Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
то ван Татвар төлөх талаар товангийн тован
Баялаг хүн албан өгч гүйцэтгүүлэх зэрэг явдлаас бэрхшээн буруу санаа үүсгэж мал адуугаа худалдаж бараа /4б/ мөнгө болговоос алба өхгүй амархан сууна хэмээн  явах нь болзошгүй. Гэрт бараа мөнгө байвч үржихгүй байсаар хохирно. Хэрэв мөнгийг хүүлбээс нэг лан ихэдвэл нэгэн жилд мөн гурван цэн зургаан фун хүү төрнө. Таван цэнгийн үнэтэй эм хонь нэгэн жилд мөн таван цэнгийн хурга нэг хоёрыг хургална. Хурга үхэвч арьсы нь зургаан цэнгээс худалдана. Хурга байтугай арьс нь боловч мөнгөний хүүгээс үнэ илүү гарах тул ийм их мөнгийг алдах гэх төдийгүй, төрийн тэнгэр таалахгүй элдэв муу ёр болно. Энэ цөвийн цагийн хүн буян бага тул өөрийн хүчээр баяжих бэрх. Харин эзэн хаанд алба дааж сайн бариваас түүний буянгаар баяжих нь олон. Ер үнэн санаагаар сүслэн албан барьдаг хүн /5а/ хоосорсон удаа үгүй. Хойно ч гарахгүй нь маш үнэн. Тиймийн тул алба өгсөн хүнийг тэнгэр тэтгэдэг, буян үйлдсэн хүнийг бурхан авардаг хэмээн хуучин үг бишүү. Заримууд дав дув шудрагыг барьж биеэр явж албыг бүтээж өхгүй ямагт бошго нараар өр зээл хийлгэн хураасан цаг аргагүй бариулан өр өгч нэгмөсөн хоосроод сүүлд манай малыг албанд барин авч хоосруулав хэмээн хэлж дээшийг албанд дэргэдэх занги хүнд нарт муу нэрийг гаргаваас шийтгэж цээрлэл үзүүлбээс зохих ард мөн болой.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats