Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
ХУЛД - ДАРХАН УУЛАНД
2012/12/10
Ор нугын хэлтгий хаднаа Хуйлдар сэцний шарилыг онголсон газар малталт судалгаа хийсний дараагаар бид Хулд-Дархан ууланд гарав. Хулд уул нь Дорнод аймгийн Халх гол сумын нутагт Халхын голоос чанагш, Монгол- Хятадын торгон хилийн шугаман дээр оршино. Далайн түвшинээс дээш 970 метр өндөрт өргөгдсөн, нарсан ойтой, элсэрхэг хөрстэй газар юм.
Биднийг энд очиход үд дунд болж, нар хурцаар шарж байлаа. Уулын оргил дээр Монгол улсын хилийн 1403 тоот багана байрлана. Монгол улс Манжийн эрхшээлд байх үед 1785 онд Хар мөрний мужийн захирагч Хэнши-У гэгч Хулд уулыг Баргад нэгтгэсэн байна. Энэ үед үнэн сүжигт Илдэн вангийн хошууны засаг ноёноор Цэвээндоржийн Сансрайдорж сууж байжээ.
Үүнээс 72 жилийн дараа буюу 1857 онд энэ уулыг түүний ач хүү Бат-Очирын Тогтохтөр эх нутагтаа эргүүлэн авчээ.
Бэлтгэсэн: Б.Палам
дэлгэрэнгүй
ОР НУГЫН ХЭЛТГИЙ ХАДНАА
2012/12/10
Халхын голын Ор нугын хэлтгий хаднаа ирж ажилласан ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн археологич, докторант Нацагийн Батболдын хээрийн шинжилгээний тайлангийн хэсгээс эрхэм уншигч танаа товч толилуулъя.
Дорнод аймгийн Халх гол сумын нутагт  Ор нугын хэлтгий хад хэмээх жижгэвтэр хадтай толгой буй. Энэ толгойг урд энгэрт 350 х 220 см хэмжээтэй нэгэн булш байв. Уг булшийг То ван судлалын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал доктор Б. Палам Чингис хааны мянганы ерэн таван ноёдын нэг Хуйлдар сэцэний булш хэмээн үзэж, хэдэн жилийн өмнөөс ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал доктор, профессор Д. Цэвээндоржид хандан, малтан судалж өгөхийг хүссний дагуу археологийн хээрийн шинжилгээний бэсрэг анги газар дээр нь очиж шалгасан юм.
Бэлтгэсэн: Б.Палам
дэлгэрэнгүй
АРХЕОЛОГИЧ Д.ЦЭВЭЭНДОРЖ ХАЛХЫН ГОЛД
2012/12/10
Ногоон одончуу дээлэн дээр шар өнгийн савхин хүрэм өмсч, саарал бүрх малгай хэлтгийдүүхэн тавьсан нь нэн зохисон нэгэн ханхар эр Халх гол сумын төв Сүмбэр тосгоны гудамжаар тайвуухан алхах нь нутгийнханд сонин содон харагдана. Энэ хүн бол ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, Монгол улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Дамдинсүрэнгийн Цэвээндорж бөлгөө. Тэрбээр энэ удаа Халхын гол дахь Ор нугын хэлтгий хаднаа очиж, энд амь эрсэдсэн Чингис хааны Хуйлдар сэцний онгон мөн эсэхийг тогтоох археологийн судалгаа хийх ажлаар ирээд байна.
Бэлтгэсэн: Б.Палам
дэлгэрэнгүй
ХАЛХЫН ГОЛЫН ХОЁР Ж.ЛХАГВАСҮРЭН
2012/12/10
Залуу жанжин Ж. Лхагвасүрэн. 2009 онд Халх голын байлдааны ялалтын 70 жилийн ойг орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэнэ. Далаад жилийн өмнө энэ газар нутагт эх орныхоо төлөө амь бие хайрлалгүй тэмцэж явсан эрэлхэг хөвүүдийн нэг нь залуу жанжин хэмээн олноо алдаршсан Ж. Лхагвасүрэн гуай билээ. 1912 онд Булган аймгийн Сайхан сумын нутагт төрсөн, Монголын хойч хойчийн үр садын мартаж болшгүй хүний нэг. Энэ хүний намтар түүх, гавъяат үйлс  манай өчигдрийн түүхнээ мөнхлөн бичигдэж үлджээ. 1973 онд миний бие Увс аймгийн төв Улаангом хотоос Улаанбаатар хот орох замдаа АН-24 маркийн нисэх онгоцонд хамт нисэх аз тохиож, зам зууртаа Баянхонгор аймгийн төвд түр буудаллан, түүний энгийн яриа хөөрөөнөөс эгэлгүй их хүн болохыг нь мэдэж билээ. Баянхонгор аймгийн удирдлага, аймгийн цэргийн хэлтсийнхэн залуу жанжин Лхагвасүрэн гуайг ихээхэн хүндэтгэн хүлээн авахад, миний бие хамт яваа хүний хувьд энэ уулзалт яриаг сонсох хувь тохиож билээ. Тэр үед Ж.Лхагвасүрэн жанжин жар дөнгөж гарч явж дээ.
Бэлтгэсэн: Б.Палам
дэлгэрэнгүй
АМАН УЛАМЖЛАЛЫН ХАЛУУХАН МӨРӨӨР
2012/12/09
То вангийн гэрийн бууринаас өнгөрсөн жил миний бие ширмэн тогооны хэлтэрхий олсон бол энэ жил хилчид маань том мөнгөн зүүлт олж, хилийн сумандаа хадгалж байгаа ажээ.
Хилийн зурвасаас байлдааны үеийн зэр зэвсэг их гардаг аж. Хайрцагтай гранат ч олдох тохиолдол байна. Зарим хүн 30 грамм зэс авахын төлөө оролдон тэслэх явдал гардаг аж. Япончууд нийгмээ, хүнээ дээдлэх талаар их анхаардаг байна. Хүний толгой багтахаар том япон хүний эрүүний яс олдсон  сонин явдал ч гарсан байна. Японууд ирж 1939 оны байлдаанд үрэгдсэн япон хүний ясыг байлдааны талбараас олж аваачдаг гэнэ. Тэд нэгэнтээ тэврэлдэн ноцолдож байгаад үхсэн хоёр хүний яс олсон ба дээр нь үхсэн хүний яс орос хүнийх, доор нь орж үхсэн нь япон хүний яс байснаас япончууд япон хүнийх нь ясыг аваад орос хүнийхийг нь үлдээсэн байна.
Бэлтгэсэн: Б.Палам
дэлгэрэнгүй
ХУВЬТАЙ ХҮМҮҮН ХУРНААР ХЭМЭЭХ ОРГИЛ ҮГ
2012/12/07
Энэ жил нар буцтал (6-р сарын 22 хүртэл) манай орны зүүн бүс нутгаар бороо хур ороогүйгээс ган гачигийн байдалтай байсны зэрэгцээгээр байгалийн гамшиг тохиосноос үүдэн зүүн гурван аймгийн нутагт олон хүний алтан амь эрсдэж, мал сүргийн хохирол учирсан билээ. Зургаадугаар сарын хорины өдрийн 14 цаг 30 минутад Улаанбаатарын ”Чингис хаан“ нисэх онгоцны буудлаас “Еznis” авиакомпанийн нисэх онгоц хөлөглөн Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Ор нугын хэлтгий хадыг зорин нислээ.
Бэлтгэсэн: Б. Палам
дэлгэрэнгүй
ДАЙЧИН ЗАЛУУСТАА ХАНДАН ЗАХИХ ҮГ
2012/12/07
Ахмадын сургаал алт.
 То ван судлалын нийгэмлэгийн үүд хаалга ард түмэн, төр засагтаа үгээ хэлэх хүн бүрт үргэлж нээлттэй. Өнөөдрийн манай хүндэт зочин нь Завхан аймгийн Сонгино сумын уугуул, эдүгээ 83 насны босгыг алхан, энх тунх яваа, ахмад дайчин Мөнгөний Чогсомжав гуай байлаа. Нүүдлийн кино механикчаар тасралтгүй 30 жил үр бүтээлтэй ажиллахдаа нарийн тооцоо судалгаа хөтлөж ирсэн М.Чогсомжав гуайн туурвисан “Кино урлагаас салшгүй миний амьдрал” ном ширээн дээр маань дэлгээстэй байна. Номынх нь  агуулга, ач холбогдолын талаар үл өгүүлэн, эдүгээ эр цэргийн алба хааж буй дайчин залуустаа хандан түүний захиж хэлсэн үгийг “Соёмбо” сонинд уламжилъя.
Билэгтийн Палам. 
дэлгэрэнгүй
ХАЛХЫН ЦАГААН УУЛЫН БАРАА
2012/12/06
Готовын Аким
Үйл, ер юу үйлдсэн бүгд ном хэмээн То ван айлджээ.

Миний Монголд намтар түүх хайлдаггүй уул гэж бий юү? Уугуул нутгийн минь уул бүхэн, уул бүхний овоо болгон, овоо болгоны чулуу бүр шашдир цадиг хүүрнэдэг бөлгөө. Таана мангирынхаа ааг үнэр хоёрт шал согтон дуниартах Дорнодын их талын зүүн урьд хаяанаа Дархан-Хулд уул бөмбийн хөхөрч, өчүүхэн би алдарт Баянцагааны нуруунаас умартагдашгүй домогт тэр уулын зүг нүд шимтэн, зүрх шүлтэн хараа сунгаж, сэтгэл сүжиг хоёроороо сацал өргөн зогсвой.
дэлгэрэнгүй
ХАЛХЫН ГОЛЫН ИХ ШҮТЭЭН.
2011/02/26
УТТА-ийн бүрэн засгийн тэргүүн оны 4.27.26-д баримтанд өгүүлснээр Их бурханыг одоогийн байгаа энэ газраас 5 өртөө газарт шилжүүлсэн гэж тэмдэглэсэн боловч ямар нэртэй газраас зөөснөө дурьдаагүй байна. Нутгийн албан байгууллага, ард түмний санаачлага, хандивын хөрөнгөөр Их бурханыг сэргээх ажил амжилттай өрнөж ба энэ удаад Их бурханы анхны тигийг тогтоож, малталт хийж, газар дээр байсан чулуун биетүүдийг эвлүүлэн, цементээр нааж тогтоох хэмжээнд явагдаж, 1997 онд үндсэндээ өндөрлөсөн. дэлгэрэнгүй
ТО ВАНГИЙН ҮЙЛ АМЬДРАЛ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
2011/02/26
2009 онд О. Цэвэгдорж, Н. Мягмарцэцэг, Б. Палам нарын “Халхын голын их шүтээн” сэвэвт эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл. Манж гүрний хүнд хэцүү дарлал, мөлжлөг Өвөр монголд 1630-1660 оноос эхэлсэн бол 1890-ээд оноос Монгол оронд тогтсон байна. дэлгэрэнгүй
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats