Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
Хувраг лам хүний эрхэмлэх зүйл
НЭГЭН ЗҮЙЛ. Хувраг хүн амь тэжээхийг эрхэмлэн гэргийтний эд малд тачааж мал адуулан хөдөө явах аваас өвөл хөлдөн зун түлэгдэн нүүр хөхрөн гар сайртан өөрөө бэрх зовлон үзэж бусдад доромжлогдон шажныг хөнгөн болгож гэргийтэн харчуудын боол болж элдэв муу үйлд зарцлуулах болно. Зарим газрын хуврагууд нохой хөтлөн мод барьж туулай зэргийг гөрөөлөн бурханы эрхтэй бэрхтэй санваарыг элс шороонд хутгаж орхиод эзэлсэн ноёд түшмэдэд шоовдорлогдож элдэв муугаар тамлагдан бас цэргийн сургуульд орох хэмээн нум сум барьж явахыг үзэхүйд нүднээс нулимс гаран халтиран харж /10а/ болохгүй. Жигшүүрийг үзвээс харин алтыг нүүрснээс худалдсан мэт маш хайран байна. Иймийн тул хуврагууд хурал сургуулийг дагаж суун шажныг хүндтэй болгон аль чадах чинээгээр бурханы шашны үйлийг хийвээс бэлхэн өдөр бүрийн манз цав хэрэглэн амархан сууж шажныг хүндтэй болгон олон өглөгийг эзний сүсгийг нэмүүлэн барьц өргөдөн итгэл аврал болон амьтны тусыг үйлдэх болбаас эрхэм болой. Хэрэв хөдөө гэрийн хүнгүй тул амь тэжээх энэ хэдэн малыг орхивоос яаж амьдарна хэмээвээс хувраг хүнд бурхан шажнаас бух азраганы төлийг эрхэм болгож яагаахин зохих. Тийм бол анхнаас хар болох нь яасан. Харин тэр малгүй явбаас дутагдах газаргүй, гуйж идээд явж мөн гуйж зооглоход ичгүүртэй хэмээвээс манай бурхан багш /10б/ адаг нь асаах хувцас байтугай унд хоолгүй тул  өдөр бүр зөвшөөрөн бадар аяга барьж залран айлаас гуйн зооглож шавь нар тус тусдаа гуйж амьдран явсан тиймийн тул хувраг хүн баян болбаас харин ичгүүртэй, эдүгээ хуврагууд эдлэлтэй болсон учирт хүн юм барих нь зэхий болсон байна. Цөм эдлэлгүй аваас өглөгийн эзэд хоосон гаргаж чадахгүй нь магад хэмээх төдийгүй бурхан айлдсан /нь/ гэргийтэн хумасны толионы төдий газар будаа тарих тийм ховор цаг боловч миний шавь нар хоол хувцсаар дутахгүй хэмээн худал айлд /вуу/ бас энэ хурал чойр сургууль гарснаас улам уг зөрөлцөж хэмхэрсэн муу ардын үлдээснийг үндэслэсэн буюу. Зарим нэгэн газар хүүхдээ хувраг болгох /11а/ үгүй агсан агсаар нэгэн хурлын төдийгүй Юн хэ гүн, Долонуурын сүмийн ном эрдэм боловсорсон ариун банди олдохгүйд хүрч шажныг хөгжүүлэн бадруулахыг түдгэлзүүлье хэмээхийг болзвоос үл болох. Хэрэв тийм ахул нэгэн хурлын  төдий түдгэлзүүлэхэд  хялбар гагцхүү Богд эзний минь шарын шажныг хөгжүүлэн бадруул хэмээсэн зарлигийг түдгэлзүүлсүгэй хэмээх нь даанч санаа ихэд хүрэх аваас харьяат захирагсад нэгэн цагт холбогдох болуужин үүнийг баахан хяналтай мэт.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats