Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
Хулгайтай тэмцэх таслан зогсоох сургаал
НЭГЭН ЗҮЙЛ. Ойрноос хулгай олон болж амой. Эдгээр муу суртлыг үгүй болговоос сая аль этгээд амар түвшнийг олно. Иймийн тулд хашрах залхахгүй дахин дахин хулгай /11б/ бологсдыг нэгэн чадамгай даргат тушаал өгч гэрийг айл явуулан адуу /г/ худалдуулан цөм үхэр /хонь/ болгон морь зэрэг хурдан малыг унуулахгүй уналгат үхрийг унуулан их хутга бүдүүн ташуур уурга хазаар ногт чөдөр зэргийг эдлүүлэх үгүй болгон хошууны нутгаас гаргалгүй өдөр үдийн газар  явуулалгүй ямагт ятган харгалзаж муу суртлыг өдүүлж дахин хулгай бүү болго. Хэрэв гадагш явах хэрэг тохиолдох аваас тамгын газар мэдүүлж заалга. Худалдах аваас юмыг эрхгүй харгалзсан хүнд мэдэгдэж мэдэж байх хэрэгтэй. Хүн зарахын оронд үйлдвэрээ хийлгэ. Тэр харгалзсан хүний аргалыг түүн арьс хөрсийг элдэн усыг ав. Аливаа үйлдвэрийг сайхан хийж мал эдийг алдах зайлахад /12а/ хүргүүлэхгүй болго. Харин мууг халахгүй түүний морийг сэм нуун унаж хулгай болбол бусдын морь тул хулгайн уналга биш хэмээн эрэмшиж болохгүй тэр хүний юмыг харгалзахаар тушаасан тул эрхбиш орыг хураана. Тэр нэгэнт айл байх бөгөөд түүний аливаа явдлыг харгалзсан хүний нүдний өмнө тодорхой үзэгдэх тул урьд гэртээ байгаа үгүй идэх уух өмсөх эдлэхээр мөн түүний гэрт сурагтай хулгайч хүн өдөр шөнө ирж явах зэрэг хулгайн учир сэжигтэй зүйл буй үгүйг сайн ажиглаж мэдэж болно. Ер муу хүнийг гэрт нь буулгаж уулзуулахгүй болго. Эрхбиш чангалж дарангуйлан захируулъя. Хэрэв ялгамжлан захирч сэжиглэн барьж чадахгүй хулгай болгон явуулбаас байцаахыг алдсан хууль ёсоор /12б/ хүндэд залхаан шийтгэхээс гадна дахин хулгай болон явагсдыг хүндэд нэмэгдүүлэн шийтгэнэ. Хулгайч манийг хяхаж байна. Ийм болсугай хэмээн санагдваас энэ хүн намайг зөв  явсаар байтал ингэж элдвээр хяхах нь миний явдлын бурууд ингэж байна уу хэмээн өөрийн явдлын буруу зөвийг сайхан бод. Тэр хүн чамайг бага ялд орж эд малаа сүйтгэн их ялд орж бие амин зовуужин хэмээн хайрласан хүн мөн биш үү. Одоо дарга тайж, занги хүнд нар дөрвөн ээлжээр арван таван дарга нар хоёр хоёр өдрөөр гадаа хүйн дарга өөрсдийн тоонд нийлүүлэн ээлжилж сум багийн улсын нутагласан газрын дотроо пюу тэмдэггүй бадарчин, хятад цагаачны хөл хэрж явах  нэг хоёр ард зах нийлэх хошууны /13а/ хэвийг сахихгүй хүн эрэл сурал хэмээн шалтаг зааж энэхэн тэрхнээр явах ба эндэх нутгийн хэвийг сахихгүй хулгай худал самуун ард нэгэн хоёроор энд тэнд нийлэлцэх бас шалиг бага насны ард архи айраг уух, тамхи татах зэргийг уг тушаасныг зөрөн явах зэрэг муу сурамгайг сэргийлэн санааг агуулан сүвэгчлэн байцаан бариулсугай. Ийнхүү тушаасны хойно байцаан барьж эс чадваас ноцогдсон цагт өдөр дараалан нийлүүлж чандлан байцаан шийтгэнэ. Бас хулгайчид юм автсан хүн даруй аль ойрын тайж дарга занги хүнд нарт учрыг тодорхойлон мэдүүл. Тэдний газраас гадаа хүйн даргын дотроос нэгнийг томилж урьд хулгай болон явагчдын дотроос таван хүнийг дагуулан өгч уг эзний хамт явуулах /13б/ арав хоногийн дотор эрхбиш тэр хулгайг сурвалжлан байцаан бариулъя. Хэрэв эс чадваас дарга цэргүүдийг харьяат /тамгын/ газар мэдүүлж байцаан шийтгүүлье. Тийм болбаас хулгайг барихуйд эрхбиш давдув болно.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats