Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
"АЛТАН УРАГ БА ТОГТОХТӨРИЙН ГАРАЛ УГСАА"
А.ОЧИР ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал дэд доктор      

Бат-Очирийн Тогтохтөр бол XIX зууны Монголын улс төр, соёл¬ын нэрт зүтгэлтний нэг гэдгийг бид сайн мэднэ. Гэтэл түүний угсаа гарал, өвөг дээдсийн талаар нарийвчлан судалж тодорхойлсон зүйл гараагүй байна. Үүнээс өмнө Монголын түүхт хүмүүсийн намтар, түүний дотор ялангуяа фөодал язгууртан, лам хуваргуудын үйл амьдрал, гарал төрлийг нарийвчлан судлахаас зарим талаар тойрсхийдэг байсан нь чухамдаа манай түүхэнд хандахдаа.нэг намын  үзэл суртал, анги, ангийн тэмцлийн онолыг хатуу баримтлахыг тулган шаарддаг байсантай тодорхой хэмжээгээр холбоотой буйзаа.
Энэ бяцхан өгүүлэлд Б.Тогтохтөрийн гарал угсаа.өвөг дээдсийн тухай товчхон өгүүлэхийг хичээх болно. Б.Тогтохтөрийн өвөг дээдсийг алтан ургаас салаалж салбарласан хэмээн сурвалжид цохон тэмдэглэсэн
бий [ 1 ]. Чингэхүл, алтан ураг гэж юу вэ?, алтан ургийг үүсгэгч нь хэн бэ? алтан ургийг чухам хэдүйнээс эхэлж тоолдог вэ?гэх зэрэг асуулт гарах нь зүйн дагуух хэрэг юм.    •
Монголын хуучин түүх.шашдирт өгүүлснээр бол Монголын боржигин овогтой язгууртан.тайж нарын төрж гарсан ургийг АЛТАН ураг хэмээн нэрлэсээр иржээ. Мөн Алтан ургийг анх үүсгэгч нь Алунгоо хатны отгон хүү Бутанцар хэмээн сурвалж бичгүүд дурджээ [ 2]. Бөртэ чоноос эхэлсэн язгуурын Монголчуудын нэгэн салбарын ноёд язгууртны удам нь Добу мэргэн дээр ирээд тасарсан байна [ 3 ]. Тэгээд Добу мэргэнийг нас барсны дараа түүний бэлэвсэн хатан Алунгоогоос Буха Хатаги ,Бухату Салжи,Бутанцар Мүнхаг хэмээх бутач гурван хүү төржээ.
Нэгэнт Алунгоо хатны авааль эр Добу мэргэний нас нөгцөсний хойно төрсөн дээрх бутач гурван хүүг гэрлийн шалтгаанаар мэндэлсэн хэмээн домоглодог боловч хэрэг дээрээ Добу мэргэн сэрүүн байх үеэс гэр аж ахуйг эрхэлж агсан Малиг баяудын нэгэн эрийн нууц хүүхдүүд бололтой хэмээдэг [ 4 ]. Энэ нь үнэний хувьтай байж болох юм. Нэгэнт Бортэ чонын удам Добу мэргэн дээр ирээд тасарсан учраас хожмын Монголын их хаад, язгууртан нарын төрж гарсан алтан ургийг Бөртэ чоноос

 
Эхэлж тоолдоггүй, харин Бутанцараас  эхлэн тоолж заншсан байна. Өөрөөр хэлбэл, Алтан ургийг үүсгэгч нь Бутанцар хэмээдэг ажээ. Бутанцар нь барагцаалбал X зууны үед амьдарч байжээ.
Хэдийгээр Бутанцараас өмнө БОРЖИГИДОЙ нэртэй хүн байсан гэж сурвалж бичигт өгүүлдэг боловч боржигин овгийг үүсгэгч нь мөн Бутанцар хэмээн тулгар бичигт өгүүлжээ [ 5 ].
БОРЖИГИН бол хожмын монгол сүрвалжит язгууртнуудын нэг голлох овог гэдгийг дээр дурьдсан билээ. Б.Тогтохтөр түүний өвөг дээдэс бол Бутанцараас эхэлж, Чингис хаан, түүний үр хойчоор дамжиж залгамжилсан алтан ургийн гишүүд, боржигин омгийн гишүүд юм [ 6 J.
Түүний өвөг дээдсийг ясан төрлийн шугамаар нь мөшгөн хөөвөл Бутанцараас [ 7 ] үе уламжлаад Чингис хаан дээр иржээ. Чингис хаан түүний отгон хүү Тулуй, Тулуйгийн хүү Хувилай хаан, түүний ууган хүү Чингим тайж, Чимгимийн хүү Дарамабал түүний хүү Буянт, Буянтын хүү Заяат, түүний хүү Тогоонтөмөр ухаант хаан, Тогоонтөмөрийн хүү Усгал хэмээх Төгстөмөр, Төгстөмөрийн хүү Дүүрэнтөмөр тайж, Дүүрэнтөмөрийн хүү Ажаа тайжийн Ойрад хатнаас төрсөн Агваржи Жонон, түүний хүү Харгуцаг тайж, Харгуцаг тайжийн хатан, Ойрадын эсэн хааны охин Сэцэгээс төрсөн хүү Баянмөнх болох жонон, Болох жононгийн хүү Батмөнх даян хаан болой.
Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнз жалайр хунтайж 7 хүүхэд¬тэй бөгөөд түүний 4 - р хүү Аминдураль, түүний хүү Мууру Буйма, түүний хүү Шолой Сэцэн хан II хүүтэй бөгөөд түүний тавдугаар хүү Бавай Сэцэн, Бавай Сэцэний хүү Норов Сэцэн, түүний хүү Пунцаг, Пунцагийн хүү Чойжав, түүний хүү Дэмчиг Дэмчигийн хүү Цэвээндорж, түүний хүү Санзайдорж, Санзайдоржийн хүү Бат-Очир, түүний ууган хүү ТОГТОХ ТӨР, Тогтохтөрийн ахмад хүү Манжбазар, түүний хүү Доржпалам болой.
Доржпалам Хятадад очоод эргэж ирээгүй учраас Монголын засгийн газраас Илдэн вангийн хошууны засаг ноёны тамгыг Жамьям Чойжил-сүрэнд олгож, Хошууг захируулсан болой.
Дээрх язгууртнуудын дотроос анх хошууны засаг ноён болсон нь Пунцаг юм. Тэрбээр 1688 онд анх Манжид даган захирагдаж, 1689 онд хошууны засаг ноёноор өргөмжлөгджээ. Галдан бошготын эсрэг манж нарын явуулсан дайнд Пунцаг үлэмжхэн хүчин зүтгэсэн учир түүнд жун вангийн хэргэм олгосныг түүний үр хойч нь залгамжилсаар XX зүүны нүүр үзсэн байна.Тогтохтөрийн дээдсийн дотроос Чойжав / 1733 -1735 /, Санзайдорж /1796 -1800 /нар Халхын Сэцэн ханы ширээг түр хугацаагаар залгамжилж байв. Мөн Санзайдорж бас Их хүрээний Монгол сайдын албыг хэсэг хугацаанд хашиж байжээ.
Эцэст нь То/Илдэн/ вангийн хошууны харъяат хүн амын тухай товч өгүүлсүгэй.
Сурвалж бичгийн мэдээнээс үзвэл уг хошууны хүн амын дийлэнх нь хатагин нар ажээ. Хатагин нь угтаа дээр бидний өгүүлсэн Алунгоо хатны бутач 3 хүүгийн ууган БУХА ХАТАГИ - гаас анх үүссэн овгийн нэр байсан аж. Яваандаа уг овгийнхны харъяат хүн ардыг ч бас Хатагин гэх болсноор XY1 зуун болоход ХАТАГИН нэртэй биөэ даасан  отог буй болоод байжээ. Тэр үед Ар халх 7 том отгоос бүрэлдэж байсны нэг нь Хатагин отог байв.Сурвалжид өгүүлснээр Чингис хааны 16 – р үеийн ач Гэрсэнз жалайрхун тайж/ 1513- 1549/ 7хүүдээ өөрийн эзэмшилийг хуваахдаа, 5-р хүү Дара-д Хатагин, Хөхүйд хоёр отгийг өгчээ [ 7 ]. Дара тайж үргүй учир дараа нь түүний эзэмшил Гэрсэнзийн 4 - р хүү Аминдурал түүний үр хойчсын мэдэлд шилжин захирагдсан байна.
Тийнхүү XYII зууны эцсээс XX зууны эхэн хүртэлх хугацаанд Хатагин нар Халхын Сэцэн хан аймгийн бүрэлдэхүүнд багтаж, Хатагин гурван хошуу хэмээгдэж явсан ажээ,
Эл гурван Хошууны Илдэн Засаг /ванг/-ийн хошуу  нь Тогтохтөр,
Түүний
үр хойчсын захирч явсан хошуу мөн. 1918 онд гаргасан бүртгэлээс үзвэл, Илдэн вангийн хошуунд 150 шахам овог, яс бүртгэгдсэн байна [ 8 ]. Энэ нь уг хошууныхан өөрсдийн овог ясаа хожим хүртэл марталгүй, хэрэглэсээр байсныг харуулж байна.

НОМ ЗҮЙ

1.    Зарлигаар тогтоосон Халхын Сэцэн хан аймгийн ван, гүнгүүдийн  шашдир. Дэд дээд. Тавдугаар бүлэг Гар бичмэл. Монгол  улсын төв номын санд.
2.    Гангын урсгал. Цоож тулган харьцуулж тайлбарлав. өвөрмонголын Ардын  хэвлэлийн хороо. 1984. тал 40 - 43       ,   ,
3.    Б.Сумъяабаатар.Монголын нууц товчоо.Галиг үсэг.ҮБ 1990 &4-11
4.    Мөн тэнд
5.    Мөн тэнд
6.    Халхын Сэцэн хан аймгийн тайж нарын гэрийн-үөийн бичмэл. Гар бичмэл. Монгол үлсын төв номын санд
7.    Монголын хаадын үндэснйй Их шар тууж. өвөрмонголын Ардын хэв¬лэлийн хороо.тал 129.
8.    Монгол улсын түүхийн төв архив. Ф-А 134. T-I. ХН-133-140
 


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats