Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
АЖ ТӨРӨХ ҮЙЛИЙГ ЗААСАН СУРГААЛ
ХЭБЭЙ ВАНГИЙН АЖ ТӨРӨХ ҮЙЛИЙГ ЗААСАНСУРГААЛ БОЛОЙ
(Нэгтгэн сийрүүлсэн хуулбар)
           Түгээмэл элбэгтийн гуравдугаар он зургаан сард
Хэбэй вантангаас харьяат хошууны төрлийн дарга, тайж нар, дөрвөн сумын занги хүнд, жагсаалын дарга, хафчууд, хөөгч нарт тушаалгаж тэдний тус тусын баг сумны доторхи тайж ард, шар хар олон бүхний аж төрөх явдлыг сургасан нь үүрд хичээнгүйлэн дагаж явуулах дүрэм хэмжээний дэвтэр данс болой.

    НЭГЭН ЗҮЙЛ. Хүний эрхэмлэх юм нь. Энэ ертөнцөд ёс журмыг хүндэтгэн аж зуухуйг хичээх, эцэс хойтыг санаж бурхан шажныг эрхэмлэн буян номыг үйлдэх энэ хоёр болой. Тиймийн тул бурхан ном,  лам хувраг, ноёд түшмэдийг зэрэг дэсээр хүндлэх ёслол юун өгүүлэх, хүн эцэг, эхийн сургаалаар сая хүмүүжсэн тул хэзээд ачийг марталгүй санан явж, /1б/ адаг нь үргэлж эс чадваас цагаан сарын шинийн нэгэнд их ёслолын дараа эцэг эхдээ сөгдөн ёслон мөргөж хадаг барин золгож өдөр бүр уух идэх дөрвөн цагийн хувцадыг дутуугүй хичээн олдсон амьттайг идүүлж хөнгөн дулааныг өмсгөж сайхан хүндэл. Хөвүүн өөрөө сэцэн мэргэн боловч эцэг эхээс асуулгүй аж төрөлд мэдэмгийлж болохгүй. Эдүгээ та нар эцэг эх ах нар, эгч бэргэдийг хүндэлж эс журам болговоос хойно таныг хэн өргөмой. Гэхчүү байтугай.

    Зарлигийн дотор нэгэн нас ах боловч хэлэхэд аятай бол, суухуйд доор бол, явахуйд хожид бол хэмээсэн биш үү. Ийм журамтай явбал нас буян магад нэмнэ. Хуучин үгэнд ах нарыг авгайлбаас арван цагаан буян нэмдэг. Доромжилбоос далан нүгэл /2а/ ирдэг бишүү. Эцэг эх ах нар нь хүүхэд дүү нараа хэрэггүй эрхлүүлж эрхийг сургахаас журам ёслол аж төрөх явдлыг зааж бэрхийг сургалтай мөн хуучин үг бишүү гэх төдийгүй, Богд эзний сэнхрүүлэн бадруулах сургаал зарлигийн дотор олон иргэн бүгдээр хичээнгүйлэн ахчлах дүүчлэх ёслолыг хүндэтгэн хэрэглэхүүнийг хэмнэж сайн иргэн болохыг хичээ. Тэмцэх хэтрэх муу сурамгайг бүрнээ гээгтүн. Эхэнд хичээгээд адагт залхууран бүү осолдогтун. Бүрэлгэн сүйтгэж үл арвилахыг цэрэг иргэн нэн гүнээ цээрлэвээс зохино хэмээснийг хичээнгүйлэн  үүрд дагаж явбаас зохих тулд Чингис богдын сургаалд эрдмийн дээд эв хэмээсэн болой. Бас эвлэвээс бүтдэг, ховловоос гутдаг хэмээгч хуучин үг /2б/ Их бага бүгдээр зэрэг ёслолоо олж эвтэй болбаас цөм өлзийтэй болж хамаг сайн иргэн болохын тэргүүн нь тэр. Бас ойрноос шалиг дуранд эрэмшиж тамхи татан мэдэгджээ. Тамхи ганс зэргийг худалдан авч илүү гарздана. Бас ч тамхины /нүгэл ихийн дээр/ галаас эндэгдэн түймэр алдаж хүнд ялд холбогдохыг болзвоос үл болох тул одоогоос дахин чандлан зогсоон тушаагтун.

   НЭГЭН ЗҮЙЛ. Ер биеийн амрыг эрэн дэмий л сул сууваас нойр хүрэн унтаад аж төрөхийг алдах, арай сэрж босвол дахин дахин цай ууж бас байсан бүгдийг идэж магад гурван өдрийн уух цай идэх хоолыг нэгэн өдөр барна. Тэрчлэн гурван сарын хэрэглэлийг нэгэн сард бараад, хоосорч заримууд хүүхдээ эрхлүүлэн хүнд  заруулж идэх өмсөхийг олгуулах /3а/ үгүй гэр дүүргэн идүүлж цагийн дотор байхыг баруулж олны тулд /3а/ үгүй гэр дүүргэн идүүлж цагийн дотор байхыг баруулж олны тулд идэх өмсөх гүйцэлдэхгүй өөрийн сэтгэл зовж бусад эм үрийг тэжээн чадахгүй болох тул өөрийн биеийг өөрөө албадаж эрт босон, өвлийн цаг болбаас цай уусаар гарч мал адуулан аргал түүх зэрэг
 үйлдвэрт явж өдөр ирж нэг цай ууж гараад мөн ёсоор явж үдэш ирж нэг цай, нэг хоол идвээс гүйцнэ. Гэрийн хүн хүүхдийг ятган /оёх/ засацгаахыг үйлдэх, малын хэвтэл зэргийг засангаан зогсолгүй явж нөхрөө ирмэгц хамт хоол цайг уулцан ер урьдаас илүү хэрэглэж болохгүй, зуны цаг болбаас нэгэн цай нэмж уухаас илүү юу байх. Хэрэв ийм халуун урт өдөр дөрвөн цайгаар яахин тэснэ хэмээвээс гөрөөний хүн /3б/ өглөө мордоод үдэш ирнэ. Аяны хүн өдөр нэг үдлээд явна. Тэр ягаахин болов. Гагцхүү аж төрөх үйлдвэр хийсэн үгүйд зүгээр сууж   чадахгүйн тул тийнхүү олон ууж идэн барж цөм хор хомс болно. Заримууд арай нэг гөрөөс агнаж нэгэн жил ная, ер зуу хүргэж алсан авч  ер идэхээс илүү гаргаж худалдан хогшил хөрөнгөнд нэмэр болгохыг хичээх үгүй нэгэн өдөр хэдэн удаа чанан дахин дахин идэж цөм дуусгаад харин түүний дээр өөрийн гаднах мал буюу эсвэл бусдаас тарган хүчтэй мал үнэлэн авч идэх бас зарим хогшил  зэхий ардууд хятад наймаанд өр тавьж уух цай, татах тамхи, цагаан ултай гутал, санхаюу тохом, чисчүү, мэнчүү, жанчуу бөс даавууны зэрэг их үнэтэй эд бараа олдохоос авч өр шил болгож /4а/ гоёмсоглон явахыг дурлаж ямагт баялаг хүнийг дууриан өөрийн хирийг бодохгүй хэтрэн явна. Заримууд будаа тарьж хичнээн их ававч хэмнэн хэрэглэхийг мэдэхгүй цай чанах бүр будаа чаналцаж бас цай уух бүр хуурай будаа аяга дүүргэн уусаар байж нэгэн жил идэх будааг нэг хэдхэн сард цөмийг бараад сүүлд айл айл хэсэн юм гуйж явж, хавар цагаан будаа тарих цагт үргүй хэмээн  бусдаас үнэ өгч худалдан авч өр зээл болгон хохирно. Нэг цэрэгт тогтоосон хүнс нэг өдөр нэг битүү, арван битүү нэг шэн арван шэн нэг дан болно. Нэг хонины бүхэл мах нэг сар болно.

    НЭГЭН ЗҮЙЛ.  Баялаг хүн албан өгч гүйцэтгүүлэх зэрэг явдлаас бэрхшээн буруу санаа үүсгэж мал адуугаа худалдаж бараа /4б/ мөнгө болговоос алба өхгүй амархан сууна хэмээн  явах нь болзошгүй. Гэрт бараа мөнгө байвч үржихгүй байсаар хохирно. Хэрэв мөнгийг хүүлбээс нэг лан ихэдвэл нэгэн жилд мөн гурван цэн зургаан фун хүү төрнө. Таван цэнгийн үнэтэй эм хонь нэгэн жилд мөн таван цэнгийн хурга нэг хоёрыг хургална. Хурга үхэвч арьсы нь зургаан цэнгээс худалдана. Хурга байтугай арьс нь боловч мөнгөний хүүгээс үнэ илүү гарах тул ийм их мөнгийг алдах гэх төдийгүй, төрийн тэнгэр таалахгүй элдэв муу ёр болно. Энэ цөвийн цагийн хүн буян бага тул өөрийн хүчээр баяжих бэрх. Харин эзэн хаанд алба дааж сайн бариваас түүний буянгаар баяжих нь олон. Ер үнэн санаагаар сүслэн албан барьдаг хүн /5а/ хоосорсон удаа үгүй. Хойно ч гарахгүй нь маш үнэн. Тиймийн тул алба өгсөн хүнийг тэнгэр тэтгэдэг, буян үйлдсэн хүнийг бурхан авардаг хэмээн хуучин үг бишүү. Заримууд дав дув шудрагыг барьж биеэр явж албыг бүтээж өхгүй ямагт бошго нараар өр зээл хийлгэн хураасан цаг аргагүй бариулан өр өгч нэгмөсөн хоосроод сүүлд манай малыг албанд барин авч хоосруулав хэмээн хэлж дээшийг албанд дэргэдэх занги хүнд нарт муу нэрийг гаргаваас шийтгэж цээрлэл үзүүлбээс зохих ард мөн болой. Зарим өөдлөшгүй муу ард аж төрөх үйлдвэрээс зайлан хүний сул байсан эд малыг сэм нуун авч завшихыг санаж хулгуун явж амтшин энэ хойтыг нэгмөсөн барж хүний сүргээс ялгагдана. Хулгай худал энэ насны /5б/ ичгүүр, эцэст тамын буг  хэмээн Чингис  богдын сургаал зарлиг бишүү. Урьд манай өвгөд эмгэд авар нь бүдүүн мэт боловч аж зуух ахчлах  дүүчлэх ёслолд үнэхээр голч шударга тул баян талбигуу явжээ. Иймийн тул хуучин сургаал ёслолыг мөрдөн дагаж явбаас сая буяныг  хүртэнэ. Хоосроно гэгч эрт /ний/ үйл гэвч энэ ном бурхантай төрсөн их буяныг үзвээс их төлөв ухаан санаа барагдаж залхууран хойргошсоор хамаг үйл хождож аж төрөл үгүйгээс өдөж хохирох болно. Хоосрохуйн урьдаар ухаан барагдана. Ухаантай хүн хоосрох бэрх. Одоо ухаан барагдсан хүнд ухаан зааж тэнхрүүлэх хэрэгтэй.

    НЭГЭН ЗҮЙЛ. Ядуу хүн олзыг хурдан олсугай хэмээвээс бусдад /6а/ хүчин үнэлэн явж баян хүний эд малыг өөрийн юм мэт эдлэн эрт босч орой унтан ер зовох чилэхийг үл хэрэгсэн аргал усыг аван арьс хөрсийг элдэж зогсолгүй явж яахин аашлан зодовч энэ намайг аж төрөл чадахгүйд сургаж байна. Би өөрийн хайртай хөвгүүнээ ч зоддог эдүгээ миний зовогч энэ. Би урьд насанд буян эс хийсний үйлээр эдүгээ хоосон хүн болон төрж ийм зовлон амсаж байна. Үүнийг би өөрөө хийсэн тул хэнд гомдоно. Тиймийн тул хүн надад сайн муу ямар загнавч  би гомдохгүй сайхан санаагаар тус хүргэн явж их буян болоод тэр буяны үрээр энэ насанд буян болж хойтод сайн хүн болохыг хичээсүгэй хэмээн сэтгэлээ /6б/ дахин дахин засваас төдөлгүй тэр баян хүн бэлхэн явдал санааг мэдээд өөрийн аж төрөлгүй муу/хөвгүүнээсээ/ илүү хайрлан илүүхэн юм байснаа цөмийг өгч эд малаа эдлүүлнэ. Баян хүн зарсан хүнээ боолчлон дарангуйлж үл басамжлан миний тус бүтээдэг тустай хүн хэмээн сайхан санаж түүний үл сурахуйг нь төвөг яршиг хэмээн зөнд нь бүү явуул. Эрхбиш ятган аашилж зөв замд оруулан зарж явуулагтун. Ер хяхаж бүү аашил, түүний чадал явдлын хирийг үзэж амь зуухыг өг. Ийм болбаас танай аж төрөл явдал зарлага зөндөө бүтнэ.

    НЭГЭН ЗҮЙЛ. Хүн  юу чаддаг тэр үйлээ залхуурах зогсохгүй үргэлж хийвээс хамаг аж төрөл түүний дотроос гарна. /7а/ Адаг нь аргал түүдэг хүн дөрвөн цагт зогсолгүй аргал түүвээс хүн авч хэрэглэх зүйлийг өх мэт. Аль чаддаг түүнээ уйтгаргүй ийж чадвал хөгжин хүмүүжихэд хялбар болой. Тиймийн тул албаны завсар амины үйл хийх чөлөө байдаг. Аж төрөхийн завсар амар суух чөлөө олддог гэгч хуучин үг. Алба өнгөрч /өнгөрөөж/ аж зуун. Амархан жарган суугаад маргааш нөгөөдөр үйлдвэрээ хийсүгэй хэмээн өөрийг хуурч хойргошин хамаг үйлдвэр хождох тиймийн тулд маргадын үйлийг энэ өдөр үйлд. Зуны хэрэглэгдэхүүнийг хавар бэлтгэ. Намрын хэрэглэгдэхүүнийг зун бэлтгэ. Өвлийн хэрэглэгдэхүүнийг намар урьдчилан бэлтгэж авбаас эдлэл дутагдахгүй элбэг дэлбэг болно. Арга нь олдвол нэг юманд явахад хэдэн хэрэг бүтээхийг бодож яв. Адаг нь хонь хариулах /7б/ зэрэгт одоход арагтай явж аргал түүгтүн. Арав тавын зэрэг бод малтайд даавуу илэг хонь ямааны арьс хөмийн зэргээс илүү эд хэрэглүүлэхгүй болгоё. Хорь гучийн зэрэг бод малтайд жанчуу минчүү зэрэг нэмж эдлүүлье. Уухад гучийн зэрэг бод малтайд жанчуу минчүү зэрэг нэмж эдлүүлье. Уухад өөрийн газраас гарах элдэв цай уух, өргөдөг хөгшид буй аваас уух идэх хирийг үзэж цай шөл олж хэмнэн өг. Өөрсдийн идэхэд малын шим будааны зэрэг үнэ багатайг хэмнэн ид. Ер савны амсарыг гарган бүү уудал. Малаас идэх болбаас шаарыг нь ид. Мөөг, мэхээр, буйлас, цурхир /зэрэг жимс/ аль их ав. Албаны юмыг аль хялбар олдох газраас өөрөө явж урьдаар олон бэлтгэж албаныг шудрагаар бүтээж байгтун. Бошго нарт тунирхаж тэднээр хүү хөлсний өр /8а/ бүү болго. Алба амины хэрэглэх юманд ямагт морь шарын зэрэг малыг арилжиж худалдан үнийг авахуулан цөөн малтай нь орыг авч нөхвөөс тоо хорохгүй, төллөх малыг худалдаж зарахыг байлга. Хэрэв өөр зарах малгүй бол хошууны дотор арилжиж худалдаж заруулья. Ийм болбол мал үржихэд тустай. Өмсөхөд зун илэг, өвөл өнгө дээлд халх хуучин бэлэгтэй суртгаалыг дагаж халиу хийж хэрэглэ, гоёх гэж зуны хэрэглэх бөс даавуугаар өнгө дээлийг бүү өнгөл. Малгай нударганд хурганы арьс, гутал тохомд үхрийн арьс элдэж эдэл, ер элдэх үйлдэхийг бүү залхуур, ийм болбаас өргүй болно. Түшмэд дагалтыг үзэж манай хувцсыг доромжлов хэмээн бүү сана. Тушаал бүхий хүн хэмээгч цөм дээл хувцасны өнгө зэрэгт буй. Харин ч орон /8б/ цагийн эрхээр хуучин монгол журмыг удирдан гоёмсог бүтэнг хэрэглэж яваа нь энэ. Санааны зоргоор муу навтархайг өмсвөөс цөм ял бүхий улс. Дэмий атаархан дууриаж нийлэлцэхгүй газар буй. Олсон юмаар хонь авахад үнэ багатай эс зарваас өсөх нь хурдан. Үс сүү тэргүүтэн хэрэглэх нь элбэг. Баахан өмсвөөс бод авч болно. Түүнийг зээлд өхөд эрхбиш орыг авч өг. Ортой бол тоо дутахгүй хурдан нэмэр болно.

    НЭГЭН ЗҮЙЛ. Өөрийн  чадлыг үзэж хүү хүүхнээ арван найман наснаас нааш хүн хөлөг болговоос аж төрөл олгоход сайн. Үүнээс хэтэрч томорвол аж төрөлд төсөө ах дүүд дасамгай үл болох төдийгүй /9а/ улс төрийн явдалд харшлан олон хүнд шоологдож эрхгүй янаг хайр суларна. Тийм болсон цагт харин хөвүүн нь миний эцэг эх хайргүй болоод би зовно гэж буруу санана. Хүүхэн нь элдвээр зовж чавганц болсугай хэмээнэ. Чавганц болгох хуульгүй хэрэг. Эрхбиш бурхны сурталд орсугай хэмээх сүсэг буй аваас жаран наснаас өнгөрч сая болно. Баян хүн олон хүүхэд зарахын оронд эд малын хирд нийлүүлж гэр давхарлавал гарз бага тус нь нэмэртэй. Бас ч хүүхэд аривжих төрд төл болж хүчин барина гэдэг хуучин үг. Гагцхүү багыг эрхэмлэн ихийг доромжилбоос их зохилдохгүй газар буй. Авааль эхнэрийн дарааг дараа нийлүүлэн зарж аж төрүүлэн явуулбаас зохино. Үүнийг хоосон ядуу хүн дууриан /9б/ шалиглаж үл болно. Хуучин улс арав хорин хүүтэй явсан нь мөн ийм явснаас болсон үлэмж.

    НЭГЭН ЗҮЙЛ. Хувраг хүн амь тэжээхийг эрхэмлэн гэргийтний эд малд тачааж мал адуулан хөдөө явах аваас өвөл хөлдөн зун түлэгдэн нүүр хөхрөн гар сайртан өөрөө бэрх зовлон үзэж бусдад доромжлогдон шажныг хөнгөн болгож гэргийтэн харчуудын боол болж элдэв муу үйлд зарцлуулах болно. Зарим газрын хуврагууд нохой хөтлөн мод барьж туулай зэргийг гөрөөлөн бурханы эрхтэй бэрхтэй санваарыг элс шороонд хутгаж орхиод эзэлсэн ноёд түшмэдэд шоовдорлогдож элдэв муугаар тамлагдан бас цэргийн сургуульд орох хэмээн нум сум барьж явахыг үзэхүйд нүднээс нулимс гаран халтиран харж /10а/ болохгүй. Жигшүүрийг үзвээс харин алтыг нүүрснээс худалдсан мэт маш хайран байна. Иймийн тул хуврагууд хурал сургуулийг дагаж суун шажныг хүндтэй болгон аль чадах чинээгээр бурханы шашны үйлийг хийвээс бэлхэн өдөр бүрийн манз цав хэрэглэн амархан сууж шажныг хүндтэй болгон олон өглөгийг эзний сүсгийг нэмүүлэн барьц өргөдөн итгэл аврал болон амьтны тусыг үйлдэх болбаас эрхэм болой. Хэрэв хөдөө гэрийн хүнгүй тул амь тэжээх энэ хэдэн малыг орхивоос яаж амьдарна хэмээвээс хувраг хүнд бурхан шажнаас бух азраганы төлийг эрхэм болгож яагаахин зохих. Тийм бол анхнаас хар болох нь яасан. Харин тэр малгүй явбаас дутагдах газаргүй, гуйж идээд явж мөн гуйж зооглоход ичгүүртэй хэмээвээс манай бурхан багш /10б/ адаг нь асаах хувцас байтугай унд хоолгүй тул  өдөр бүр зөвшөөрөн бадар аяга барьж залран айлаас гуйн зооглож шавь нар тус тусдаа гуйж амьдран явсан тиймийн тул хувраг хүн баян болбаас харин ичгүүртэй, эдүгээ хуврагууд эдлэлтэй болсон учирт хүн юм барих нь зэхий болсон байна. Цөм эдлэлгүй аваас өглөгийн эзэд хоосон гаргаж чадахгүй нь магад хэмээх төдийгүй бурхан айлдсан /нь/ гэргийтэн хумасны толионы төдий газар будаа тарих тийм ховор цаг боловч миний шавь нар хоол хувцсаар дутахгүй хэмээн худал айлд /вуу/ бас энэ хурал чойр сургууль гарснаас улам уг зөрөлцөж хэмхэрсэн муу ардын үлдээснийг үндэслэсэн буюу. Зарим нэгэн газар хүүхдээ хувраг болгох /11а/ үгүй агсан агсаар нэгэн хурлын төдийгүй Юн хэ гүн, Долонуурын сүмийн ном эрдэм боловсорсон ариун банди олдохгүйд хүрч шажныг хөгжүүлэн бадруулахыг түдгэлзүүлье хэмээхийг болзвоос үл болох. Хэрэв тийм ахул нэгэн хурлын  төдий түдгэлзүүлэхэд  хялбар гагцхүү Богд эзний минь шарын шажныг хөгжүүлэн бадруул хэмээсэн зарлигийг түдгэлзүүлсүгэй хэмээх нь даанч санаа ихэд хүрэх аваас харьяат захирагсад нэгэн цагт холбогдох болуужин үүнийг баахан хяналтай мэт.

    НЭГЭН ЗҮЙЛ. Ойрноос хулгай олон болж амой. Эдгээр муу суртлыг үгүй болговоос сая аль этгээд амар түвшнийг олно. Иймийн тулд хашрах залхахгүй дахин дахин хулгай /11б/ бологсдыг нэгэн чадамгай даргат тушаал өгч гэрийг айл явуулан адуу /г/ худалдуулан цөм үхэр /хонь/ болгон морь зэрэг хурдан малыг унуулахгүй уналгат үхрийг унуулан их хутга бүдүүн ташуур уурга хазаар ногт чөдөр зэргийг эдлүүлэх үгүй болгон хошууны нутгаас гаргалгүй өдөр үдийн газар  явуулалгүй ямагт ятган харгалзаж муу суртлыг өдүүлж дахин хулгай бүү болго. Хэрэв гадагш явах хэрэг тохиолдох аваас тамгын газар мэдүүлж заалга. Худалдах аваас юмыг эрхгүй харгалзсан хүнд мэдэгдэж мэдэж байх хэрэгтэй. Хүн зарахын оронд үйлдвэрээ хийлгэ. Тэр харгалзсан хүний аргалыг түүн арьс хөрсийг элдэн усыг ав. Аливаа үйлдвэрийг сайхан хийж мал эдийг алдах зайлахад /12а/ хүргүүлэхгүй болго. Харин мууг халахгүй түүний морийг сэм нуун унаж хулгай болбол бусдын морь тул хулгайн уналга биш хэмээн эрэмшиж болохгүй тэр хүний юмыг харгалзахаар тушаасан тул эрхбиш орыг хураана. Тэр нэгэнт айл байх бөгөөд түүний аливаа явдлыг харгалзсан хүний нүдний өмнө тодорхой үзэгдэх тул урьд гэртээ байгаа үгүй идэх уух өмсөх эдлэхээр мөн түүний гэрт сурагтай хулгайч хүн өдөр шөнө ирж явах зэрэг хулгайн учир сэжигтэй зүйл буй үгүйг сайн ажиглаж мэдэж болно. Ер муу хүнийг гэрт нь буулгаж уулзуулахгүй болго. Эрхбиш чангалж дарангуйлан захируулъя. Хэрэв ялгамжлан захирч сэжиглэн барьж чадахгүй хулгай болгон явуулбаас байцаахыг алдсан хууль ёсоор /12б/ хүндэд залхаан шийтгэхээс гадна дахин хулгай болон явагсдыг хүндэд нэмэгдүүлэн шийтгэнэ. Хулгайч манийг хяхаж байна. Ийм болсугай хэмээн санагдваас энэ хүн намайг зөв  явсаар байтал ингэж элдвээр хяхах нь миний явдлын бурууд ингэж байна уу хэмээн өөрийн явдлын буруу зөвийг сайхан бод. Тэр хүн чамайг бага ялд орж эд малаа сүйтгэн их ялд орж бие амин зовуужин хэмээн хайрласан хүн мөн биш үү. Одоо дарга тайж, занги хүнд нар дөрвөн ээлжээр арван таван дарга нар хоёр хоёр өдрөөр гадаа хүйн дарга өөрсдийн тоонд нийлүүлэн ээлжилж сум багийн улсын нутагласан газрын дотроо пюу тэмдэггүй бадарчин, хятад цагаачны хөл хэрж явах  нэг хоёр ард зах нийлэх хошууны /13а/ хэвийг сахихгүй хүн эрэл сурал хэмээн шалтаг зааж энэхэн тэрхнээр явах ба эндэх нутгийн хэвийг сахихгүй хулгай худал самуун ард нэгэн хоёроор энд тэнд нийлэлцэх бас шалиг бага насны ард архи айраг уух, тамхи татах зэргийг уг тушаасныг зөрөн явах зэрэг муу сурамгайг сэргийлэн санааг агуулан сүвэгчлэн байцаан бариулсугай. Ийнхүү тушаасны хойно байцаан барьж эс чадваас ноцогдсон цагт өдөр дараалан нийлүүлж чандлан байцаан шийтгэнэ. Бас хулгайчид юм автсан хүн даруй аль ойрын тайж дарга занги хүнд нарт учрыг тодорхойлон мэдүүл. Тэдний газраас гадаа хүйн даргын дотроос нэгнийг томилж урьд хулгай болон явагчдын дотроос таван хүнийг дагуулан өгч уг эзний хамт явуулах /13б/ арав хоногийн дотор эрхбиш тэр хулгайг сурвалжлан байцаан бариулъя. Хэрэв эс чадваас дарга цэргүүдийг харьяат /тамгын/ газар мэдүүлж байцаан шийтгүүлье. Тийм болбаас хулгайг барихуйд эрхбиш давдув болно.

    НЭГЭН ЗҮЙЛ Аялан явахуйд эдлэх нь булгаар хөм богц уутын зэргийг нэгэн хүн өргөж даах аль хөнгөн бөхлүүг эдлэ, тэмээ уллах шөвөг, хөм ховоо, галын сам хөөргө хадуур сүх, хүрз зэрэг хөдөөний хэрэглэлийг бүрэн бэлтгэн авч яв. Дөчин насны эр дөрвөн захт морь аян явдлыг даана хэмээсэн тул энэ хир настай давхар хүчтэй өндөр зузаан хар туурт шаагүй моринд зузаан зөөлөн тохомд урт хавтаст уужим хонгот эмээл тохвоос /14а/ дайр гарахгүй нуруу чилэх нь бага тул эцэх нь удаан. Хөнгөн нарийн хазаар үсий нь халцлахгүй, хол газарт өндөр хамарт уужим бөхт шаагүй зузаан тавхайт зогсохуйд олон хөдлөхгүй тэмээ нь аян ачаанд сайн болно. Өндөр зузаан хом хэрэглэн тарганы цагт ёсчилон засаад /анхан/ явахуйд өглөө бүр эрт идүүлбээс уяа алдахгүй хэд хонож орой буусан цагт усалбаас ул цоорохгүй, дулаан цагт өдөр бүр хомыг ав. Хүйтэн цагт хомыг авалгүй татлагыг сулруулбал хомыг зассаар хөлөрсөн морины /14б/  эмээл авах халуун үдэд тохом таталгүй өвс идүүлж болохгүй, айл хэсвээс ачлага яаж осолдох саатах магадгүйн дээр морь хөлрөх, явдал саатаж болох тул бүү хэс. Өнжиж түдэх газарт тэмээнд хужир эс олдвоос давс авч идүүл. Явж байтал тэмээ шүдээ хавирна уу, хөлрөнө үү, хэвтвээс хом сайн боловч хомыг авч сайхан биеийг үз. Эрхбиш нэгэн газар дайртаж гэм олж байна. Нохой авч явбаас  хулгайд магад сайн. Өргөн  ус өшиглөж өндөр даваа дэрлэж хоно. Хурын цагт хотгор сайраас зайл, хулгайд хонхор газар буу. Дээрэмд  дээр газар барин тал хясаа газраас зайл.

    НЭГЭН ЗҮЙЛ. Мал адуулахад хавар зун эртхэн малын мах /15а/ хөөлгөж авбаас зузаан махтай болж хойш их таргална. Их таргалбаас намар шарлалгүй өвөл эцэх нь удаан, хавар тарчиг шуурга шамрага болбаас оныг даан төл хурга нь бэчил тарган, жилбэ нь сайн бөгөөд сүү нь арвин. Ирэх зун эрт таргалж мөн дөрвөн цагт их л сайн болно. Зун эрт мах эс хөөвөөс хойш хэдий таргалавч өөхөөр таргална. Хатангир болон намар шааран олон эцэх нь хурдан, хавар тарчигдваас оныг гүйцэхгүй шуурга шамарганд  тэсэхгүй үхэх ба зулчдах, хурга нь /ханхир/ их төлөв тэжээл авахгүй болж гарз болон ирэх зуны тарга оройтно. Энэ мэт дөрвөн цагт их гэм болно. Адуу хонийг агь бутуултай зэрэг газар тавьж усанд зогсоолгүй услан сувай хонийг эрт гарган /15б/ өчүүхэн тууваршуулалгүй билчээ. Таруун явуул. Хурдханаа явбаас өмнө орж зогсоосоор хол хүрч хариул. Халуунд хорж зогсвол салхи өөд хөдөлгөн идүүл. Мангирлахуйд бороогүй бол хоёр гурван өдөр бороотой бол дөрөв таван хоног усгүй ангаваас сая сайхан таргална. Хавар яргуй, хонгор зулын цэцэг энэ гурваар дотрын гэм арилан ер навч нахиа өвсний үзүүр идүүлж худгийн хүйтэн ус уулгавал хурдан сайн таргална. Ногоо эрт гарсан газарт нүүж нутагла, хургатай хонийг өдөр сааж саахалтад нийлүүлэн өвс идүүл. Цэцгийн цагт эрт билчээсэн хонийг нар бүлээдэх өвсний чийгийн хор болох цагт зогсоон чадвал халуун элсэн дээр хэвтүүлж чийг арилахыг үзэж /16а/ бага үдийн хирд босгон хөдөө сайн өвсний үзүүрийг идүүл. Намар хөрс улайх хирд хоолойд сэлж хариул. Таслан байж сайн усал. Худгийн онгоцны  дэрийг бага өндөр болгон тавьж ховооны усыг алгуур цутгаваас асгарахгүй тул сэрүүн цагт мөс хальтраагүй болно. Бага мал онгоцонд үл халж усгүй зутрах нь үлэмж болох тул услахыг хичээн битгий хөлөргө /малын дураар таслан сайн усал/ сойлго алдуузай. Тууваршуулж бүү холдуул. Мал төллүүлэхээс бусад цагт олон нүүж нутагла, мал сонирхон таргална. Өвлийн цагт өвсний сөл шим үлдсэн аги бутуулын зэрэг хүнхэргүй өвстэй цас бага хуурай газар нутаглан хужир авч идүүлсээр бай. Эцэх нь удаан хонь бол гонзгой хорголгүй. Бүдүүн адуу сэвсээр баавал сайн нутаг /16б/ мөн буй хэмээн бэргэн билчих нь орой. Баас нь жижиг хонь шилгээвээс зутрахын шинж, сөлгүй нутаг буй, түүнд нутаг үз. Явж өвс сөлтэй боловч хүнхэрийг ажигла. Тэр газрын хүний малын баас билчих зэргийг ажиглаж мэд. Сайн бол тэр газар нүүж нутагла, өвлийн цагт үхрийн хүйдсийг эс зайлуулбал биеийг тойрон дулаан ивүүр болж зайлуулбал зутарна хэмээдэг. Дээр аргал хурааваас хоргодож нүүлгүй байж мал зутрана. Цас ихэт хоолойн өндөр өлөн өвсийг үзэж сууваас малын баас жижиг болон гэдэс нь  цүрийсээр байгаад үхнэ. Ер зуд болох шинж: халуун намар цагаас хүйтэн бороо цас элбэг салхи нь зүүнээс болно. Өвөл цас дараа дараа их унаж огторгуй тоонолжлон олон солонго наран мэт /17а/ гарна. Анх цас бага орсон тэр газарт өн болох нь элбэг тул түүнийг ажиглан аль цас бага газар эртхэн нүүж нутагла, гэнэт цас ихэдвэл замын их цасыг муу мал туулан гүйцэхгүй хэмээн хойргошин суувал сүүлд муу сайнгүй цөм үхнэ. Явбал муу нь үхээд сайн нь үлдэнэ. Явахад баахан түлш тээн түлэлгүй явж галын сам хөөргө өвсний хадуур их хэрэгтэй. Хүчит хүйтний цагт өглөө эрт хонь малыг хариулахаар явуулж хаана хүрсэн тэр газарт хонож явбал жил гүйцэд нүүвч үл эцнэ. Гагцхүү зудаас даруй гарсугай хэмээн нүүж малыг эцээнэ. Мал дагаж явсан хүн түлшний сав авч өдөр өдрийн аргал буюу өвс авч явагтун. Муу малыг өглөө эрт билчээхэд баахан шар тостой /17б/ сайн архи өгөөд гаргавал оныг даана. Намар өвлийн хирд улаан дагууригтай /тоостой/ урин салхи баруун зүгээс байх бөгөөд цас орох нь нь хойрго байвал өн болохын шинж. Хавар цаг хоолой хөндий завсарлан элбэг өвс устай газар суу. Гал түймэр сэргийлэн нуур тойром хавьд шуурга шамрага сэргийлэ шавар ус гуу жалгаас зайл, өвөл, хавар цаг хүйтэн салхи шуурганд малыг салхины дээд талд хариул. Шуурга ихэдвэл ирэх нь амархан. Нойтон шамарганд дахны үсийг дотогш нь өмс. Зах, ханцуй хормойгоор цас орохгүй болгон боож бэхэлбэл хэд хэдэн өдөр шөнийг даана. Хот гэрийн доод талд тэрэг хашаа сайн татаад завдвал үхрийг уяж адууг тулгаруулж хонийг ээрвээс тогтох нь сайн бөгөөд дарагдахгүй. Шуурга арилмагц /18а/ малын нүдний мөсийг арилгаж билчээ. Эс арилгавал дэмий гүйж алдана. Уясан морийг даруй тавьж өвс эс идүүлбэл осгодог. Эцсэн малд хонгилын шар ус бүү уулга. Халуун болох хирд хужиртай газарт хонийг салхи уруу хөлөртөл хөө. Хамрын хорхой унаж хурдан таргална. Өвөл хавар хонь билчээхүйд нэгэн зүгээр гарган  оруулбал мөн морины аргамжинд сайн. Зун хонийг таван сарын арван тавдаар хайчил. Хэрэв хүйтэн бороо орвол төмөр хүрз олныг бэлд. Мөн хонь осговол нойтон шороогоор булбал даруй сэргэнэ. Зуслан газар ирсээр аргал авч шавбаас ус борооны цагт сүү гашлахгүй тустай. /Хонины/  ахрыг намар авч хадгал. Зуны уртын унгастай холибол эсгий сайн болон намар чөлөө гарч үйлдвэрт тустай. Тэмээг /18б/ дөрвөн цагт хоолой сэл зун зүлэг усны өндөр өвс идүүл. Үнээг багаас нь сайн сааж сургавал элбэг сүүтэй болдог. Хурга тугал нялх малыг гарсаар хуурай газар дулаалан халуун хүчний цагт сүүдэрлэ. Өглөө үдшийн сэрүүн цагт өвс идүүлбэл сайн. Намар хуц нийлэхэд хавар өдөр шөнө тэнцэхэд хургалах хирийг бодож сайн өдөр сонгон үзүүлж бэлэгтэй үг үгүүлэн нийлүүл. Буур ингэ лугаа холбон явбаас дулаан цагт ботголохыг бодож нийлүүл. Мөн ч ботголсон тэмээнд нийлүүлбэл өнжилгүй ингэ ботголно. Азрагыг  унаж эцээгээд дулаан цагт унагалахыг бодож нийлүүл. Бухыг намар өвлийн  хирд унага. Хоригтой цагт  адуу хөлөргөх ба /19а/ намар гүү унахыг цээрлэ, унагалах цагт өдөр шөнө хэзээд сахин манаж унагыг торниулж ав. Ботгыг төрсөн газарт дүрсийг зураад шороог авч зүүлгэвэл дом болой. Ботгыг нялхад явган, тэрэг тэмээтэй хүнийг цээрлэ. Халуун цагт зүлэг намаг өвс бүхий газар ямагт аргамжиж хир хир усалж орой тавибал сайн. Хургыг уургийн үед цатгалгүй сайн сааж бага торнихын үед тавьж хөхүүлэн зуны эхэн сараас сааж дунд сарын хуучдаар саахыг зогсоож эх хургыг таргалуулахыг хичээ. Төлөгний уураг сүү хурганы нялхад хортой тул уургий нь гартал өөр бүдүүн хонинд зэгс, өвлийн хүчин хүйтнээс бусад цагт малыг эрт эс билчээвэл тарга хүчинд ер /19б/ муу. Өвлийн богино өдөрт идэш багадаж түргэн эцнэ. Зуны халуун хорж, тарга нь хойргошно. Намар цагт усанд зэрэгдэн өвсөнд хүрэхгүй болно. Хавар цагт ургасан агь шавагт хүргэхгүй болно. Өвлийн хүчин хүйтэн боловч өвсний сөл сайн бол эрт билчээвэл гэмгүй сайн. Ер малыг адуулах  зэрэгт явахад өөрийн тусад малыг эдлэх зарахад элбэг болгон жаргая хэмээн бүү сана. Аж төрөхийг сайн үйлдээд малаа эдлэн арвин их баян болж алба дээж их өргөсүгэй. Бурхан шажинд тахил болгоё. Боол шивэгчнийг тэжээн тэнхрүүлье. Буурай гуйлгачинд өглөг өгч буяны бодид зорин ерөөнө хэмээн амандаа үргэлж хэлэн санаандаа марталгүй явбаас эрхэм. Эс /20а/ чадваас нэг өгүүлээд сайн санаад явбаас тэр өдөр мал адуулах зэрэгт нүгэлгүй. Үйл ер юу үйлдсэн бүгд ном болон одоо мал буцаах гэж нэг алхавч буян болно.

Үлгэрлэвээс сүү хөөрүүлэхэд нохойн идэх хусам ташрамд гардаг мэт ном буяныг үйлдэхэд өөрийн аж төрөл ташрамд бүтнэ.

    НЭГЭН ЗҮЙЛ. Гэрийн дотор ханхай эдлэл хөнгөн яв. Хувцас эдлэлийг цоожтой мухлаг олонд агуул. Ийм бол нүүхэд хойргошихгүй. Нохой олон сайн, хотчийг эртхэн цатгаж тэжээ. Хоол орой өгвөл шөнө унтаж хоцорно. Чадвал өдөр хонины хүн дагуулан чоныг сахиул. Ус түлшийг эрхэмлэн малын бэлчээрийг бүү гачигдуул. Малд муу /20б/ хүнийг мэдсүгэй хэмээвээс түүнийг гаднаас /орж/ ирэхэд мал харав уу хаа байна хэмээн асуувал огт хараагүй байна. Суухад ажиглаваас хүний өгсөн цайг үхэр мэт сорон дахин дахин ууж унасан морио гадна сойж дэмий л /ярьж/ айл айл хэсэж өдрийг барна. Өдөр сарыг нөхцөөж арай нэг гэрээ нүүх цагт үд болсон хойно босож мал харна хэмээн шалтаглаж мордож айл гэрээ барьсан хойно аль идэх юм байна уу гэсээр ирнэ. Ийм хүнийг хэн үзсээр гэрээс хөөн гаргаж харьяатад тушаан өгч залхаа. Малын хүн өглөө ойр холын бараа дөнгөж үзэгдэх хирд гарч гэрээ нэг эргэж дөрвөн зүгт сайн харж  мал зэргийг нягтлан үзэж морио барьж уя. Тэр завсар /21а/ цай чанаж бэлтгэх тул орсоор цай хурдан ууж мордоод өндөр дээр гарч үз. Өөрийн мал адууг бүртгэн цуглуулж ах дүүгийн мал байвал мөн гэрт нь ойртуулж өг. Ийм бол ах дүү янаг амраг болно. Орой мал ирмэгц унд хоол идэх уухын завсар малыг эргэн ажиглаж бүртгэн хорины сар гарснаас хойно хирд нохойг дөрвөн зүгт хоргонд хэвтүүлэн ирж багана зэрэг модыг үүдэнд тавьж гэрт орон бүс тайлж хоосон ханцуйд хийж сэргэг унт. Хэвтэхдээ үдийн нарны зүг толгой бүү хандуул. Хандуулбаас насанд муу. Зун бол гадна тэргэн дээр хэвт. Эрт босвол нэгийг үзэх, орой унтвал нэгийг сонсох гэгч хуучин үг. Энэ биш үү. Хоёрдугаар бурхан шажныг эрхэмлэн буян /21б/ ном үйлдэхэд өглөө боссоор байх  ялдар лам гурван эрдэнэд бишрэн /нүглийг/ наминчилна. Амьтны тусын тулд бурхан болох болтугай хэмээн гурвантаа өгүүлэн залбир. Бас мөргөхөд уншваас сайн. Хойш нь үргэлж санах бүр. Ом ма ни  пад ми хум хэмээн чадах хирээр унш. Үүний ач тус нь энэ насанд өвчин зовлон нүгэл арилан санасан хэрэг бүтэх хойтод тэнгэр хүнээ төрөх ба орчлонгоос тонилж бурхан болох, мал тэргүүтний чихэн сонсвоос мөн ийм сайн тэргүүтэн ач тусыг санаж гүйцэшгүй зах нэг зэрэг уншваас ганжуур уншсантай адил болно хэмээн номложээ. Үдэш мал хотлуулан гэртээ орж ом бишу тарни сууха хэмээн уншваас гэрт хүн эдлэл бүхнээр дүүрнэ. /22а/ Гадна таван хушуу малаар дүүрнэ хэмээн номлосон тул эдүгээ ийм сурах уншихуйд амархан эс уншвал эрдэмт хүний сайн биеийг олсон их хэргээ мэдсэнгүй шалиг томоогүй хүн мэт болно бишүү. Үлгэрлэвээс хүүхэд газраас юмбүү мөнгө олоод эрхлэн наадаж яваад гээж орхисонтой адил энэ бие үнэхээр хайран байна. Өглөө бүр бурхны өмнө агиар сан тавин уа хум хэмээн гурав хэл. Буян хишгийн тэнгэр баясан өвчин халдахгүй сайн. Хөвүүн төрнө, баян болох тэргүүтэнд хэрэгтэй. Цайн дээжийг гадна сац, өр орон дэлхийг тахиж мөргөсөөр бай. Хүний бүхий үйл эдлэлийг дэлгэрүүлнэ. Иймийн тул хэрсүү ухаантангууд шинжлэн саналтай юу. Тиймийн тул үүнийг хоосон /22б/ үг болголгүй тушаасан ёсоор хичээнгүйлэн дагаж  явагтун. Үүнийг тайж дарга, сумын занги хүнд жагсаалын дарга хафчууд арван гэрийн дарга гацаа хүйн дарга нар дагаж явах эсэхийг нэгэд нэг осолдолгүй байцаан үзэж дагуулан явуул. Улмаар  өдөр удаарахад сулдхан цалгайрахгүй болгосугай. Энэ нь улс төрийн журам аж төрөлд  холбогдосон нь хүндэд чухал. Анхан хичээгээд адагт цалхайрах  аваас огт үл болох явдлыг урьдаас чандлан ухуулан тушаагаад үүрт дагаж явуулсугай хэмээн тушаал хүрч иржээ. Иймийн тул үүнийг ерөнхийн дарга бөгөөд аравны дарга нарт тус тус нэр зааж яаравчлан тушаан явуулав. Хүрмэгц дарга нар биесээр /23а/ сайн бичиг уншиж хүнээр хамжааны доторхи өрх амын хүн бүрт нэг ч дутаалгүй бүртгэн сайн яруу дуугаар уншиж дав даруй ухуулан тушаагаад ер хүн аж төрөх зэргийг энэ ёсоор дагаж явах эсэхийг сайн магадлан бие тулж сайн санаанд агуулан сүвэгчлэн нягтлан үзэж дахин давтан байцаан энэ зүйлээс огт осолдон
цулхайрч хайш яйш болгож болохгүй явдлыг ухуулан басхүү цаг бүр энэ бичгийг нэгэн удаа тус тусын аравны доторхи олон хүнд бас ч дахин уншин өгч үүрд даган явуулахыг чандлан ухуулан тушаагтун. Ом сайн амгалан болтугай.
 Төгсөв
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats