Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
У.Лигаа

ЭРДЭМТЭН СУДЛААЧ У. ЛИГААГИЙН ШИНЖЛЭХ УХААНЛАГ

 

БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ

 

 

 

Эрдэмтэн доктор Уртнасангийн Лигаа гуайн 75 насны өндрөлөгөөс харахад нэг далан тав биш, хоёр ч далантаван жилд нэг хүний хийж бүтээх зүйлийг амжуулсан гэмээр их бүтээлтэй өнөөдөр 78 насныхаа ойтой золгож байна. Монгол улсын ХАА-н Шинжлэх ухааны Академийн жинхэнэ гишүүн, Чингис хааны дэлхийн академийн жинхэнэ гишүүн, То ван судлалын нийгэмлэгийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, биологийн ухааны доктор, профессор, бидний дотны сайн анд нөхөр, байнгын зөвлөгч, сурган хүмүүжүүлэгч Уртнасангийн Лигаа Танд эрүүл энх, аз жаргал, сайн сайхны ерөөл дэвшүүлж, эрдэм судлалын ажилдаа улам их амжилт гаргахыг хүсэн ерөөж, чин сэтгэлийн халуун баяр хүргье.

 

Эрдэмтэн хүний амьдралд нөлөөлөх 4 гол хүчин зүйл байдаг гэж бид үздэг. Энэ нь

 

1.Амьдралын сайн хань

 

2.Амьдралын зөв идэвхитэй урсгалд орох

 

3.Сайн хамт олны дунд явах

 

4.Амьдралын сайн ханьтай болох явдал юм.

 

1.1932 онд доктор У. Лигаа гуай Швейцарь шиг үзэсгэлэнт сайхан байгальтай гэж гайхагддаг Монгол орныхоо Хөвсгөл аймгийн Галт сумын нутагт төржээ. 1951-1956 онд МУИС төгсөж, малын их эмчийн мэргжил эзэмшсэн байна. Энэ нь Лигаа гуайн амьдралд зүг чигээ зөв гаргаж явсан үе нь юм.

 

2.1956-1963 онд МУИС-д суралцаж төгссөн залуу мэргэжилтэн У.Лигаа Дорнод аймгийн Эрээнцавын сангийн аж ахуйд малын их эмчээр ажиллаж, ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан нь түүний амьдралын зөв, идэвхитэй урсгалд орж байсан үе юм. Тэрбээр Эрээнцавын САА-д малын эмчээр ажиллахын зэрэгцээгээр Хөх уул, Чулуунхороот, Үүлэн, Хайлан, Баянцагаан уул болон Дөч голын сав нутгаар ургамлын тархалт, ургалтын хээрийн судалгааг 7 жилийн турш хийжээ. Энэ хугацаанд У.Лигаа эдгээр нутгаас судалгаа шинжилгээний ач холбогдолтой 300 гаруй эмийн ургамлын 1000 гаруй хатаадас бэлтгэж, түүнээ ШУА-ийн Ж. Самбуугийн нэрэмжит мал аж ахуйн хүрээлэнгийн эм, жор судлалын тасгийн ургамлын санд хандивлажээ.

 

Ийнхүү Халхын хэцүү То ван нэг ажилд явахдаа хэд хэдэн ажлыг нэгэн зэрэг амжуулж бай гэж сургасныг тэнд анх сонссон уу “нэг сумаар хоёр туулай намнахаар” шийдвэрлэжээ.

 

3.Эрдэмтэн У. Лигаа гуайн намтрын товчооныг сөхөн үзвээс ажил амьдралыг хар бор гэж ялгадаггүйгээс ямагт сайн хамт олны дунд орж ажилласан. Хамт олон нь түүнд хүнтэй зөв харьцах ур ухаанаас эхлээд олон чухал зүйлд сургасныг хэлж болно. Хамт олондоо ч тэр өөрийн сурсан мэдсэн зүйлийг сэтгэл харамгүй зааж хэлж, харилцан бие биедээ тус дэм болж явдагаас хамт олноороо бат нягт хүрээлүүлжээ. Лигаа гуайд ажил амьдралын дөр олгосон анхны хамт олон нь яав чиг Дорнод аймгийн Эрээнцавын САА-хан билээ. Өөрөөр хэлбэл, МУИС-иас төрсөн залуу мэргэжилтэнг гардан эх барьж авсан хамт олон нь Эрээнцавынхан болжээ.

 

У. Лигаагийн жинхэнэ эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх анхны гараа нь тэр үеийн ШУА-ийн Ж. Самбуугийн нэрэмжит Мал аж ахуйн хүрээлэнгийн хамт олны дунд эхэлжээ. 1964-1968 онд энд ажиллаж байхдаа Монгол орны ургамлын аймгаас алкалиодот ургамал илрүүлж, эмийн ач холбогдлыг судлах ажилд оролцжээ. Өөрийн хийсэн, цуглуулсан материалдаа тулгуурлан бие даан, заримыг нь бусад судлаачидтай хамтран гурван товхимол бичиж хэвлүүлсэн байдаг.

 

Ажил албаны шаардлагаар эрдэм шинжилгээний ажилд шилжихэд хүлээн авсан гурав дахь хамт олон нь ОХУ-ын ШУА-ийн Санкт-Петербург хотын В.А. Комаровын нэрэмжит Ургамал судлалын хүрээлэнгийнхэн –бидний ярьж заншсанаар Орос ах нар байв. 1969-1972 онд Оросын эртний түүхт нийслэл Петер хотод эрдэмд шамдсаар “Тарваган шийр төрлийн ургамлын ангилал зүй, биологи-экологи, тархац, нөөц, аж ахуйн ач холбогдол” сэдвээр биологийн ухааны (Ph) докторын зэргийг амжилттай хамгаалжээ.

 

Эрээнцавын САА-н хамт олон малын залуу эмч У. Лигааг ажил амьдралтай танилцуулан, бас мэргэжлийг нь сонирхлын нь дагуу салбарлуулан мал зүйч, ургамал зүйч болгож өгсөн бол Ленинградын эрдэмтдийн хамт олон түүний хоёрдргч мэргэжлээр хийсэн судалгааны ажлын үр дүнг баяжуулан, оройгүй эрдмийн цол зэрэг хүртээжээ. Малын залуу эмчийн эрдэм судлалын ажлын гол үр дүн нь бэлчээрийн малыг үргэлж, ургаж, нөхөгдөж байдаг Монгол орны байгалийн үнэт баялаг болох эмийн ашигт ургамлаар эмчлэх шинжлэх ухааны үндэслэлтэй шинэ арга зүй боловсруулан, практикт нэвтрүүлэхэд оршиж байлаа.

 

МУИС ба амьдралаас олж эзэмшсэн хос мэргэжлээ хослуулан судалгааны ажлаа цааш үргэлжлүүлж, дагнан ажилласан дөрөвдөгч хамт олон нь ШУА-ийн ботаникийн хүрээлэн юм. 1972 онд ОХУ-ын эрдмийн зэрэг хамгаалсан У. Лигаа 1285 оноос эхтэй Монгол улсын шинжлэх ухааны төрийн төв байгууллагад олон эрдэмтэдтэй хамтран хичнээн их чухал хэрэгцээтэй олон бүтээл туурвисныг энд нэг бүрчлэн дурьдваас ихээхэн цаг шаардагдана.

 

Чингис хааны дэлхийн академи болон То ван судлалын нийгэмлэгийн эрдмийн хамт олон У. Лигаа докторыг хамтран ажиллагчаа гэж зүй ёсоор үнэлдэг. Учир нь У. Лигаа доктор эрдэм судлалын нөр их ажлынхаа зав чөлөөгөөр эдгээр төрийн бус эрдэм шинжилгээний байгууллагуудын байнгын үйл ажиллагаанд тогтмол идэвхитэй оролцож иржээ.

 

4.Ажил үйлийн амжилтанд хүргэдэг гол хүчин зүйлийн нэг нь амьдралын халамж түшигтэй, хайртай сайн хань билээ. Бидний эрчүүд чинь нэртэй сүртэй, хүчтэй, эрдэмтэй, номтой, ухаантай мэргэн, ууртай, омогтой ч гэлээ ээжийн оронд ээж  болсон энэрэл халамжит ханьгүй бол юуболохсон билээ. Тунгаан бодоцгооё.         

 

Амьдралын сайн ханьтай болсон үе нь Алтай нутгийн охин Норжингийн Нинжилтэй гэр бүл болж, амь амьдралаа холбосноос эхэлж, тэд үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлжээ. Одоо У.Лигаа гуайн амьдралын сайн хань, түшиг тулгуур болж явдаг хүний тухай товчхон боловч танилцуулах нь зүйтэй гэж үзнэ. 

 

Хатагтай Н.Нинжил гуай Лигаа докторын сайн хань, үр хүүхдийнхээ сайн ээжийн үүргээ сайн гүйцэтгэдгийн зэрэгцээ эзэмшсэн мэргэжлээрээ эрдмийн ажлаа хослуулан амжуулдаг манай ажилсаг хичээнгүй, шилдэг тэргүүний эмэгтэйчүүдийн нэг юмаа. Лигаа багш гэргийтэйгээ зөвлөж, эрдэм шинжилгээний бүтээлээ хамтран туурвиж, зохиол бүтээлээ хамтран хэвлүүлж, нийтийн хүртээл болгож явааг харахад үнэхээрийн бахархал төрдөг. У. Лигаа докторч өөрийн нэгэн олдох амьдралын сайн ханиараа үргэлж бахархаж явдаг гүндүүгүй, өгөөмөр сайхан сэтгэлтэй нэгэн сайхан эр хүн билээ. Эндээс амьдралын аз жргал, айл гэрийн баяр баясгалан ертөнцийг гийгүүлж байдаг буй заа.

 

У.Лигаа гуайнхаа насан туршийн сайн хань хатагтай Норжингийн Нинжил гуай 1933 онд Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутаг “Үертийн ам” гэдэг газарт төрсөн хүн юм. 1944-1946 онд Төгрөг сумын бага сумгуульд, 1949-1952 онд Улаанбаатарын хүн эмнэлгийн техникумд, 1958-1963 онд ЭМШУИС-д суралцан төгссөн. Хүний бага эмч, их эмчийн мэргэжилтэй. 1969 онд мэдрэлийн их эмчийн тусгай дамжаанд суралцан төгссөн. Н.Нинжил гуай Төв аймгийн арьс өнгөний бригад, Улсын клиникийн нэгдсэн I эмнэлэг, Улаанбаатар хотын түргэн тусламжийн газарт бага эмчийн алба хашиж байгаад, Хан-Уул дүүргин нэгдсэн эмнэлэгт их эмч, клиникийн нэгдсэн III эмнэлэгт мэдрэлийн их эмч, түүний харъяа IV амбулторийн дарга зэрэг албыг хашиж иржээ. Н.Нинжил гуай эрүүлийг хамгаалахын салбарт 40 гаруй жил тасралтгүй эмчээр ажиллах хугацаандаа Монголын уламжлалт эмчилгээний дамжааг 2 удаа дүүргэн, Төвд эмчийг дагалдан суралцжээ. 1996, 1997 онуудад “Эмийн ургамлыг Монголын анагаах ухаанд хэрэглэх арга зүй ба жор” номыг бичилцжээ. Эрдэмтэн У. Лигаа Монголын шингэн кристаллын холбооны тэргүүн, доктор Б. Даваасүрэн нарын хамт “Монгол орны эмийн ургамлыг өрнө, дорнын анагаах ухаанд хэрэглэхүй” номыг бичилцэн нийтийн хүртээл болгоод байна.

 

5.У. Лигаа доктор бол МУИС төгссөн цагаас эдүгээ хүртэл 51 жилийн туршид эх орныхоо өнцөг булан бүрийн эмийн ашигт ургамлыг судлан, улс орны эдийн засгийн үндэс болсон мал сүргийн бүтэцийг хамгаалах, өсгөн үржүүлэх, ашиг шимийг дээшлүүлэх зорилгод ашиглахаар зорин ажиллаж байгаа манай ахмад, шилдэг тэргүүний, хөдөлмөрч, эх оронч сэтгэлгээтэй, эрдэмтэн, сэхээтэн хүний нэг билээ.

 

Айлаас эрэхээр авдраа уудал гэсэн Монгол ардын маань цэцэн үг бий. Лигаа гуай судалгааны материалаа хөрш орон юмуу алс холын өөр ертөнцийн гараг эрхэсээс эрсэнгүй, эх орны байгалийн үнэт баялгийн нэг болох эмийн ашигт ургамлаас ажлаа эхэлжээ. Эрт цагт Монгол оронд 460 төрлийн өвчин байж, түүнийг Монгол орны хөрснөөс ургасан 468 төрлийн эмийн ургамлаар илааршуулдаг байсан гэж миний бие говь нутгаар томилолтоор явж байхдаа малчдын аман ярианаас сонссон юм байна. Одоо шинжлэх ухаан, техник, мэдээллийн технологи хөгжихийн хэрээр байгальд сөрөг үзгдэл илэрч, улмаар олдмол өвчнүүд гарах болжээ. Үүний тоогоор анагаах ухаан цааш улам нарийсан хөгжиж, эмчилгээний шинэ салбар, шинэ эмчилгээ үйлчилгээ үүсч буй болсоор байна.           

 

Гэвч уламжлал ардын эмчилгээний хэрэглээ, цар хүрээ багасаагүй, харин ч өссөөр байна. Монгол ардын уламжлалт эмчилгээ, түүнд хэрэглэгддэг ашигтай өвс ургамал, үр жимс, үндэс мөчир, цэцэг навчис нь зөвхөн хүний эрүүл мэндэд төдийгүй мал ан амьтныг анагаахад хэрэглэгддэг утгаараа өргөн хүрээтэй шинжлэх ухаан юм.

 

Амьдралын хөгжлийн зөв урсгалд орж ажиллана гэдэг эрдэмтэн хүний хувьд нэн чухал асуудал юм. Лигаа доктор юуны учир хүмүүн төрөлхтний энэ олон танин мэдэхүйн шинжлэх ухаанаас ургамал зүй, эм зүй, эмнэл зүй, мал зүйн арга ухааныг сонговоо гэвээс Хүн нь байгалийн бүтээгдэхүүн болохын хувьд балар эрт үеэс ургамлын амьдралтай хүйн холбоотой агаад хоол хүнс, орон байр, эмчилгээ сувилгаанд хэрэглэсээр ирсэн түүхтэй агаад ямарч боловсруулалт хийхгүй хэрэглэж байжээ. Манай тооллын 131-201 оноос эмт ургамлын өвчин илааршуулагч бодисыг сүү, ус, архи, спирт, цуугаар хандлан ялгаж хэрэглэх болсон нь эмт ургамлын тухайд томоохон дэвшилт болсон ба олон янзын өвчин анагаахад ашигт ургамлыг хэрэглэх зорилгоор олон найрлагатайгаар ч ашиглах болсон байна. Энэ нь бас ашигт, эмт  ургамал судлалд гарсан бас нэг томоохон амжилт юм. Лигаа докторын “Монгол орны эмийн ургамлыг өрнө, дорнын анагаах ухаанд хэрэглэхүй” нэртэй 84 хх номыг үзэж суухад манайд 745 зүйл эмийн ургамал байдаг тухай өгүүлсэн байх агаад тэдгээр ургамал, үндэс, цэцэг, навч, үр жимсний өнгөт зургуудыг үзвээс эрдэмтэн У. Лигаа сайн фоточин болохыг энэ бүтээл нь давхар илтгэнэ. Эрт дээр цагаас бидний монголчуудын өвөг дээдэс, эрдэмтэн мэргэд ашигт ургамлыг таван хошуу мал сүргээ төдийгүй өөрсдийнхөө өвчин эмгэгийг илааршуулж ирсэн монгол уламжлалаа залгуулан хөгжүүлэхээр доктр У. Лигаа зорин ажиллаж байна.

 

У. Лигаа гуайн хийж буй зүйлийг орчин цагийн шинжлэх ухааны чиг хандлагатай уялдуулж үзвээс байгалийн гаралтай, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр бэлтгэсэн амин дэм, анагаагч тун бэлтгэх нь химийн үйлдвэрт үйлдвэрлэгдсэн эм тариа, урвалж бодисоос аль болох зайлсхийх чиглэлийг баримтлах болж байгаа нь нууц биш.

 

Эрдэмтэн доктор У. Лигаа гуай хүн, мал, ан амьтны амин дэмээс эхлээд өвчин илааршуулагч, тамир тэнхээ оруулагч, өвчин анагаагч шинэ шинэ ашигт ургамлыг судалгаа шинжилгээнийхээ ажлаар нээн илрүүлсээр байна. Үүнийг эл эрдэмтний дотоод, гадаадад олон хэлээр хэвлэн дэлхийн хүн амын хүртээл болгосон ном зохиолууд бэлхэнээ харуулж байна.  

 

Эрдэмтэн Лигаа эрдэм шинжилгээний ном бүтээлээ туурвихдаа эхлээд монгол орны хэмжээнд (орон нутгийн эмийн ургамлыг мал эмнэлгийн практикт хэрэглье. (1964), дараа нь монгол туургатны хэмжээнд “Монгол уламжлалт анагаах ухаанд эмийн ургамлыг хэрэглэх арга, жор” (1996, 1997), хожим нь дэлхийн хэмжээнд “Монгол орны эмийн ургамлыг өрнө, дорнын анагаах ухаанд хэрэглэх нь (2005) хүртэл өргөсгөн тэлж бичсэн нь энэ хүний эрдэм мэдлэгийн цар хүрээг харуулж байна.

 

У Лигаа доктор малын өвчнийг сөд, шаргал лидэр, чихэр өвс, нарсны шилмүүс, тарваган шийрээр эмчлэх аргыг Чулуунхороот сумын малд туршиж, “Орон нутгийн эмийн ургамлыг мал эмнэлгийн практикт хэрэглье. (1964), “Төлийг витамингүйдэх өвчнөөс сэргийлэх ба эмчлэх” (1966) ном товхимол бичиж, 1964-1969 онд “Монгол орны эмийн ба алкалоидот ургамлын жагсаалт” (1979), “Лидэрийг мал эмнэлэгт хэрэглэх нь”  (1969) зэрэг эрдэм шинжилгээний 20 гаруй ном, олон өгүүлэл, товхимол бичсэн нь их дээд сургуулиудын хэрэгцээний сурах бичиг, гарын авлага болжээ. Тэрээр ном бүтээлээ монгол, орос, англи хэл дээр бичиж, олны хүртээл болгож байна. Манай улсын эдийн засгийн үндэс болсон бэлчээрийн таван хошуу малыг өсгөн үржүүлэхэд эрдэмтэн, доктор У. Лигаа гуай хөдөлмөр бүтээлээ шингээж ирсэн хүн юм. У. Лигаа гуайн хөл тавиагүй, өвс ургамлыг нь шинжиж сориогүй газар манай оронд үгүй гэж зоригтой хэлж болно. Тарваган шийр, чихэр өвс, нарсны шилмүүс, сөд өвс зэргийн биологийн үйлчлэлээр төл малыг өвчин эмгэг, сульдаа, тураалаас хамгаалан, жилбэ оруулах арга боловсруулан, практикт нэвтрүүлсэн нь зохих үр ашгаа өгчээ. Үүний үр дүнд төл малын зүй бус хорогдол буурч, мал сүргийн нөхөн үйлдвэрлэлийн нөхцлийг бүрдүүлэн, малын тоо толгойг өсгөн үржүүлэхэд сайн нөлөө үзүүлж байна.Үүнийг тухайн үед нам засгаас өндөр үнэлж, САА-н тэргүүний ажилтан цол тэмдэг, Засгийн газрын жуух бичгээр шагнаж урамшуулж байв.

 

6.Шинэ цагийн ШУ-ны хөгжилд У. Лигаа дпокторын оруулсан хувь нэмэр асар их юм.       

 

 

 

 

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats