Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
  ЭНЭ НАСАНДАА ҮЛ ДАРАГДАН
ЭЦЭС ХОЙЧДОО САЙХНЫГ ДУУРСГАН
ЭНЭРЛИЙН ҮЙЛЭЭ БҮТЭЭГЧ
ЭХНЭРИЙН САЙН ЯВДЛЫГ ӨГҮҮЛЬЕ.
.

1.    Бурхан номонд маш сужигтэй
       Бурсан хуврагийг сайтар хүндлэгч
       Буруу явдлаар үл явагч
       Буянд дуртай эхнэр . . .
2.    Сайхан гоо өнгө зүстэй
       Санаа сэтгэл нь цэцэн дөлгөөн
       Сайхан оёж эсгэхдээ уран
       Самбаа сайт эхнэр . . .
3.    Ачит эцэг эхээ машид хундлэн
       Ах дүүтэйгээ зохицон найралдаж
       Аливаа хэрэг үйлээ амар бутээгч
       Ааль сайт эхнэр . . .
4.    Гэрээ цэвэрлэн засаж зочин гийчнийг
       Хичээн зочилж хүндэтгэл үзүүлэн
       Гэнэдэж бурууг үл өгүүлэгч
      Хэрсүү ухаант эхнэр . . .
5.   Хэт хойтын2 үйлээ бодогч
     Гэмт явдлаас буруулан зайлагч
     Хэрсүү ихэсийн үгийг сонсогч
     Гийсгэн оюун ухаант эхнэр . . .
6.  Yүp цайхын өмнө босоод
     Үс гэзгээ янзлан засаад
     Үйлээ оёж үтгэр бутээсэн
     Үдэш орой унтагч эхнэр . . .
7. Аливаа хийсэн идээ нь арвин
    Авч өгөхдөө үл харамнан
    Ах дүүдээ өнгө тал засагч
    Авир сайт эхнэр . . .
8. Учирсан нөхрөө баясган хүндлэгч
    Урваж үл аашлагч
    Улсын хооронд худал үл хэлэгч
    Ухаан төгс эхнэр . . .


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats