Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
МОНГОЛЫН ШИНЖЛЭХ УХААН БА ДОРНОД АЙМГААС ТӨРСӨН ЭРДЭМТЭД
Хүн төрөлхтөн түүхэн туршдаа хуримтлуулсан ажиглалт бүртгэл танин мэдэхүйн нэгдсэн систем үүссэн хэмээн үздэг ба үүнийг шинжлэх ухаан гэж нэрэлдэг6 Орон сууц барьж, ан гөрөө хийж, амьтан тэжээж, тариа будаа тарих болсноос авч үзвэл хүмүүс анхлан байгалийн шинжлэх ухааныг үүсгэн улмаар зурхай, одон орон, гариг эрхис судлал, хэмжихүйн болон гүн ухааныг хөгжүүлж ирсэн түүхтэй юм. Үүнээс үзэхэд шинжлэх ухаан гэдэг нь  хүн төрөлхтний өөртөө нэн чухал хэрэгцээтэй мэдлэг туршлагын хуримтлалын цогц их сан хөмрөг ажгуу.
    1206 онд эзэн богд Чингис хааны Монгол тулгар төрийг байгуулсны дараа манайд бичиг үсэг бий болж, мэргэдийн сургаал бүтээл гарч эхэлсэн билээ. Их хаан Өгөдэй “ бичгийн сургаалаар улсыг засах бодлого” явуулж, 1236 онд ном найруулах газар, ном бичиг эмхэтгэх газрыг тус тус байгуулжээ. [1] Монгол улсын Шинжлэх ухааны үүслийн тухайд бол XIII зууны эхэн үе буюу Чингис богдын ач хүү Хубилай хаан (1215-1294)-оны үеэс, бүр тодруулбал, 1260-аад оноос улбаатай хэмээн манай эрдэмтэд үздэг. 1240 онд “Нууц товчоо” зохиогдож 1305 онд Чойжи-Од-сэрийн зохиолууд гарч улмаар Агваандандарын “ Хэлний чимэг” “Билгийн далай”-н бүтээлүүд Б.Тогтохтөрийн “Оюун билгийн соёрхол”, Лхамсүрэнгийн монгол үсгийн дүрмийн “Алтан толь” зэрэг томоохон бүтээлүүд гарчээ [2].
    Шинжлэх ухааны хөгжилд хүмүүсийн бичиг үсгийн боловсрол хийгээд ерөнхий мэдлэгийн хүрээ их нөлөөтөй байхад сөрөг үр дагавартай хүчин зүйлүүд ч тохиолдож байв. Шашин бол хүн төрөлхтний  танин мэдэхүйн ололт амжилтанд дулдуйдан дэлгэрдэг ч гэлээ шинжлэх ухааныг бодвол ойрын зорилттойн улмаас түүний хөгжил цэцэглэлтийг боогдуулж иржээ. Иймд төрөөс шашныг ямагт дээдлэхийн зэрэгцээ үйл ажиллагааг нь  байнга зохицуулж байх үүрэгтэй байна.
    Олноо хэцүү То ван, буурал То ван хэмээн мөхрөн алдаршсан халхын ноён Бат-Очирын Тогтохтөр (1797-1868) XIX зууны үеийн төр шашны харьцааг зохицуулан, зөв гольдролд нь оруулахад тодорхой хувь нэмэр оруулснаараа Зонхов богд шиг үнэлэгдэж болох нэгэн буянтан байв.  То ван жалгын нэг лам нарын тоог 30 хүртэл эмхлэн хошууны төвд хурал ном эрхлүүлдэг болгон, бурхан шашны нэрээр олз ашиг хайж өргөл барьц авах явдлыг журамласан байна. Түвд хэлнээ туурвисан судар номыг бүхнээ ойлгогдох монгол хэлнээ хөрвүүлэх ажлыг өөрийн оролцоотойгоор гүйцэтгүүлж, улмаар барлаж олшруулан, сүм хийд айл өрхүүдээр түгээж байсан баримт бий. Цөвүүн шинэ цаг ирэхэд нутаг хошуунд хэрэг болно хэмээн Халхын сүмд хаалга цонхгүй дуган бариулан ном судраар дүүргэж байжээ. Энэ нь шашнаас хэрэгтэй зүйлээ ялган авч хэрэгцээтэй цаг үедээ ашиглахыг зорьж байсныг гэрчилж байна Үүний зэрэгцээ Тамсагбулагт 300 хүүхдийн хошуу танхим (сургууль Б.П) байгуулж өөрийн туурвисан “Оюун билгийн соёрхол” бүтээлийг сурах бичиг болгон хэрэглэж байв. Энэ бүгдээс үзэхэд Тогтохтөр ван төр шашны харилцааны зохицуулалт болон шинжлэх ухааны хөгжилд өөрийн бүтээлч үйл ажиллагааг зориулж ирсэн XIX зууны үеийн Монгол улсын язгууртан сэхээтнүүдийн нэгэн байлаа. [3].
1911 онд 200 гаруй жил үргэлжилсэн Манжийн ноёрхолыг түлхэн унагаж тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан нь үндэсний шинжлэх ухааны хөгжилд шинэ үеийг нээсэн юм. 1915-1919 онд “Монгол улсын шастир” хэмээх 11 дэвтэр зохиол туурвижээ. [4].
Монголын засгийн газраас ардын хувьсгал-ялсны дараах 4 сард буюу 1921 оны 11-р сарын 9-ний өдөр Судар бичгийн хүрээлэн нэртэй шинжлэх ухааны анхны байгууллага буй болгож, даргаар нь Онход овогт сангажавын Жамъян гүнийг томилсон түүхтэй юм. Дараа нь Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 1930 онй 12-р сарын 20 ны шийдвэрээр уг байгууллагыг Шинжлэх ухааны хүрээлэн болгон өргөтгөжээ.
1961 онд Шинжлэх ухааны академи байгуулагдснаар эрдэм шинжилгээний ажлын цар хүрээ өргөжин оюуны болон материаллаг үр өгөөж нь эрс дээшилснээр улс орны хөгжил цэцэглэлтэд ихээхэн түлхэц өгсөн юм. Тус орны шинжлэх ухааны хөгжилд нам, төрийн зүтгэлтэн Хорлоогийн Чойбалсан, Юмжаагийн Цэдэнбал,Базарын Ширэндэв нар үнэтэй хувь нэмэр оруулсан. Энд Зөвлөлт Холбоот Улсаас үзүүлж ирсэн сэтгэл харамгүй их тусламжийг дурдахгүй өнгөрч болохгүй. Шинжлэх ухаанаар ард олноо соён гийгүүлэх, улс орноо дэвжээн хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол улсынхаа нэр алдрыг түгээн таниулахад их үйлс бүтээсэн Цэндийн Дамдинсүрэн,Бямбын Ренчин, Шадивын Лувсанвандан нар манай шинжлэх ухааны байгууллагын эрдмийн их өргөөний тулгын гурван чулууг тавилцаж, галыг нь бадраалцсан түүхэн гавъяатай эрдэмтэд юмаа.
1999 оны төгсгөлд эрдэм шинжилгээний 32 хүрээлэн, 6 их дээд сургуулийн 2600 гаруй ажиллагсад 300 орчим судалгааны төсөл хэрэгжүүлж байна. Одоо манай улсын хэмжээгээр шинжлэх ухааны доктор 207, дэд доктор 2072. Академич 48 ажиллаж байна[5].
    Дорнод аймгаас төрсөн эрдмийн цол зэрэгтэй 84 хүн (1997 оны байдлаар Б.П) төрөн гарав. 1961 онд шинжлэх ухааны академи байгуулагдах хүртэл хугацаанд Онход овогт Сангажавын Жамъян ( Булган сум) 1921-1930 он, Баярын Жаргалсайхан (Халхгол сум) 1946- 1950 он [6] Цэндийн Дамдинсүрэн (Матад сум) 1950-1953 он, Дондогийн Цэвэгмид (Баян дун сум) 1957-1960 онуудад тус байгууллагын даргаар ажиллаж байв. Эдгээр эрдэмтэдээс Цэндийн Дамдинсүрэн Монгол улсын төрийн 3 удаагийн шагнал, Ардын анхны зохиолч, ХХ зууны манлай соён гийгүүлэгч цол, Эрдэнэ-баатрын Шагдар Монгол улсын төрийн шагнал, гавъяат багш цол, Осорын Шагдарсүрэн, Дондогийн Цэвэгмид, самбуугийн Ишбалжир нар монгол улсын гавьъат багш цол хүртсэн ба Хорлоогийн Мөнхбаяр, Чинбатын Санчир нар Байгалийн ШУА-ийн жинхэнэ гишүүн, Билэгтийн Палам, Чингис хааны академийн жинхэнэ гишүүн болсон. Мэндсайханы Энхсайхан монгол улсын ерөнхий сайд, Жаргалсайханы Энхсайхан НҮБ дахь байнгын төлөөлөгч, элчин сайдын албан тушаалыг хашиж байв. Базарын Цэдэн-Иш, Дашбалбарын базарсад нар хошууч генерал цолтой.
    Сүүлчийн хэдэн арван жилд шинжлэх ухаанй байгууллагыг төрийн удирдлагын аппаратын хэмжээнд тавьж, үйл ажиллагааг нь улс төржүүлэх буюу улс ардын аж ахуйн төвлөрсөн төлөвлөгөөт зорилтыг хангахад чиглүүлэх хандлага гарч байв. Улс төржүүлнэ гэдэг нь судалгааны ажлыг нам төрийн бодлогын ойрын болон хэтийн чиглэл, үйл ажиллагаа үйл ажиллагаа, түүхт ойг нь сурталчилах, түүний лидерүүдийн үйл амьдралыг судлаж сайн талыг нь магтан дуулах, улс орны түүхийг засамжлан намын үзэл суртлын үүднээс тайлбарлах явдал байв.  Шинжлэх ухааны хөгжилд учирч байсан өөр нэгэн бэрхшээлтэй тал нь  эрдэм шинжилгээний байгууллага, тэнд ажиллагсдын оюуны бүтээмжийг үнэлэх үнэлэмжгүйгээс улсад оруулж болох мөнгөн дүнгээр тодорхойлох чиг хандлага байсанд оршино. Түүнчлэн дэлхийн хөгжилтэй орны жишигээр боловсруулагдсан боловсролын шинэ тогтолцооны хуулиар урьд манайд мөрдөгдөж байсан доктор, дэд докторын нэрийдлийн ялгааг арилгасан нь  эрдмийн цол зэргийн агуулга, эрэмбэ дараалал алдагдан, улмаар их дээд сургуулиудын дэргэдэх зөвлөлүүдийн ажлын туршлага хомс байгаагаас шаардлага бүрэн хангаагүй бүтээлүүдийг хамгаалалтанд оруулан, эрдэмтдийн тоог эрс өсгөх хандлагатай болов. Энэ нь шинжлэх ухаанд гарч болзошгүй passioros хэмээх сөрөг үзэгдлээс ч илүү аюул учруулж болох юм. Доктор Х.Сампилдэндэвийн энэ талаар удаа дараа хэвлэлд бичиж нийтлүүлсэн саналын дагуу төр засгийн удирдлага нэн даруй залруулга хийвээс зохимжтой болно. [7] Зах зээлийн өнөөгийн хөгжлийн шатанд Монголын шинжлэх ухаанд олон бодит бэрхшээл тулгарч байгаад шинжлэх ухаан судлаач дэд доктор Насантогтохын Хүүхэнжимээ дүн шинжилгээ хийж тодорхойлсноор: [8]
-шинжлэх ухааны санхүүжилт эрс хомсдсон
-нийгмийг шинжлэх ухаангүйгээр хөгжүүлж болох юм шиг сэтгэлгээ үүссэн
-шинжлэх ухааныг дэмжих төрийн дэмжлэг дутагдсан
-шинжлэх ухааны ололтыг амьдралд нэвтрүүлэх эдийн засаг- менежментийн орчин бүрдээгүй.
-улс төрийн олон намууд шинжлэх ухааны талаар нэгдсэн бодлого боловсруулаагүй
-эрдэмтдийн нийгмийн халамж орхигдсноос залуучууд шинжлэх ухаанаас дайжих болсон.
-шинжлэх ухааны сурталчилгаа орхигдсноос оюуны дэл сул орон зай үүсч, түүнийг янз бүрийн шашин, мэрэг, гаж номнол, төөрөгдөл, худал мэдэмхийрэл эзлэх болсон байна.
    Төв, орон нутагт шинжлэх ухаангүйгээр гол зогоох явдлаас ангижрахын тулд эрдэмтдийн олон жилийн хуримтлуулсан оюуны чадавхийн их нөөцийг бүс нутгийн хөгжлийн асуудалд хандуулах цаг арга зам байна. Энэ нь хөдөө аж ахуй, аж үйлдвэр, соёл боловсролын хөгжилд эрдэмтдийн хүчийг нэгтгэн дайчлахын зэрэгцээгээр бүс нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд давхар ашиглах зохистой хэлбэр байж болно. Үүнд дан ганц захиргаадлын удирдлагын арга барилыг ашиглаж болохгүй юм. Эрдэмтдийн ажилд чөлөөтэй сэтгэн бодох, зохион бүтээх таатай орчин нөхцлийг бүрдүүлж, өөрийнхөө бүтээлийн үр дүнд шан харамж горилох, хариуцлага хүлээх чадварыг нь нээж өгөх хэрэгтэй байдаг.
    Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод аймаг сумдын иргэдийн сайн дурын зөвлөлүүд байгуулагдан төрөлх газар ус, төрөл төрөгсөддөө туслах хөдөлгөөн өрнүүлэн, үйл ажиллагаа нь хэвшиж байна. Дэд доктор, профессор Осорын Цэвэгдорж даргатай Увс аймгийн Зүүнхангай сумын нутгийн иргэдийн зөвлөлийн ажил бусаддаа үлгэр дуурайлал болохуйцаар сайн зохион байгуулалтай явагддаг. Нийслэл дэх нутгийн зөвлөлийн нэгэн адил аймгийн болон бүс нутгийн эрдэмтдийн зөвлөл байгуулан ажиллах замаар шинжлэх ухааны салбарын үр өгөөжийг ашиглах боломж дээшлүүлж болохоор байна. Дорнод аймаг бол их түүхтэй, хөгжил цэцэглэлтийн арвин баялаг нөөцтэй, хойч үеийнхний маань өгөөж бүрдсэн өлгий нутаг юм. [9.10] Дорнод аймгаас төрсөн эрдэмтэд гэхэд л  энэ нутаг орны хөгжилд асар их  хийж бүтээх нь  дамжиггүй. Дээрхи судалгаанаас харахад тэдний бүтээл туурвил анагаах ухаан, биологи, техник, эдийн засаг, мал аж ахуй, түүх, хэл бичиг, геологи-минералоги гээд шинжлэх ухааны бараг бүх салбарыг хамарчээ. Хэнтий Сүхбаатар аймгийн эрдэмтдийн судалгааг нэмж гаргаад нэгтгэн дүгнэвээс зүүн аймгийн эрдэмтэд тус тус нутгийн тогтвортой хөгжлийн нөхцлийг тодорхойлж хэрэгжүүлэх оюуны их нөөцтэй нь харагдана. Ийм замаар монгол орныг бүсчилэн хөгжүүлэх үйлсэд нутгийн эрдэмтдийн хүч оюуныг дайчлах их бололцоо байна гэж үзэж байна.
Энэ саналыг хэрэгжснээр улс орныг бүсчлэн хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөгжлийг шинжлэх ухаанаар жолоодох, хөдөө орон нутагт шинжлэх ухааны олон нийтийн байгууллага (академи, хүрээлэн гэх мэт) үүсгэн байгуулах нөхцлийг бүрдүүлэх болно. Үүний зэрэгцээ боловсролын зохистой шинэ тогтолцоог бүрдүүлнэ. Боловсрол шинжлдэх ухааны салбарт шинэ ажлын байр бий болгох замаар хүн амын амжиргааны түвшинг ч дээшлэх ач холбогдолтой юм.
1-р хавсралт

№    Эрдэмтдийн овог нэр    Төрсөн он    Шинжлэх ухааны салбар   Эрдэмийн  цол зэрэг
1    Дамдинсүрэнгийн Амарсайхан       1964    Газар зүй    Дэд доктор
2    Дондогийн Амгалан                        1941    Биологи    Дэд доктор
3    Бавуудоржийн Баатар                    1928    Хөдөө аж ахуй    Дэд доктор
4    Бат-Очирын Баатар                        1945    Техникийн ухаан    Дэд доктор
5    Жигжиджавын Баатарцогт             1948    Гүн ухаан    Дэд доктор
6    Өлзийхутагийн Баваасан                 1934    Физик    Дэд доктор
7    Баярын Бадамцэрэн                        1931    Ангаах ухаан    Дэд доктор
8    Дашбалбарын Базарсад                  1947    Геологи-минералоги    Дэд доктор
10    Чүлтэмийн Батмөнх                        1928    Анагаах ухаан    Дэд доктор
11    Дондогийн Батсүх                           1944    Анагаах ухаан    Дэд доктор
12    Цэндийн Батцэрэн                         1944    Техникийн ухаан    Дэд доктор
13    Галдангийн Болд                             1939    Сурган хүмүүжүүлэх ухаан    Дэд доктор
14    Шагдарсүрэнгийн Болдбаатар       1950    Биологи     Дэд доктор
15    Тойсомын Галсан                              1952    Хэл бичиг    Дэд доктор
16    Сэнгээгийн Галсан                          1935    Хууль     Дэд доктор
17    Гончигийн Гантогтох                       1949    Хэл бичиг    Дэд доктор
18    чүлтэмийн Гомбогарав                     1918    Анагаах ухаан     Дэд доктор
19    Ёндон-Ойдовын Гэрэлчулуун           1957    Эдийн засаг    Дэд доктор
20    Цэрэнгийн Даваадорж                     1956    физик    Дэд доктор
21    Алтангэрэлийн Дамдинсүрэн           1926    Түүх     Дэд доктор
22    Цэндийн Дамдинсүрэн                      1908    Хэл бичиг    Доктор профессор академич
23    Зундуйн Дашдаваа                            1940    Геологи- минералоги    Дэд доктор
24    Анударийн Дашдорж                         1917    Биологи     Дэд доктор профессор
25    Балдангийн Дашцэрэн                      1932    Техникийн ухаан    Дэд доктор

26    Бадамын Дашням                                 1929    Биологи     Дэд доктор
27    Бүмбэйн Дашням                                 1949    Техникийн ухаан    Дэд доктор
28    Гомбын Дашням                                   1929    Мал эмнэлэг    Дэд доктор
29    Норовын Дондог                                  1926    Анагаах ухаан     Дэд доктор
30    Чойваны Дондог                                  1934    Анагаах ухаан    Дэд доктор
31    Пэрэнлэйсамбуугийн Дорждэрэм       1939     Хими      Дэд доктор
32    Рагчаагийн Дугар                                1943    Мал эмнэлэг     Дэд доктор
33    Цэвэгмидийн Дэвээ                             1950    Хэл бичиг     Дэд доктор
34    Сэдэдийн Дугарсүрэн                          1925    Анагаах ухаан    Дэд доктор
35    Гэндэнжамцын Дэлэг                           1924    Сэтгэл зүй    Доктор
36    Баярын Жадамба                                  1924    Эдийн засаг     Дэд доктор
37    Онход овогт Сангажавын Жамъян       1964    Түүх    Доктор
38    Самбуугийн Ишбалжир                         1930    Техникийн ухаан    Дэд доктор профессор
39    Чойжилийн Лувсандорж                       1938    Газар зүй    Дэд доктор
40    Бат-Очирын Лувсанцэрэн                                 Техникийн ухаан    Дэд доктор
41    Доржийн Лхасүрэн                                1927    Мал эмнэлэг    Дэд доктор
42    Содномдашийн Мажигсүрэн                 1935    Хими    Дэд доктор
43    Хорлоогийн Мөнхбаяр                           1940    Биологи     Дэд доктор профессор
44    Чулууны Минжин                                   1948    Геологи минералоги    Дэд доктор
45    Дамдинжавын Майдар                          1916    Уран барилга    Дэд доктор
46    Цэдэн-Иш Мөнхжаргал                         1940    Хөдөө аж ахуй    Дэд доктор
47    Нямбуугийн Мөнхцэцэг                         1963    Био- физик    Дэд доктор
48    Нэрэнгийн Мягмар                                 1934    Түүх    Дэд доктор
49    Будын Намсрай                                       1940    Эдийн засаг    Доктор
50    Майдарын Оргил                                    1947    Уран барилга     Дэд доктор
51    Гомбожавын Очирваань                        1934    Анагаах ухаан    Дэд доктор
52    Билэгтийн Палам                                    1944    Хими    Дэд доктор
53    Дондогийн Пүрэв                                    1947    Биологи    Дэд доктор
54    Галсанжамцын Пүрэв-Очир                     Сурган хүмүүжүүлэх ухаан    Дэд доктор
55    Донойн Пүрэв                                         1932    Хууль     Дэд доктор
56    Мижиддоржийн Саандарь                     1949    Техникийн ухаан    Дэд доктор
57    Цэвээний Санжаасүрэн                         1930    Түүх     Дэд доктор
58    Чинбатын Санчир                                   1940    биологи    Доктор
59    Аюурын Самбуу                                       1946    Хөдөө аж ахуй    Дэд доктор
60    Цэдэндоржийн Сугаррагчаа                 1927    Мал эмнэлэг    Дэд доктор
61    Цэвээний Сүрэнжав                               1946    Хөдөө аж ахуй    Дэд доктор
62    Баярын Төвд                                            1919    Түүх     Дэд доктор
63    Майдарын Туяа                                       1945    Уран барилга    Дэд доктор
64    Ядамжавын Хишигт                                1949    Хэл бичиг    Дэд доктор
65    Доржийн Цагаанхүү                               1927    Анагаах ухаан     Дэд доктор
66    Гомбогаравын Цогт                                1955     Анагаах ухаан    Дэд доктор
67    Дондогийн Цэвэгмид                             1915    биологи    Дэд доктор
68    Төмөрийн Цэдэндамба                           1931    Хөдөө аж ахуй    Дэд доктор
69    Өлзийхутагийн Цэнд                              1924    Анагаах ухаан    Дэд доктор
70    Базарын Цэдэн-Иш                                1909    Түүх    Дэд доктор
71    Цэрэндоржийн Цэндэм                         1941    Анагаах ухаан    Дэд доктор
72    Цэдэвийн Цэрэн                                    1931    Анагаах ухаан    Дэд доктор
73    Магсарын Чимэддорж                            1923    Эдийн засаг    Дэд доктор
74    Элчинбуугийн Чимэдцэрэн                   1924    Түүх     Дэд доктор
75    Бат-Очирын Чулуунхүү                           1946    Эдийн засаг    Дэд доктор
76    Зундуйн Шагдар                                      1943    Техникийн ухаан    Дэд доктор
77    Эрдэнэбаатарын Шагдар                       1915    Байгаль газар тариалан    ШУА-ийн сурвалжлагч гишүүн
78    Осорын Шагдарсүрэн                             1929    биологи    Доктор профессор академич
79    Цэдэн-Ишийн Энхжаргал                       1956    Цэргийн ШУ    Дэд доктор
80    Жаргалсайханы Энхсайхан                    1960    Хууль     Дэд доктор
81    Мэндсайханы Энхсайхан                        1956    Эдийн засаг    Дэд доктор
82    Лувсандашийн Эрдэнэ                           1939    Техникийн ухаан    Дэд доктор
83    Чогчинсүрэнгийн Ядамсүрэн                  1942    Гүн ухаан    Дэд доктор
84    Цэдэн-Ишийн Янжмаа                            1946    Эдийн засаг    Дэд доктор

   
  2-р хавсралт
№   
Сумууд    Доктор     Академич    Профессор    Доцент    Эрдэмийн цол зэрэгтэй
                      DSc                              PhD               
1    Баяндун                2    25    1    3    -    31
2    Баянтүмэн    -       1    -    -    -    1
3    Баян-Уул    -          8    -    -    -    8
4    Булган                   1    5    -    -    -    6
5    Гурванзагал    -     1    -    1    -    2
6    Дашбалбар            1    9    -    -    -    10
7    Матад                     2    5    2    2    1    12
8    Сэргэлэн                2    -    2    -    -    4
9    Халхгол    -              7    1    -    1    8
10    Хөлөнбуйр             1    2    -    -    -    3
11    Цагаан-Овоо    -   5    -    -    -    5
12    Чойбалсан сум      1    4    -    -    -    3
13    Чойбалсан хот     -3    -    -    -    3
14    Дорнодын дүн       10    75    6    6    2    85

3-р хавсралт
№    Шинжлэх ухааны салбар    доктор    Эрдэмтдийн тоо
                                      DSc    PhD   
1    Ангаах ухаан    -      13    13
2    Биологи                      3    7    10
3    биофизик    -              1    1
4    Газар зүй    -               2    2
5    Геологи минералоги- 3    3
6    Гүн ухаан    -              2    2
7    Мал эмнэлэг    -         4    4
8    Сурган хүмүүжүүлэх-   2    2
9    Сэтгэл зүй -                 1   1
10    техник                       1    7    8
11    Түүх                            1    6    7
12    Уран барилга            1    2    3
13    Физик математик    - 2    2
14    Цэргийн     -               2    2
15    Хими     -                     3    3
16    Хууль     -                    3    3
17    Хөдөө аж ахуй            1    5    6
18    Хэлбичиг                    1    4    5
19    Эдийн засаг                1    6    7
    Бүгд                               10    74    82

Ном зүй
1.    Ц.Дамдинсүрэн. Мянган жилийн харьцуулсан хүснэгт. Эмхэтгэсэн Ц.Баярсайхан. УБ. 1995.
2.    Б.Ширэндэв. БНМАУ-ын Шинжлэх ухааны академийн товч түүх. УБ. 1980.
3.    Proeeding of rhe Mongolian Academy of Sciences. (То вангийн мэндэлсний 200 жилийн ойд зориулсан дугаар) УБ. 1996. №2.
4.    Монголын шинжлэх ухаан XXI зуунд. I боть. УБ 1999 он,
5.    Т.Галбаатар Монголын шинжлэх ухааны академийн 1999 онй үйл ажиллагааны товч тайлан, цаашдын зорилт. Эрдэм сонин. №3 (35).
6.    Б.Жаргалсайхан. Олон жилийн хууч. Элчин сайдын тэмдэглэл. УБ. 1997.
7.    Х.Сампилдэндэв. Хоёр ходоодтой нэг толгойтой шувууны үлгэр. УБ. 2000.
8.    Н.Хүүхэнжимээ. Монголын шинжлэх ухаан XXI зуунд (бэрхшээл, төсөөлөл, ирээдүй) Эрдэм сонин. №8 (28). 1999.
9.    А.Дамдинсүрэн. Дорнод аймгийн хураангуй түүх. Уб. 2000 хэвлэлтэнд буй.
То ван судлалын олон улсын эрдэм шинжилгээний бага хурал. Илтгэлийн хураангуй. УБ. Халхын гол Их бурхан. 1997.
Бэлтгэсэн: Б.Палам



Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats