Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
ЭГНЭГТ МУУ ЭХНЭРИЙН ЯВДЛЫГ ЭНД ТООЦОН ӨГҮҮЛБЭЛ:

1.    Yүpт сэтгэлээсээ тун сусэггуй
       Эцэг эхтэйгээ зөрин хэрэлдэгч
       Эрээ элдвээр хочлон3 муу хэлэгч
       Ичгуурт эхнэр. . .
2.    Үзэшгуй муу зустэй
      Үс нь эвдрэн сэгсийсэн
      Үр хүүхэддээ үл тоомсорлогдсон
      Үйлийн үрийг үл мэдэгч эхнэр . . .
3.   Эдээ өсгөж үл чадаад
      Эвдэж бүрэлгэн сүйтгээд
      Эгч дүүсээ зэмлэн хэрэлдэгч
      Эс бүтээгч эхнэр. . .
4.   Үдэш түлшээ хайрлаж эрт унтан
      Өөрөө орой босож тунирхаад
      Үг ховыг өдөн явагч
      Үл бүтэх муу эхнэр. . .
5.   Аливаа хүн ирвээс муухай аашлан
      Аяга шанагаа эвдэртэл хаялан
      Ач үрсээсээ шалтгаан эрэгч
      Атгаг4 муу сэтгэлт эхнэр . . .
6.   Сайн муу хүнтэй дэмий эсэргууцэн
      Салгах хов яриаг үүсгэж
      Саваагүй зан араншинг гаргагч
      Самуун явдалт эхнэр . . .
7.   Ичих айхаа үүрт умартан
      Инээдэм наадамд баясгагч болон
      Ичгүүргүй, хулгай худалд дуртай
      Итгэмжгуй муу эхнэр. . .
8.   Угааж арчихаасаа залхууран алмайраад
      Ухна мэт халтартан бүрзийж
      Уруулаа унжуулан зүгээр суугч
      Урвайж алмайрагч эхнэр . . .
9.   Үс гэзэг нь зараа мэт сэгсийсэн
      Өөpөө түүндээ хангалуухан
      Үг хэлэх нь Ууль5 мэт гонгинон
      Үнэхээр үзэмжгүй эхнэр . . .
10. Ахуй гэр нь гахайн новш мэт
      Ам уруул нь тэмээний уруул мэт
      Аливаа эдээ бүрэлгэн суйтгэгч
      Ааш араншин муут эхнэр . . .
11. Бөдөн шувуу6 мэт хэрүүлч
      Бөгс нь түнтийн түгсгийгээд
      Бохир муухай хувцастай
      Бөөлжис гутах мэт эхнэр . . .
12. Хэрээ адил улайд дуртай
      Хэдэр нь могой адил
      Хэрүүлээс үл уйдагч
      Хэлшгуй муу эхнэр


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats