Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
Эдлэх хэрэглэх талаар То вангийн сургаал
Арав тавын зэрэг бод малтайд даавуу илэг хонь ямааны арьс хөмийн зэргээс илүү эд хэрэглүүлэхгүй болгоё. Хорь гучийн зэрэг бод малтайд жанчуу минчүү зэрэг нэмж эдлүүлье. Уухад гучийн зэрэг бод малтайд жанчуу минчүү зэрэг нэмж эдлүүлье. Уухад өөрийн газраас гарах элдэв цай уух, өргөдөг хөгшид буй аваас уух идэх хирийг үзэж цай шөл олж хэмнэн өг. Өөрсдийн идэхэд малын шим будааны зэрэг үнэ багатайг хэмнэн ид. Ер савны амсарыг гарган бүү уудал. Малаас идэх болбаас шаарыг нь ид. Мөөг, мэхээр, буйлас, цурхир /зэрэг жимс/ аль их ав. Албаны юмыг аль хялбар олдох газраас өөрөө явж урьдаар олон бэлтгэж албаныг шудрагаар бүтээж байгтун. Бошго нарт тунирхаж тэднээр хүү хөлсний өр /8а/ бүү болго. Алба амины хэрэглэх юманд ямагт морь шарын зэрэг малыг арилжиж худалдан үнийг авахуулан цөөн малтай нь орыг авч нөхвөөс тоо хорохгүй, төллөх малыг худалдаж зарахыг байлга. Хэрэв өөр зарах малгүй бол хошууны дотор арилжиж худалдаж заруулья. Ийм болбол мал үржихэд тустай. Өмсөхөд зун илэг, өвөл өнгө дээлд халх хуучин бэлэгтэй суртгаалыг дагаж халиу хийж хэрэглэ, гоёх гэж зуны хэрэглэх бөс даавуугаар өнгө дээлийг бүү өнгөл. Малгай нударганд хурганы арьс, гутал тохомд үхрийн арьс элдэж эдэл, ер элдэх үйлдэхийг бүү залхуур, ийм болбаас өргүй болно. Түшмэд дагалтыг үзэж манай хувцсыг доромжлов хэмээн бүү сана. Тушаал бүхий хүн хэмээгч цөм дээл хувцасны өнгө зэрэгт буй. Харин ч орон /8б/ цагийн эрхээр хуучин монгол журмыг удирдан гоёмсог бүтэнг хэрэглэж яваа нь энэ. Санааны зоргоор муу навтархайг өмсвөөс цөм ял бүхий улс. Дэмий атаархан дууриаж нийлэлцэхгүй газар буй. Олсон юмаар хонь авахад үнэ багатай эс зарваас өсөх нь хурдан. Үс сүү тэргүүтэн хэрэглэх нь элбэг. Баахан өмсвөөс бод авч болно. Түүнийг зээлд өхөд эрхбиш орыг авч өг. Ортой бол тоо дутахгүй хурдан нэмэр болно.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats