Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
Хан Хөхүйн дуулал
Үг., Б.Палам.                Ая. А. Батдэлгэр.
    Доктор Э. Дондовт зориулав.    
Хан тэнгэрийн хайр ивээлээр
Хангай дэлхийн өгөөж баялагаар
Хамаг ардынхаа өлгий болсон 
Ханхөхий хайрхан уул минь
Түмний их заяа түшсэн
Төрийн дээд тахилга тайлагатай яа
Ханхөхий хайрхан ууландаа
Хадагаа дэлгэн наминчилъя.
Ум сайн орших болтугай
Ума хум, ума хум
Өрлөг дээд тэнгэрээс заяатай
Өвөг дээдсийн алтан өлгий
Өнө мөнхөд бидний орших
Өндөр хангай Ханхөхий минь
Түмний их заяа түшсэн
Төрийн дээд тахилга тайлагатай яа
Өндөр хангай  Ханхөхий ууландаа 
Өвдөг сөгдөн наминчилъя
Ум сайн орших болтугай
Ума хум, ума хум
Энх оршихуйн шиншиг манхагтай
Эх нутгийн онгон шүтээн
Эсэн мэнд энхжин орших  
Элжигэн халхын өлгий нутаг минь
Түмний их заяа түшсэн
Төрийн дээд тахилга тайлагатай яа
Цаст цагаан хайрхан ууландаа
Цацалаа өргөн сүсэглье
Ум сайн орших болтугай
Ума хум, ума хум
    Төгс үйлсийн өлзий гийсэн  
Төгөлдөр ухааны оргил болсон     
Түмэн зуунаар идээшин дассан 
Төрсөн нутгийн ариун шүтээн минь
Түмний их заяа түшсэн
Төрийн дээд тахилга тайлагатай яа    
Ханхөхий хайрхан ууландаа
Хадагаа дэлгэн мөргөе
Ум сайн орших болтугай
Ума хум, ума хум
Ханхөхий хайрхан мину зэ
2008 - 1 - 9


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats