Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
ТО ВАНГИЙН ГЭРЭЭСЛЭЛ БА ХАЛХЫН ГОЛЫН БАЙЛДААН
2012/12/17
Б.Палам.
Түлхүүр үг. То ван, Халхын гол, байлдаан.
Монголын түүхэнд сод ухаанаараа бадарч мөнхөрсөн Сэцэнханы мэргэн То ван буюу Тогтохтөр ноён амьд ахуй цагтаа Монгол орны зүүн хязгаар нутгийг надаас хойш сайн хамгаалж байгарай” хэмээн гэрээслэснийг То ван судлаачид олж тогтоосон билээ. 1868 онд То ванг тэнгэрт хаьснаас хойш нэгэн жарны дараачаар дэлхийн империалист хүчний төлөөлөл болсон Японы милитаристууд То вангийн төрсөн нутгаар Монгол улсын газар нутагт өнгөлзөн довтолсон билээ.
дэлгэрэнгүй
НИЙСЛЭЛ ХҮРЭЭ БА ТО ВАН СУДЛАЛ
2012/12/17
Билэгтийн Палам.
Түлхүүр үг: Нийслэл хүрээ, То ван, То ван судлал.
Товч агуулга: 1911 онд Монгол улс Манжийн төрийн эрхшээлээс ангижран, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан ба 1912 онд Да хүрээг нийслэл хүрээ хэмээн нэрлэн Монгол улсын нийслэл болгожээ. Нийслэл хүрээнд нийгэм, улс төр, соёл боловсрол, шинжлэх ухасаны олон чухал үйл ажиллагаа төвьлөрөн хөгжиж ирсний нэгэн бодит жишжж нь То ван судлал юм.
дэлгэрэнгүй
ТО ВАНГИЙН УДИРДЛАГЫН АРГА БАРИЛ, МЕНЕЖМЕНТИЙН УР ЧАДВАРЫГ ОРЧИН ҮЕИЙН УДИРДАХУЙН УХААНД АВЧ ҮЗЭХ НЬ
2012/12/17
Дагвын Нацагдорж
Түлхүүр үг: Удирдахуйн ухаан, То ван, Жолоодохуйн урлаг.
Судалгааны арга зүй. Харьцуулсан судалгааны арга зүй.
Товч утга: То вангийн удирдахуйн ухааны үзэл баримтлалыг орчин үеийн менежментийн ур ухаантай харьцуулан судалсан дүнгээс толилуулжээ.
Өнөөдөр удирдахуйн ухааны онолыг амьдрао дээр бодитойгоор хэрэгжүүлэгч, зохион байгуулагчийн мэргэжлийг “менежер” хэмээн нэрлэж байна.
дэлгэрэнгүй
ТО ВАН СУДЛАЛЫН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ
2012/12/12
Билэгтийн Паламын 2009 онд “Халхын голын их шүтээн” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл. 1968 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэн эрхлэн, төрийн хошой шагналт түүхч, академич Шагдаржавын Нацагдорж бичиж, түүхч археологич, академич Хөдөөгийн (Дамдины) Пэрлээ хянасан “То ван, түүний сургаал” номыг хэвлүүлсэн.
Дэлгэрэнгүйг “Халхын голын их шүтээн” номоос үзнэ үү. Бэлтгэсэн: Б.Палам
дэлгэрэнгүй
ТО ВАН ТАНААС СУРАЛЦАХУЙ
2012/12/12
илтгэлдээ сурган хүмүүжүүлэгч, багш Рагчаагийн Цэцэгмаа дурьдахдаа: Ард олны дунд сургаал номнол нь домог болон алдаршсан Халхын хэцүү То ван хэмээх Бат-Очирын Тогтохтөрийн аж төрөх ухаан хийгээд амьдралд сургах үйлийг заасан бүтээлийг дотоод гадаадын эрдэмтэн судлаачид сонирхон, судалсаар байна. То вангийн бүтээлээс эрдэмтэн Баудин судалж англи хэлээр орчуулжээ.
Дэлгэрэнгүйг “То ван Танаас суралцахуй” номоос үзнэ үү. Бэлтгэсэн Б.Палам.
дэлгэрэнгүй
БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН ГАДААД ОРЧИН
2012/12/07
Луухүүгийн Жамц, Гомбосүрэнгийн Даваахүү
   
Товч утга
Боловсролын хөгжлийн гадаад орчинд, байгаль экологийн тэнцвэр байдлыг хангах эерэг сөрөг үр дагаврын талаар энд өгүүлэв.

Боловсрол нь өргөн утгаараа нийгмийн дэд тогтолцоо учир түүний оршин тогтнох, хөгжиж дэвших нь гадаад орчноос шууд хамаарна. Өөрөөр хэлбэл, боловсролын хөгжлийн гадаад орчинд газарзүйн байршил нутаг дэвсгэр байгаль цаг уурын болон хүн амын генетик, физиологийн үзүүлэлт зэргийг багтаасан цогц хүчин зүйл [1] учраас эерэг сөрөг талыг харгалзаж үзэх нь чухал болно.
дэлгэрэнгүй
ЧИНГИС ХААНЫ ИХ ХАТАД БА ТӨРИЙН ОРДНЫ ТУХАЙ
2012/12/07
Сангаагийн Гомбосүрэн.
Бөртэ үжин Хонгирад аймгийн Дэй сэцний охин, 1161 онд төрсөн,.насаар Тэмүүжингээс нэг эгч. 1170 онд Есүхэй баатар хүүдээ гэргий болгохоор сүй тавьсан, 1178 онд Чингис хаан хатнаа болгон, хуримласан түүхтэй.
Бөртэ үжин нь Чингис хааны төрийн их хатан, үнэнч хань, үр хүүхдийн нь энэрэлт ээж, хаан төрийн үйл хэрэгт хамтран зүтгэгч, төрийн дархан түшээ, дотны зөвлөгч, гэгээн мэргэн ухаантан байсан бөлгөө. Тэрээр Чингисийн Зүчи, Цагаадай, Өгөөдэй, Тулуй 4 хүү, Хожинбэхи, Цэцэйгэн, Алагбэхи, Түмэлин, Алтулухан 5 охиныг  төрүүлжээ
дэлгэрэнгүй
МОНГОЛЫН ХӨДӨӨГИЙН ХӨГЖИЛ БА “ХИЛЭНЦЭТ” НЭГДЛИЙН ТУХАЙ ӨГҮҮЛЭХ ИНУ
2012/12/07
Үнэнийг өүүлэх нь хүний ёс.
Төгсийн Содной
Монголын хөдөө аж ахуй, тэр дундаа Мал аж ахуйн хөгжлийн асуудлаар нэгдэж тогтсон үзэл баримтлал одоогоор алга байна. Улс орны бодлогыг тодорхойлох түвшингийн зарим нэг хүмүүс тухайн салбарын асуудлаар мэргэшсэн эрдэмтэн, судлаачид манай бэлчээрийн мал аж ахуй улс орны хөгжил дэвшилд саад болж байгаа тул түүнийг даруй өөрчилж, эрчимжсэн мал аж ахуй, суурин амьдралын хэвшилд хэрэгтэй гэж үзэж байхад бас зарим хэсэг нь мянга мянган жилээр өвлөж ирсэн гайхамшигт соёл иргэншил төдийгүй эдүгээ Монголын өвөрмөц шинж төрхийг дэлхийд тодорхойлж байгаа бэлчээрийн мал аж ахуй, нүүдлийн амьдралыг өөрчилж болохгүй. Чингэвээс Монгол улс монгол байхаа болино гэж үзэх ину буй.
дэлгэрэнгүй
ЖАНЖИН ТҮШЭЭ ГҮН, ЗАХЧИН ХОШУУНЫ Б. САМБУУ НОЁН СУДЛАЛЫН АСУУДАЛД
2012/12/07
Билэгтийн Палам
2008 оны зун намрын цагт Монгол алтайн даваанаас Халхын гол хүртэлх, хилийн чанад дахь Хайлар хотоос Украйн улсын Харьков хот хүртэлх асар уудам нутгаар автомашин, галт тэргээр барагцаалбал 40 орчим мянган км аялахдаа ихийг үзэж, олныг сонссоны дотор Монгол ноёдын тухай баримт мэдээг баяжуулж явав. 
дэлгэрэнгүй
ТО ВАН БА ҮНДЭСНИЙ ИННОВАЦИЙН ЧИГ ХАНДЛАГА
2012/12/07
Эдүгээ дэлхий дахиныг хамран эрчимтэй өрнөж байгаа өөрчлөлт шинэчлэлтийн үйл явц нь Монгол улсын тухайд То вангийн үеэс эхэлсэн гэх үндэслэлтэй. Хүн байгаль хоёр хүйн холбоотой агаад байгаль дэлхий байнга өөрчлөгдөн, шинэчлэгдэх явцдаа өөрийгөө ариутгаж байдгийн адил хүний нийгэм ч бас хөгжлийн дараачийн шатанд шилжихдээ өөрчлөлт шинэчлэлийн замыг туулдаг жамтай ажгуу. Шинэчлэлийг хөгжлийн ямар ч шатанд улс орны нийгмийн хэмжээндявуулах нь тийм ч амархан санааны зоргоор хэрэгжих зүйл биш гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой билээ.
Түвдэнгийн Молотов
дэлгэрэнгүй
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats