Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
Ажил үйлийг хийх талаар То вангийн сургаал
 Хүн  юу чаддаг тэр үйлээ залхуурах зогсохгүй үргэлж хийвээс хамаг аж төрөл түүний дотроос гарна. /7а/ Адаг нь аргал түүдэг хүн дөрвөн цагт зогсолгүй аргал түүвээс хүн авч хэрэглэх зүйлийг өх мэт. Аль чаддаг түүнээ уйтгаргүй хийж чадвал хөгжин хүмүүжихэд хялбар болой. Тиймийн тул албаны завсар амины үйл хийх чөлөө байдаг. Аж төрөхийн завсар амар суух чөлөө олддог гэгч хуучин үг. Алба өнгөрч /өнгөрөөж/ аж зуун. Амархан жарган суугаад маргааш нөгөөдөр үйлдвэрээ хийсүгэй хэмээн өөрийг хуурч хойргошин хамаг үйлдвэр хождох тиймийн тулд маргадын үйлийг энэ өдөр үйлд. Зуны хэрэглэгдэхүүнийг хавар бэлтгэ. Намрын хэрэглэгдэхүүнийг зун бэлтгэ. Өвлийн хэрэглэгдэхүүнийг намар урьдчилан бэлтгэж авбаас эдлэл дутагдахгүй элбэг дэлбэг болно. Арга нь олдвол нэг юманд явахад хэдэн хэрэг бүтээхийг бодож яв. Адаг нь хонь хариулах /7б/ зэрэгт одоход арагтай явж аргал түүгтүн.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats