Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
Аянд явах, аялах талаарх сургаал
НЭГЭН ЗҮЙЛ Аялан явахуйд эдлэх нь булгаар хөм богц уутын зэргийг нэгэн хүн өргөж даах аль хөнгөн бөхлүүг эдлэ, тэмээ уллах шөвөг, хөм ховоо, галын сам хөөргө хадуур сүх, хүрз зэрэг хөдөөний хэрэглэлийг бүрэн бэлтгэн авч яв. Дөчин насны эр дөрвөн захт морь аян явдлыг даана хэмээсэн тул энэ хир настай давхар хүчтэй өндөр зузаан хар туурт шаагүй моринд зузаан зөөлөн тохомд урт хавтаст уужим хонгот эмээл тохвоос /14а/ дайр гарахгүй нуруу чилэх нь бага тул эцэх нь удаан. Хөнгөн нарийн хазаар үсий нь халцлахгүй, хол газарт өндөр хамарт уужим бөхт шаагүй зузаан тавхайт зогсохуйд олон хөдлөхгүй тэмээ нь аян ачаанд сайн болно. Өндөр зузаан хом хэрэглэн тарганы цагт ёсчилон засаад /анхан/ явахуйд өглөө бүр эрт идүүлбээс уяа алдахгүй хэд хонож орой буусан цагт усалбаас ул цоорохгүй, дулаан цагт өдөр бүр хомыг ав. Хүйтэн цагт хомыг авалгүй татлагыг сулруулбал хомыг зассаар хөлөрсөн морины /14б/  эмээл авах халуун үдэд тохом таталгүй өвс идүүлж болохгүй, айл хэсвээс ачлага яаж осолдох саатах магадгүйн дээр морь хөлрөх, явдал саатаж болох тул бүү хэс. Өнжиж түдэх газарт тэмээнд хужир эс олдвоос давс авч идүүл. Явж байтал тэмээ шүдээ хавирна уу, хөлрөнө үү, хэвтвээс хом сайн боловч хомыг авч сайхан биеийг үз. Эрхбиш нэгэн газар дайртаж гэм олж байна. Нохой авч явбаас  хулгайд магад сайн. Өргөн  ус өшиглөж өндөр даваа дэрлэж хоно. Хурын цагт хотгор сайраас зайл, хулгайд хонхор газар буу. Дээрэмд  дээр газар барин тал хясаа газраас зайл.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats