Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
ОРЧИН ҮЕИЙН ТО ВАНГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН АРГА УХААНЫГ 3 ШАТНЫ УДИРДЛАГЫН ТҮВШИНД ХЭРЭГЖҮҮЛЭХ
ОРЧИН ҮЕИЙН ТО ВАНГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН АРГА УХААНЫГ 3 ШАТНЫ УДИРДЛАГЫН ТҮВШИНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР СУДЛААЧ Б. НЯМААГИЙН САНАЛ

      Одоогоос 200 гаруй жилиин өмнө ажиллаж амьдарч явсан энэ гайхамшигт хүний сургаал бүтээл үнэ цэнээ алдаагүйгээр барахгүй өнөө үед түүний сургаал бүтээлийг нарийвчлан судлаж. эдийн засгийн арга ухааныг монгол улс, орон нутаг, аж ахуйн нэгж болгонд хэрэглүүштэй байна.
       То вангийн эдийн засгийн арга ухаанаас 3 шатны удирдлагын түвшинд доорхи санал санааг хэрэгжүүлж ажиллавал улс эх орны хөгжилд түлхэц болох нь дамжиггүй.
Б.Нямаа энэ саналаа удирдахуйн ухааны 3 шатны загвар дээр тулгуурлан 1995 онд боловсруулсан юм.

Төр засгийн газрын хэмжээнд
Хүнээ бүх талаар хөгжүүлэх Монгол улс ХЭНИЙ ч хараат бус байж оршин байх улс төр нийгмийнхээ үндсийг баталгаажуулах
Монгол соёл иргэншил технологийг дэлхийд алдаршуулах Арвилан хэмнэлтийн тууштай бодлогыг төр олон нийт хувь хүний бүх шатанд төлөвшүүлэх Монгол улс хөгжих үндсээ гаднаас бус дотроосоо олох: Монгол хүн л хүнээ аварна гэсэн үзлийг зарчим болгох ;
Эзэн хичээвэл заяа  хичээдэг тавилангаар хүн бүр ажиллаж амьдарч сурах

Орон нутгийн төр. захиргаа нутгийн өөрөө удирдах хэмжээнд
Бүс орон нутаг бүр өөрийнхөө бололцоонд тулгуурлан бие даан  хөгжих
Xязгаар нутгийг эзэнтэй нь үлдээж нүүдлийн соёл иргэншлээ монгол зан заншил, технологоо аварч үлдээх Бүс нутагт хүний амьдран оршин суух илүү таатай нөхцөл бүрдүүлэх
Арвилан хэмнэлтийн бодлогыг ялангуяа 10 төгрөг зараад 100 болгох ухаанд суралцах

Сум, баг, үйлдвэр байгууллага нэгж өрх гэр
Санхүүгийн нөөц бололцоонд тулгуурлан арвижуулан бие даан хөгжих'
Арвилан хэмнэлтййн бодлого
Аж ахуй   эрхлэх арга ухааны товч сургаалыг
айл бүр мөрдөх
 

Дүгнэхүй
То вангийн сургаалын зах зээлийн арга механизм дараах утгыг илэрхийлж байна.
-    Цагийг хожвол бүхнийг хожно. Цаг бол мөнгө хэмээх зах зээлийн харилцааны  орчин үеийн зарчимтай дүйцэж байна.
-    Хэмнэлтийн холч бодлого, бүтээмж. чанар гурав цаг үе болгоны гол шугам  байдаг.   
• - Ухаалаг хэрэглээ нь хөгжсөн хүний үйл ажилагааны зарчим мөн' гэдгийг нотолсон байна. -
-    Хууль ёс зүйд захирагдах учиртайг ухуулан сэнхрүүлсэн сургаал орчин үеийн бизнесийн ёс зүйн зарчим мөн.
-    Нийгмийн сэтгэл зүйн уур амьсгалыг удирдлагад ашиглаж сурахын үлгэр дууриалал гэвэл То Вангийн удирдахуйн ур дүйтэй холбогдож байна.    .
Ялангуяа шашин шүтлэгт нэн гүн автсан ард түмний сэтгэл санааг мөн өнгө аясаар нь зөв тийш нь залж хөтөлдөг То вангийн ухаан орчин үед ч хэрэг болно.

НОМ ЗҮЙ
1.     Д. Гонгор    Халх монголчуудын  өвөг дээдэс ба Халхын хаант улс ШУАХ 1970 он 339 дэх тал
2.    Ч. Далай    Монголын түүх   ШУА    /1992         62-68 тал
3.    Б.Жаргалсайхан    ЗГМ- ийн сурвалжлагчтай хийсэн ярилцлага   ЗГМ 1993-38
4.    Ч Жүгдэр    ХГХ-ХХ зууны зааг дахь монголын нийгмийн улс төрийн  философийн сэтгэлгээний хөгжил    ШУАХ 1992   41-51 тал
5.    Ш. Нацагдорж    То Вангийн  сургаал   ШУАХ   1968 14- 158 тал
6.    Чингис  хааны  гэрээслэл сургаал    УБ 1992
7.    Б Сэмбээжав    То Вангийн сургаад оршивой Чойбалсан  хот 1993 8
8.   Д. Цоодол    Чингис хааны цэгц  цайз Өгөөдэйн тухай ЗГМ сонин 1992
9.   АЭ " сонинд нийтлэгдсэн  *  Монгол улсын төрийн албаны хууль"  1995 122,
9.   БНМАУын түүх 2 боть  256-271 тал УХХЭХ. УБ. 1968 он

ТО ВАНГИЙН ЖОЛООДОХ УР УХААНЫ ЗАГВАР
 


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats