Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
Аянд явах, аялах талаарх сургаал
2011/03/06
Аялан явахуйд эдлэх нь булгаар хөм богц уутын зэргийг нэгэн хүн өргөж даах аль хөнгөн бөхлүүг эдлэ, тэмээ уллах шөвөг, хөм ховоо, галын сам хөөргө хадуур сүх, хүрз зэрэг хөдөөний хэрэглэлийг бүрэн бэлтгэн авч яв. Дөчин насны эр дөрвөн захт морь аян явдлыг даана хэмээсэн тул энэ хир настай давхар хүчтэй өндөр зузаан хар туурт шаагүй моринд зузаан зөөлөн тохомд урт хавтаст уужим хонгот эмээл тохвоос /14а/ дайр гарахгүй нуруу чилэх нь бага тул эцэх нь удаан.

Халхын хэцүү То ван ноёны сургаалаас
дэлгэрэнгүй
Хулгайтай тэмцэх таслан зогсоох сургаал
2011/03/06
Ойрноос хулгай олон болж амой. Эдгээр муу суртлыг үгүй болговоос сая аль этгээд амар түвшнийг олно. Иймийн тулд хашрах залхахгүй дахин дахин хулгай /11б/ бологсдыг нэгэн чадамгай даргат тушаал өгч гэрийг айл явуулан адуу /г/ худалдуулан цөм үхэр /хонь/ болгон морь зэрэг хурдан малыг унуулахгүй уналгат үхрийг унуулан их хутга бүдүүн ташуур уурга хазаар ногт чөдөр зэргийг эдлүүлэх үгүй болгон хошууны нутгаас гаргалгүй өдөр үдийн газар  явуулалгүй ямагт ятган харгалзаж муу суртлыг өдүүлж дахин хулгай бүү болго. Хэрэв гадагш явах хэрэг тохиолдох аваас тамгын газар мэдүүлж заалга.

Халхын хэцүү То ван ноёны сургаалаас
дэлгэрэнгүй
Хувраг лам хүний эрхэмлэх зүйл
2011/03/06
Хувраг хүн амь тэжээхийг эрхэмлэн гэргийтний эд малд тачааж мал адуулан хөдөө явах аваас өвөл хөлдөн зун түлэгдэн нүүр хөхрөн гар сайртан өөрөө бэрх зовлон үзэж бусдад доромжлогдон шажныг хөнгөн болгож гэргийтэн харчуудын боол болж элдэв муу үйлд зарцлуулах болно. Зарим газрын хуврагууд нохой хөтлөн мод барьж туулай зэргийг гөрөөлөн бурханы эрхтэй бэрхтэй санваарыг элс шороонд хутгаж орхиод эзэлсэн ноёд түшмэдэд шоовдорлогдож элдэв муугаар тамлагдан бас цэргийн сургуульд орох хэмээн нум сум барьж явахыг үзэхүйд нүднээс нулимс гаран халтиран харж /10а/ болохгүй.
Халхын хэцүү То ван ноёны сургаалаас
дэлгэрэнгүй
Хүнээр хүн хийх ухаан, хүүхдийг хүмүүжүүлэх
2011/01/03
Хүүхдийг бага наснаас нь сайн хүн болох суурийг тавих талаар То вангийн сургаал
Өөрийн  чадлыг үзэж хүү хүүхнээ арван найман наснаас нааш хүн хөлөг болговоос аж төрөл олгоход сайн. Үүнээс хэтэрч томорвол аж төрөлд төсөө ах дүүд дасамгай үл болох төдийгүй /9а/ улс төрийн явдалд харшлан олон хүнд шоологдож эрхгүй янаг хайр суларна.
Халхын хэцүү То ван ноёны сургаалаас
дэлгэрэнгүй
Баян хүний эрхэмлэх зүйл
2010/12/29
Муу буруу санаа мууг дагуулна гэсэн То вангийн сургаалаас
Баялаг хүн албан өгч гүйцэтгүүлэх зэрэг явдлаас бэрхшээн буруу санаа үүсгэж мал адуугаа худалдаж бараа /4б/ мөнгө болговоос алба өхгүй амархан сууна хэмээн  явах нь болзошгүй. Гэрт бараа мөнгө байвч үржихгүй байсаар хохирно.
Халхын хэцүү То ван ноёны сургаалаас
дэлгэрэнгүй
Ядуу хүн олзыг олох
2010/12/29
Хүнд тус хүргэснээр өөрт олзыг олох талаарх То вангийн сургаал
Ядуу хүн олзыг хурдан олсугай хэмээвээс бусдад /6а/ хүчин үнэлэн явж баян хүний эд малыг өөрийн юм мэт эдлэн эрт босч орой унтан ер зовох чилэхийг үл хэрэгсэн аргал усыг аван арьс хөрсийг элдэж зогсолгүй явж яахин аашлан зодовч энэ намайг аж төрөл чадахгүйд сургаж байна.
Халхын хэцүү То ван ноёны сургаалаас
дэлгэрэнгүй
Хүний идээ ундаа, эд хэрэглэлийн талаарх сургаал
2010/12/28
Хүн өдөр тутмын амьдралдаа идээ ундаа, эд хэрэглэлийг хэрэглэхдээ эрхэмлэн хэрэгжүүлэх талаарх То вангийн сургаал
Ер биеийн амрыг эрэн дэмий л сул сууваас нойр хүрэн унтаад аж төрөхийг алдах, орой сэрж босвол дахин дахин цай ууж бас байсан бүгдийг идэж магад гурван өдрийн уух цай идэх хоолыг нэгэн өдөр барна.
Халхын хэцүү То ван ноёны сургаалаас
дэлгэрэнгүй
Ах дүүгийн харилцаа
2010/12/28
Ах дүүсийн хоорондын харилцаа, ёс зүйг сахих талаар
Зарлигийн дотор нэгэн нас ах боловч хэлэхэд аятай бол, суухуйд доор бол, явахуйд хожид бол хэмээсэн биш үү. Ийм журамтай явбал нас буян магад нэмнэ. Хуучин үгэнд ах нарыг авгайлбаас арван цагаан буян нэмдэг.
Халхын хэцүү То ван ноёны сургаалаас
дэлгэрэнгүй
Хүний эрхэмлэх зүйл
2010/12/28
Хүний эрхэмлэн хүндэлж, дагах ёсон
Хүний эрхэмлэх юм нь. Энэ ертөнцөд ёс журмыг хүндэтгэн аж зуухуйг хичээх, эцэс хойтыг санаж бурхан шажныг эрхэмлэн буян номыг үйлдэх энэ хоёр болой. Тиймийн тул бурхан ном,  лам хувраг, ноёд түшмэдийг зэрэг дэсээр хүндлэх ёслол юун өгүүлэх,
Халхын хэцүү То ван ноёны сургаалаас
дэлгэрэнгүй
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats