Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
ТО ВАНГИЙН УДИРДЛАГЫН АРГА БАРИЛ, МЕНЕЖМЕНТИЙН УР ЧАДВАРЫГ ОРЧИН ҮЕИЙН УДИРДАХУЙН УХААНД АВЧ ҮЗЭХ НЬ
Дагвын Нацагдорж
Түлхүүр үг: Удирдахуйн ухаан, То ван, Жолоодохуйн урлаг.
Судалгааны арга зүй. Харьцуулсан судалгааны арга зүй.
Товч утга: То вангийн удирдахуйн ухааны үзэл баримтлалыг орчин үеийн менежментийн ур ухаантай харьцуулан судалсан дүнгээс толилуулжээ.
Өнөөдөр удирдахуйн ухааны онолыг амьдрао дээр бодитойгоор хэрэгжүүлэгч, зохион байгуулагчийн мэргэжлийг “менежер” хэмээн нэрлэж байна.
Менежмент гэдэг нь байгуулагын болон хамт олны өмнөх зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хүмүүсийг ухаалаг харилцаа ба зөв шийдвэрээр урамшуулан тогтоох, тэдний туслалцаатайгаар удирдлагын үр бүтээлч үйл ажиллагааг өрнүүлэхийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, удирдах ажлын үндэс болсон хүн төрөлхтний мэдлэгийн системийг менежмент гэх агаад тэр бүхнийг төгс эзэмшсэн мэргэжилтэнг менежер гэх болжээ.
Менежмент бол маш энгийнээр хэлэхэд энгийн нүдэнд үл үзэгдэгч зүйлийг харах эрдэм юм. Цаашилбал, менежмень нь хүний нөөц, технологи, үл хөдлөх хөрөнгө зэргийг хамгийн үр ашигтайгаар нэгтгэн ашиглах ухаан юм. Түүнчлэн аливаа ажлыг төлөвлөх, гүйцэтгэх эрдэм болой.
Аль ч нийгмийн үед түүхэн аль ч цаг үед аливаа үйл ажиллагааг дээд зэргээр удирдан зохион байгуулах өндөр чадвартайменежментгүй, менежергүй ямар ч байгууллага, ямар ч үндэстний ямар ч ажил үйлс амжилтанд хүрч байгаагүй нь тодорхой билээ.
Их Монгол улс дотоодын дайн  самуунд идэгдэн, улмаар Манжийн эрхшээлд орсноор тусгаар тогтнолоо алдан, зовж шаналж байсан тэр хүнд бэрх цаг дор Монголын нийгмийг олон олон шинэтгэлээр цочоон чадварлаг менежер төрөн гарч ирсэн нь Б.Тогтохтөр болой. Ийм учраас судлаачид уламжлалт аж ахуйгаа өөд татах, тэтгэн дэмжих, эдийн засгийн агуулгатай шинэлэг сэтгэлгээ, мэдлэг мэдээлэл, дадлага туршлага, тодорхой байр суурь дээр тулгуурлан эцэг өвгөдийн ариун ёс журам, ёс суртахууныг дээдлэх үзэл, хүний хөгжил рүү хандсан сургаал номнол зэрэг сэтгэлгээгээр ялгарч явсан Б.Тогтохтөрийн хүчирхэг менежмент, чадварлаг манлайлагчийн хүчинд тэрхүү нутгийн ард олон аж төрөн амьдарч байжээ-гэж үзнэ.
Хорин таван настайдаа эцгийн ван хэргэмийг залгамжлан, харъяат хошууны засаг ноён болсон Б.Тогтохтөр нь мэргэшсэн удирдагч байсан төдийгүй ажил хэргээ гоц гойд гаргуун мэддэг, төрөлхийн авъяаслаг зохион байгуулагч, асар хөдөлмөрч, одоогийнхоор томоохон лидер байсан нь амьдрал тэмцэл, үйл ажиллагаа, хийж бүтээсэн бүхнээс тодорхой харагддаг.
То ван шилдэг менежер байсны хувьд аливаад шинэлэг оновчтой арга барилаар хандаж зохион бүтээх, шинийг санаж үйлдвэрлэл, хөдөлмөрийн аргыг өөрчлөх, түүнээ гүйцэтгэх ур дүй, дадлага, мэргэжлийн ур чадварыг гарамгай эзэмшсэн хүн юм.
Тэр утгаараа То вангийн удирдахуйн ухааны сургаал, удирдах үйл ажиллагаа нь өөр хоорондоо харицан уялдаа бүхий төлөвлөх, зохион байгуулах, манлайлах, мотиваци төрүүлэх, идэвхижүүлэх, хянах зэргээс бүрдэо болж байсан гэж хэлж болохоор байна. То ван ажил үүргийн хуваарийг нарийн зохиож, хэрхэн яаж хийхийг сайтар сурган зааж, хөдөлмөрийг нь дээд зэргээр үнэлэн урамшуулдаг, энэ үндсэн дээр хөдөлмөрийн бүтээмжийг эцэс төггөлгүй дээшлүүлэх асуудлыг нэг ёсны амьдрал дээр баталсан гайхамшигтай удирдагч хүн юм.
То вангийн удирдлагын ухаан, арга барил нь хүмүүсёийнхээ талаар эхнээс нт анхаарал тавихюм бол тэднийг ажилдаа сэтгэл ханамжтай байх иүвшин эрс дээшилнэ гэсэн хүмүүнлэг хандлагыг гол зарчим болгож байсан нь эргээд хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг ёайжруулах хүчтэй хөшүүрэг болж байжээ.
То ван өөртөө итгэлтэй, эрч хүчтэй шийдмэг шийдвэртэй байх нэг ёсны шилдэг менежерийн чанарыг эзэмшсэн, эрсдлээс айдаггүй, хурц зоримог зантай, эрдэм чадалтай, өөрийн гэсэн бодолтойгоос гадна дээд зэргийн санаачлагатай ажиллах урлаг, ухаалаг амьдрах, цаг ямагт сэтгэл оюун, үг хэлээрээ эрх чөлөөтэй байхыг хүсэн мөрөөдөн амьдарч байсан нь агуу ажил хэрэгч, гаыйхамшигтай удирдагч болохыг харуулж байна.
Тэрээр үеэ өнгөрөөн ялзран доройтож байсан феодалын нийгмийн хучирсан хэвшмэл сэтгэлгээг эсэргүүцэн, тухайн үедээ Монгол урьд өмнө үзэгдээгүй шинэ шинэ зүйлийг сэдэж байсан нь зарим талаараа эсэргүүцэлтэй тулгарч, бослого хөдөлгөөн гаргахад хүртэл хүргэж байв. То вангийн авч явуулсан нийгэм эдийн засаг, шашин шүтлэг, соёл урлагийн салбарт хийсэн шинэтгэл үүд нь юуны өмнө хөдөлмөрлөх, хийж бүтээх, хэлж ярих, бодох сэтгэх, эрх чөлөөний мэдрэмжээ олох гэсэн тэмүүлэл байсан бөгөөд одоогийн зах зээлийн нийгмийн мөн чанарыг агуулж байснаараа онцгой ач холбогдолтой юм.    
Монгол улс гадаад улсын эрхшээлд байсан тэртээх хүнд бэрх цагт аймаг, хошууны засаг ноён хүн өөрийн нутаг усны аж ахуйг сэргээн дээшлүүлэх, уламжлалт мал аж ахуйн зэрэгцээгээр газар тариалан, гар үйлдвэрлэл зэрэг туслах чанарын аж ахуйг үүсгэн нэмэр хандив болгох, аривлан хэмнэлтийн бодлогыг чухалчлан аж ахуйг эрхлэх арга хэлбэрээ сайжруулах, төр улсын албан татварын дарамт ачааллыг тэнцвэржүүлэн, багасгахын төлөө санал бодлоо дэвшүүлэн идэвхи зүтгэл гарган ажиллаж байсан нь үнэхээр төрөлхийн шилдэг зохион байгуулагч, шинэлэг сэтгэлгээ бүхий орчин үеийн шилдэг менежерийн дүр төрхийг харуулж буй үлгэр жишээ шилдэг эдийн засагч байсныг нотлож байна.
Шинжлэх ухаан техник технологийн хөгжил дэвшлийн нөлөөгөөр хүнийг мэргэжлийн талаар сургаж бэлтгэх, хөдөлмөрлөх, бүтээх, амрах зэрэг хүний амьдралын дэг журам хийгээд үйл ажиллагааны бүхий л үндсэн үе мэдэгдэхүйц өөрчлөгдөв. Мэдээлэл зүйн хөгжлийг дагаад хүнийг мэргэжлээр сургаж бэлтгэх хугацаа ч богиносч байна. Ийнхүү хүн нийгмийн үйлдвэрлэл, машин механизмын системд биш, харин оюуны багтаамж ихтэй, материалын  багтаамж багатай микроэлектроник, мэдээлэл зүйн уян хатан шинэ технологи бүхий үйлдвэрлэл болон өргөжиж, хөдөлмөрийн агуулга шинэчлэгдэж, аж төрөх ёсыг ч шихнэ агуулгаар баяжуулан өөрчилж байна.     Нийгмийн үйлдвэрлэлийн ийм шинэ харилцаа нь цоо шинэ соёл иргэншил төлөвшин тогтох нөхцлийг буй болгож байна гэж хэлэх байна. Хүн нийгмийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг дагаад ийнхүү бүрэлдэн тогтож буй шинэ соёл иргэншил нь өмнөх үеэсээ ялгагдах онцллог шинжүүдийг агуулж байгаа ба үүнд То вангийн удирдахуйн ухааны сургаал урьдын нэгэн адил үйлчилсээр байгаагаар ач холбогдол нь тодорхойлогдоно.
Тэгэхлээр хөгжингүй улс оронд хөгжлийн тэргүүлэх чиглэл нь хүн, хүний оюуны чадвар, үйл ажиллагааг хөгжүүлэх, улам бүр өсөн нэмэгдэж буй мэдээллийг боловсруулах хэрэгсэл, арга механизмыг төгөлдөржүүлэхэд  чиглэгдэж байна. Хүнтэй ажиллах, хүнийг хөгжүүлэх үндсэн зорилтоо үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд бүхий л менежерүүдийн өмнө өөрийн зохион байгуулах үйл ажиллагааны чадавхиа байнга дээшлүүлэх нь хамгийн чухал асуудал болж байна.
Үүнийг хэрэгжүүлэхэд Халхын Сэцэнхан аймгийн Чуулган дарга, Илдэн засаг хошууны ноён Б.Тогтохтөрийн “Хэбэй вангийн аж төрөх үйлийг заасан сургаал оршвой” нэртэй эдийн засгийн сургаал нь онол арга зүйн талаас ч, практикийн талаас ч ач холбогдол өгнө гэж үзэж байна. Удирдагч хүн бусадтай хэрхэн харилцах, тэдэнд хэрхэн үлгэр дуурайлал үзүүлэх_ удирдагч хүний имидж, харилцааны соёл, ёс зүй, мэдлэг чадвараараа ямар сэтгэгдэл төрүүлэх нь То ваангийн удирдлагын үйл ажиллагаанааас тод томруун харагдаж байна.
Аливаа баөйгууллагын үндсэн нэгжээс эхлээд аппаратын ажилтны арга барил, ур чадварын өсөлт, тухайн төр аж ахуйн нэгж байгууллагын удирдагчийн имидж аль хэмжээнд байгаа нь тухайн байгууллагын нэр хүндийг тодорхойлох болно. Орчин үеийн удирдахуй, удирдахуйн онолын сэтгэлгээний хөгжил, удирдлагын зарчмууд, удирдах ур чадвар, удирдагчийн манлайлах шинж чанар, удирдагч лидерийн сэтгэл зүйн онцлог, хамт олныг хошуучлахад гүйцэтгэх үүрэг, хариуцлага, олон  түмнийг үйл ажиллагаандаа татан оролцуулах арга хэлбэр, өөрөөр хэлбэл, удирдагчийн харилцааны болон техникийн ур чадварын асуудлуудыг То вангийн удирдахуйн сургаалыг үндэс болгон, баримт жишээтэйгээр тайлбарлах нь чухал гэж үзэж байна.
Миний энэхүү судалгааны цуврал сэдвүүдийг нягтлан боловсруулах, засан сайжруулах явцад цаг хөдөлмөрөө зарцуулан, уншиж танилцаж, сургамж зөвлөгөө өгсөөр байгаа То ван судлалын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, доктор Б.Палам, Эрдмийн зөвлөлийн дарга доктор, профессор Л.Алтанзаяа болон нийгэмлэгийн эрдмийн зөвлөлийн гишүүдэд талархалаа илэрхийлье.
Дүгнэлт
1.То ван дотоод нөөц бололцоог өргөн ашиглаж, өөрийгөө тэтгэх эдийн засагтай болж, эдийн засагт ажилч, хөдөлмөрч, аривч хямгач хандах, аж ахуйн товарлаг чанарыг дээшлүүлэх замаар зах зээлийг өргөтгөх олон шинэтгэл хийсэн шилдэг эдийн засагч, гайхамшигтай лидер мөн.
2.Үүгээр  хязгаарлагдахгүй шашин шүтлэг соёл боловсрол, урлаг уран  сайхны саобарт дэвшилтэт шинэтгэлүүдийг хийж, малчин ардын мал маллах олон зуун жилийн шалгарсан шилдэг арга барилыг судлан боловсруулж, түгээн дэлгэрүүлэхийг зорьж байсан аж ахуйч, ухаалаг овсгоотой шилдэг менежер мөн.
3.Б.Тогтохтөр шинэтгэлийн үйл ажиллагаандаа хязгаарлалт тавилгүй  бие даасан бүтээлч үйл ажиллагаа явуулах үүднээс Манжийн ноёрхол засаглалд дургүй, Монголын бие даасан байдлыг эрмэлзэж, үндэсний тусгаар тогтнолоо сэргээн хамгаалах, үзэл санаа бүхий феодалын дэвшилтэт сэхээтэн байв.
4.То ван чин шудрага хөдөлмөрлөх явдал нь чанарын удирдлага” гэсэн орчин үеийн менежментийн үзэл баримтлалыг хоёр зуунб тэртээ номлож байсан аугаа х сэтгэгч юм.
5.То ван нүүдэлчин ард түмний дундаас төрөн гарсныхаа хувьд Монголын малчин ард түмний олон зуун жилийн ажиглалт, туршлагаар буй болсон мэдлэгийг өөрийн ажиглалт туршилтаар давхар баяжуулж, Монголын төдийгүй хүн төрөлхтний оюуны сан хөмрөгт оруулсан байгальшинжээч ,цаг уурч хүн байв.
Ном зүй.
1.Б.Тогтохтөр.  Хэбэй вангийн аж төрөх үйлийг заасан сургаал оршвой. ҮТНС. Халхын гол. 1851 он. Үнэт ховор номын фонд
2.Б.Палам. То ван судлалын лавлах бичиг. Бемби сан, Экимто, Жиком пресс хэвлэл. Улаанбаатар хот. 2005, 2006, 2007, 2008, 20010, 2012 он.
3.Г.Сүрэнжав. Шинжлэх ухаан, технологийн хувьсгалын нөхцөл дэх хөдөлмөрийн нийгэм, Философийн асуудал. Улаанбаатар хот. 2002 он.
4.Монголын уламжлалт менежмент. Дархан -Уул аймаг. 2009 он.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats