Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
ВАНГИЙН ЦАГААН УУЛ.
2012/12/17
А.Цэрэнчулуун
Дорнод аймгийн Халхгол сумын нутагт буй Вангийн цагаан уулыг урьд Манжийн их түшмэл манай нутаг хэмээн маргаан үүсгэжээ. Манжийн тэр түшмэлд То ван хэлүүлсэн нь “Энэ уул яг нэг үхрийн ширний хэмжээтэй юм шүү. Хэрэв үхрийн ширний хэмжээнээс гарвал илүү хэсгийг эрхэм та авч хүртэж болох биз. Танай манай хоёр айл буухад хүрвэл манай нохой танай нохойд илүү гарсан хоолноосоо долоолгохгүй байх шүү” гэжээ.
дэлгэрэнгүй
“ХАЛХЫН ГОЛЫН ИХ ШҮТЭЭН” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРЛОЦОГЧДООС ТӨР ЗАСАГ, ТҮМЭН ОЛНОО ӨРГӨХ АЙЛТГАЛ
2012/12/17
2009 оны 4-р сарын 03-ны өдөр                Улаанбаатар  хот
1859-1864 онд Монгол улсын төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн, агуу их соён гэгээрүүлэгч, Сэцэнхан аймгийн чуулган дарга, хэбэй ван, Илдэн хошууны засаг ноён Бат-Очирын Тогтохтөр (То ван)–ийн Монгол оронд мандах нарны цацраг эхэлж тусах, Халхын голын энгэр ээлэг газарт чулуу шигтгэн бүтээсэн найман аюулаас аврагч, өрөвч нигүүсэнгүй Жигважиджав Жанрайсиг Их бурхан бүтээж эхэлсний 150 жилийн ойг тохиолдуулан  Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Соёлын өвийн төв, Монголын Үндэсний музей, То ван судлалын нийгэмлэгээс зохион байгуулсан “Халхын голын их шүтээн” сэдэвт эрдэм шинжилгээний хурал нь:
дэлгэрэнгүй
ТОГТОХТӨР ВАНГИЙН НАМТРААС
2012/12/17
“Надаас хойш Монгол орны дорнод хилийг
сайн хамгаалж байгаарай”.
(Тогтохтөрийн гэрээслэл)

Боржигон овогт Бат-Очирын Тогтохтөр 1797 онд билгийн тооллоор намрын дунд сарын 15 нд Сэцэнхан аймгийн Илдэн вангийн хошуу (одоогийн Дорнод аймгийн Халхгол сум)-ны нутаг Сангийн далайн зүүн дэнжид төржээ.
дэлгэрэнгүй
ХУВЬ ЗАЯАНЫ ХАРГУЙ
2012/12/07
С.Дугаржав.
            Миний хүүхэд ахуй нас минь Хан-Хэнтийн нурууны зүүн урд талын бэсрэг уулсын дунд, ой мод, цэцэг жимс, өтгөн өндөр ургац бүхий өвстэй давчуухан хоолой, нуга газруудыг хөндлөн гулд давхин, өндөр уулын оройгоос наран мандахыг сониучирхан өнгөрөөлөө. Миний аав ээж 1918 онд Орос улсын Чита мужийн Агын нутгаас дүрвэн ирсэн буриад хүмүүс билээ. Буриад ястаны оршин тогтносон түүх нь нэлээд эмгэнэлтэй боловч сургамжтай. Орос үндэстэний зүгээс Буриадын нутаг орныг эзлэн авах гэсэн түрэмгийлэлийн эсрэг явуулсан олон жилийн тэмцэлд зовж зүдэрч байтал, 1917 оны Октябрийн хувьсгал гарч алс Дорнодод иргэний дайн өрнөж, Буриад ард түмний хувь заяа хүнд байдалд орсон үед нэгэн хэсэг буриадууд Монгол, Хятад улсад дүрвэн нүүдэллэсэн юм. Монгол нутагт нүүдэллэн ирсэн 40 гаруй мянган буриад ястаны олон мянган хүүхдүүд өсөж торниж, сурч боловсорч, эх нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө гавъяа зүтгэл гаргасан олон хүн байдгийг сайн мэднэ. Миний бага залуу нас Монголын үй түмэн үе тэнгийнхэний адил зовлон жаргал дунд өнгөрсөн нь тодорхой. Гэвч хүн бүрээс ялгагдах онцлог үйл явдлуудтай гэдэг нь ойлгомжтой
дэлгэрэнгүй
ДОМОГИЙН ЦЭНХЭР ХЯЗГААРТ
2012/12/07
С.Гомбосүрэн
 (дурсамж тэмдэглэл)
    Халхын голын хязгаар нутаг нь үнэхээр түүхэн, үзэсгэлэнт сайхан газар юмаа. Энэ  сайхан нутагт Халхын Сэцэнхан аймгийн Илдэн засаг хошууны ноён, жүн ван  ван хэмээн олноо өргөмжлөгдсөн Б.Тогтохтөр (1797-1868) мэндэлж, Халхын ноёдын толгойд цахиур хагалж, эдийн засаг, соёл боловсролын талаар их зүйлийг бүтээж, шинэчлэлийн салхийг сэвэлзүүлж байсан түүхтэй билээ.
дэлгэрэнгүй
ҮХРИЙН ШИРЭЭР АВСАН УУЛАНД ХИЛИЙН …ТООТ БАГАНА ОРШДОГ
2012/12/07
Д.Лхагвамаа
Одоогоос 40 гаруй жилийн өмнө ШУА-ийн Түүхийн хүрээлэн эрхлэн, төрийн хошой шагналт түүхч, академич Ш.Нацагдорж бичижж, түүхч археологич, академич Хөдөөгийн (Дамдины) Пэрлээ хянасан “То ван, түүний сургаал” номыг анхлан хэвлүүлснээр Халхын хэцүү То ван хэмээн олноо алдаршсан Сэцэнхан аймгийн Чуулган дарга, хэбэй (аймгийн зөвлөх жанжин) ван, Илдэн хошууны Засаг ноён Бат-Очирын Тогтохтөрийн үйл амьдрал, үзэл баримтлалыг манай оронд анхлан шинжлэх ухрааны үндэстэй нарийн судлаж эхэлсэн гэж үздэг. “То ван судлалын нийгэмлэг” өнгөрсөн хугацаанд жил бүр эрдэм шинжилгээний хурал зохион явуулж иржээ. Судалгаа, сургалт,сурталчилгааны материалуудаараа 2009 он хүртэл 47 ном товхимол, түүний дотор “То ван судлалын лавлах бичиг” нэртэй дөрвөн боть хэвлүүлж, хүүхдийн, драмын жүжиг, түүхэн сэдэвт уран сайхны баримтат кино хийжээ.  
дэлгэрэнгүй
ТО ВАНГИЙН ГЭРЭЭСЛЭЛ ОРЧИН ЦАГИЙН ДАВАЛГААНД
2012/12/07
 Билэгтийн Палам.  

То ван судлалын нийгэмлэг нэртэй төрийн бус эрдэм шинэжилгээний байгууллага байгуулагдан, нийгмийн тусын тулд чиглэсэн үйл ажиллагаа явуулах болсоор арав гаруй жилийн нүүр үзлээ. Тогтохтөр ноёны үйл амьдралын тухай санал бодлоо ном зохиол, илтгэл өгүүлэл, дуу шүлэг, найраглал, кино жүжгийн олон хэлбэрээр гарган ард олныхоо оюуны эрэлт хэрэгцээнд нийцүүлэн тавих болсоор бас арав гаруй жил болжээ. 
дэлгэрэнгүй
ДАРХАН ХИЛ ТАЙВАН БАЙНА
2012/12/07
Б.Палам
Нар хур тэгширч, навч цэцэг алагласан 7-р сарын нарлаг сайхан өдрүүдэд Монгол улсын дорнод хилийн шугамд орших “Ор нугын хэлтгий хад”-наа судалгаа шинжилгээний ажил гүйцэтгээд ирлээ. Монгол орны дорнод хил хязгаар тайван амгалан байна. Торгон хилийн шугамын дагуух энэ газар Монголын түүхийн олон чухал үйл явдлын алтан хуудсуудыг онголон хадгалсаар, хилчин дайчид маань нүд цавчилгүй харж хамгаалсаар байна.
дэлгэрэнгүй
ЗАСАГ НОЁН НОЙТОН БУРГАСААР ТАС ОРООЛГУУЛАХ БАЙСАН ДАА
2012/12/07
То вангийн мэндэлсний 213 жилийн ойд
Өнөөдөр Билгийн тооллын XVII жарны “Тийн урвагч” хэмээх төмөр барс жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын 17, таван шар мэнгэтэй шар бар өдөр. Санчир гараг.
Эдүгээгээс 213 жилийн тэртээ, энэ сард Халхын Сэцэнхан аймгийн Илдэн засаг хошууны нутаг “Сангийн далай” гэдэг газарт Тогтохтөр ноён Бат-Очирын гэр бүлд төржээ. 25 настайдаа эцгийн хэргэм зэргийг залган, хошууны ноён болсон ба 1839 онд аймгийн Хэбэй ван, 1859 онд Сэцэнхан аймгийн Чуулганы даргаар томилогдсон байна. То ван Бээжинд шадарт яваад буцах замдаа 1868 оны 4-р сарын 6 нд учир битүүлэг шалтгаанаар насан эцэс болжээ.
Мутарлагч Хатагин Билэгтийн Палам.
дэлгэрэнгүй
ТО ВАН БЭЛЧЭЭР СОНГОЖ ЯВАА НЬ
2012/12/07
XIX зууны үеийн Монгол улсын төр нийгэм, соёлын зүтгэлтэн соён гийгүүлэгч Бат-Очирын Тогтохтөрийн мэндэлсний 200 жилийн ойг энэ өдөр (9-р сарын 17.Б.П.) түүний төрсөн нутаг-Дорнод аймгийн Халхгол суманд  ёслон тэмдэглэж байна. Энэ үеэр 1859-1864 онд То ван гийн удирдлагаар Халхын голын тохойд бүтээлгэсэн Жигважиджав Жанрайсиг Их бурханыг сэргээн аравнайлах ёслол болох юм.
Б.Палам
дэлгэрэнгүй
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats