Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
ЭВГҮЙ МУУ ЯВДАЛТАН ГЭВЭЛ:
ЭРДЭНЭТXYH БОЛОН ТӨРСӨН АТЛАА:
ЭРДЭМ НОМОНД ТУН Ч ДУРГҮЙ
ИЧИЖ АЙХАА БҮР МАРТСАН
ЭВГҮЙ МУУ ЯВДАЛТАН ГЭВЭЛ:

1.    Тэнэг бөгөөд ах дуудээ хэдэр
       Тэнхэлгүй эцэг эхээ үл асран
       Тэвэрсэн эм юүгээ хэт хүндлэн
       Төрсөн үр хүүхдээ үл хайхрагч
       Тийм муу ард лугаа . . .
2.    Айл бүрээр хэрэггүй хэсээд
       Архи дарс эрж уугаад
       Аливаа ажил явдлаас хоцорч
       Аргаа барагч ард...
3.   Хэтэрхий бардам үг хэлж яван
      Хэргээ үл бутээн буцаж ирээд
      Хэрэлдэн гэргий хүүдээ зэмлэн хараагч
      Хэлшгүй мунхаг ард. . .
4.   Хулгай хийж баригдаад яван ядагч
      Худал хэлсэн нь мэдэгдээд ичин шаналж
      Хувируулсан царайгаа барайлган гутрагч
      Гутамшигт муу ард. ..
5.   Эцэг эхийнхээ хайрласан өмчийг бараад
      Энд, тэнд дэмий тэнэж хэсээд
      Эвсэж гуйвч үг эс ойлгогч
      Алмайрсан дорой ард.. .
6.   Өр зээл хэт их хийж
      Өгч ядан аргаа бараад
      Өөрийн хүүхдийг өрд өгөгч
      Өөдгуй муу ард. . .
6.   Өмссөн дээл хувцсаа үп хайхран
      Энд тэнд тасалж хаяад
      Эгэл хоосон арга ядан
      Элгээ тэвэрсэн муу ард. . .


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats