудын тоо зэрэг, дэвийг нарийн тогтооно. -Сүсэгтэн олны эргэл мөргөлийн газар болох сүм хийдиййн барилгыг орчин цагийн шил, бетон, хөнгөн цагаан зэрэг материалаар барьж, акустик, гэрэлтүүлэг, чимэглэлийг сүүлиййн үеийн технологоор хийж бурханы номын уншлагад симфон найрал хөгжим, төгөлдөр хуур,  үндэсний хөгжмийн зэмсэг ашигладаг болгоно.
 -Бурханы ном зохиоллыг уйгуржин монголл, кирилл үсгээр бичиж олон боть болгон хэвлүүлсэн, тарни, мэгзэм зэрэг зарим номмыг бурханы өнгөт зурагтайгаар халасны авсаархан тохимол болгон гаргана.
-Бурханы шашны талаар ил захидал, аудио, видео хуурцаг, CD, пянз олноор хувилуулж гаргана. Зулын ба тахилын цөгц, хүрд, бурханы гуу жааз, хонх дамар, очир, хэнгэрэг цан, бүрээ бишгүүрийн жижиг үйлдвэрлэл байгуулан, тэдгээрийн худалдаа арилжааг цэгцтэй явуулна.
То вангийн ухаанаар  орчин үеийн шашинд хийх өөрчлөлтиййг гүн гүнзгий явуулах арга ухааныг манай лам хуврагууд сайн төсөөлөх учиртай. Шашинд шинэтгэл явуулснаар мөргөлчид дэх залуу хүмүүсийн эзлэх хувь хэмжээ өсч, уламжлалт шарын шашныг зөв чиглэлээр нь хөгжүүлэх ач тустай зүйл болох нь дамжиггүй.
Түүхэн баримтанд түшиглэн дүн шинжилгээ хийж үзвээс Б.Тогтохтөр ван ард түмний илтгэл үнэмшил болсон бурхан шашнаа дээдлэн хүндэлдэг үнэн сүсэгтэн хүн байж, тэр чанараараа шашны зан үйлийг нарийн судлан шашныг хэм хэмжээнд нь шинэчлэн хөгжүүлэх талаар тодорхой дэвшил гаргасан язгууртан сэхээтэн байжээ.
(Ардын эрх сонин)


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats