Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
Эдлэх хэрэглэх талаар То вангийн сургаал
2011/03/06
Арвилан хэмнэх, эдлэх, хэрэглэх, талаарх То вангийн сургаал
Арав тавын зэрэг бод малтайд даавуу илэг хонь ямааны арьс хөмийн зэргээс илүү эд хэрэглүүлэхгүй болгоё. Хорь гучийн зэрэг бод малтайд жанчуу минчүү зэрэг нэмж эдлүүлье. Уухад гучийн зэрэг бод малтайд жанчуу минчүү зэрэг нэмж эдлүүлье. Уухад өөрийн газраас гарах элдэв цай уух, өргөдөг хөгшид буй аваас уух идэх хирийг үзэж цай шөл олж хэмнэн өг.


ХЭБЭЙ ВАНГИЙН АЖ ТӨРӨХ ҮЙЛИЙГ ЗААСАН СУРГААЛААС  1853 он
дэлгэрэнгүй
Ажил үйлийг хийх талаар То вангийн сургаал
2011/03/06
Ажил үйлийг хэрхэн хийх бүтээлийг нэмэгдүүлэх талаар То вангийн сургаал
Хүн  юу чаддаг тэр үйлээ залхуурах зогсохгүй үргэлж хийвээс хамаг аж төрөл түүний дотроос гарна. /7а/ Адаг нь аргал түүдэг хүн дөрвөн цагт зогсолгүй аргал түүвээс хүн авч хэрэглэх зүйлийг өх мэт. Аль чаддаг түүнээ уйтгаргүй хийж чадвал хөгжин хүмүүжихэд хялбар болой.

ХЭБЭЙ ВАНГИЙН АЖ ТӨРӨХ ҮЙЛИЙГ ЗААСАН СУРГААЛААС  1853 он
дэлгэрэнгүй
Нүүдэл хийх тухай сургаал
2011/03/06
Гэрийн дотор ханхай эдлэл хөнгөн яв. Хувцас эдлэлийг цоожтой мухлаг олонд агуул. Ийм бол нүүхэд хойргошихгүй. Нохой олон сайн, хотчийг эртхэн цатгаж тэжээ. Хоол орой өгвөл шөнө унтаж хоцорно. Чадвал өдөр хонины хүн дагуулан чоныг сахиул. Ус түлшийг эрхэмлэн малын бэлчээрийг бүү гачигдуул. Малд муу /20б/ хүнийг мэдсүгэй хэмээвээс түүнийг гаднаас /орж/ ирэхэд мал харав уу хаа байна хэмээн асуувал огт хараагүй байна.


ХЭБЭЙ ВАНГИЙН АЖ ТӨРӨХ ҮЙЛИЙГ ЗААСАН СУРГААЛААС  1853 он
дэлгэрэнгүй
Хонь маллах ухаан
2011/03/06
Адуу хонийг агь бутуултай зэрэг газар тавьж усанд зогсоолгүй услан сувай хонийг эрт гарган /15б/ өчүүхэн тууваршуулалгүй билчээ. Таруун явуул. Хурдханаа явбаас өмнө орж зогсоосоор хол хүрч хариул. Халуунд хорж зогсвол салхи өөд хөдөлгөн идүүл. Мангирлахуйд бороогүй бол хоёр гурван өдөр бороотой бол дөрөв таван хоног усгүй ангаваас сая сайхан таргална.дэлгэрэнгүй
Мал маллах ухаан
2011/03/06
Мал адуулахад хавар зун эртхэн малын мах /15а/ хөөлгөж авбаас зузаан махтай болж хойш их таргална. Их таргалбаас намар шарлалгүй өвөл эцэх нь удаан, хавар тарчиг шуурга шамрага болбаас оныг даан төл хурга нь бэчил тарган, жилбэ нь сайн бөгөөд сүү нь арвин. Ирэх зун эрт таргалж мөн дөрвөн цагт их л сайн болно. Зун эрт мах эс хөөвөөс хойш хэдий таргалавч өөхөөр таргална.дэлгэрэнгүй
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats