Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
Халхын гол.
Н. Өлзийбат
Халхын голын хөвөөнд очлоо. Хадаган цэнхэр урсгалдаа нар наадуулан туналзана.Усны нь бүлээн хээлэнд загасны сүрэг дураараа хэрэн өнжинө. Эргийг нь эмжин цэцэглэсэн бургасны мөчирт болжморын жиргээ энх амгаланг дуулан эгшиглэхэд орчин тойрон уяран тайвшраад унтаж байх шиг наран доор зүүрмэглэнэ.
Хаа нэгтэйгээс салхи сэвэлзэхэд бургасны мөчир сэртэсхийж, амгалан жиргэх болжмор дэрсхийн нисэх нь тэртээ өнгөрсөн түүхийг гэнэт санагдуулан хараа хурцлав. Хэсэг бусаг үүлний бараан сүүдэр усны торгон мандалд тусахад тохойн усанд тайван байсан загасны сүрэг түймэртэй ойн гөрөөс шиг байх газраа олж ядан, зулан хөврөх замагаа бужигнуулан булингартуулах нь сүүдрийн хар өнгө ямаршуухан аймшиг болохыг алив амьтан хүртэл зөн совингоор мэдрэн биеэ далдлах ажгуу.
Салхинд хөөгдөх үүлний цаана нар нэгэн үе ил гарч, нэгэн үе далд орох нь амьдрал, тэмцлийн ийм  нэгэн цаг энд болж өнгөрснийг өгүүлнэ. Тэр цагт загас усандаа, цэцэг үндсэндээ, нар тэнгэртээ шархадсныг Халхын голын ус мэднэ.
Тэгвэл өнөөдөр алимаа дааж ядах модны мөчир, амьсгалаа дарж хүндэтгэх хөшөө дурсгалыг харин сэтгэлийн шарх хөндөгдөхөд газрын шарх эдгэрнэ.
Халхын голын нөвөөнд очлоо. Хадаган цэнхэр урсгал нь долгио бүхэн дээрээ нар наадуулж инээд алдан урсана.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats