Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
Ах дүүгийн харилцаа
Зарлигийн дотор нэгэн нас ах боловч хэлэхэд аятай бол, суухуйд доор бол, явахуйд хожид бол хэмээсэн биш үү. Ийм журамтай явбал нас буян магад нэмнэ. Хуучин үгэнд ах нарыг авгайлбаас арван цагаан буян нэмдэг. Доромжилбоос далан нүгэл /2а/ ирдэг бишүү. Эцэг эх ах нар нь хүүхэд дүү нараа хэрэггүй эрхлүүлж эрхийг сургахаас журам ёслол аж төрөх явдлыг зааж бэрхийг сургалтай мөн хуучин үг бишүү гэх төдийгүй, Богд эзний сэнхрүүлэн бадруулах сургаал зарлигийн дотор олон иргэн бүгдээр хичээнгүйлэн ахчлах дүүчлэх ёслолыг хүндэтгэн хэрэглэхүүнийг хэмнэж сайн иргэн болохыг хичээ. Тэмцэх хэтрэх муу сурамгайг бүрнээ гээгтүн. Эхэнд хичээгээд адагт залхууран бүү осолдогтун. Бүрэлгэн сүйтгэж үл арвилахыг цэрэг иргэн нэн гүнээ цээрлэвээс зохино хэмээснийг хичээнгүйлэн  үүрд дагаж явбаас зохих тулд Чингис богдын сургаалд эрдмийн дээд эв хэмээсэн болой. Бас эвлэвээс бүтдэг, ховловоос гутдаг хэмээгч хуучин үг /2б/ Их бага бүгдээр зэрэг ёслолоо олж эвтэй болбаас цөм өлзийтэй болж хамаг сайн иргэн болохын тэргүүн нь тэр. Бас ойрноос шалиг дуранд эрэмшиж тамхи татан мэдэгджээ. Тамхи ганс зэргийг худалдан авч илүү гарздана. Бас ч тамхины /нүгэл ихийн дээр/ галаас эндэгдэн түймэр алдаж хүнд ялд холбогдохыг болзвоос үл болох тул одоогоос дахин чандлан зогсоон тушаагтун.

Хэбэй вангийн аж төрөх үйлийн сургаалаас
Мэдээллийн бэлтэгсэн Палам

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats