Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
Ажил хийх идэх уухыг зохицуулах
Ер биеийн амрыг эрэн дэмий л сул сууваас нойр хүрэн унтаад аж төрөхийг алдах, арай сэрж босвол дахин дахин цай ууж бас байсан бүгдийг идэж магад гурван өдрийн уух цай идэх хоолыг нэгэн өдөр барна. Тэрчлэн гурван сарын хэрэглэлийг нэгэн сард бараад, хоосорч заримууд хүүхдээ эрхлүүлэн хүнд  заруулж идэх өмсөхийг олгуулах /3а/ үгүй гэр дүүргэн идүүлж цагийн дотор байхыг баруулж олны тулд идэх өмсөх гүйцэлдэхгүй өөрийн сэтгэл зовж бусад эм үрийг тэжээн чадахгүй болох тул өөрийн биеийг өөрөө албадаж эрт босон, өвлийн цаг болбаас цай уусаар гарч мал адуулан аргал түүх зэрэг
 үйлдвэрт явж өдөр ирж нэг цай ууж гараад мөн ёсоор явж үдэш ирж нэг цай, нэг хоол идвээс гүйцнэ. Гэрийн хүн хүүхдийг ятган /оёх/ засацгаахыг үйлдэх, малын хэвтэл зэргийг засангаан зогсолгүй явж нөхрөө ирмэгц хамт хоол цайг уулцан ер урьдаас илүү хэрэглэж болохгүй, зуны цаг болбаас нэгэн цай нэмж уухаас илүү юу байх. Хэрэв ийм халуун урт өдөр дөрвөн цайгаар яахин тэснэ хэмээвээс гөрөөний хүн /3б/ өглөө мордоод үдэш ирнэ. Аяны хүн өдөр нэг үдлээд явна. Тэр ягаахин болов. Гагцхүү аж төрөх үйлдвэр хийсэн үгүйд зүгээр сууж   чадахгүйн тул тийнхүү олон ууж идэн барж цөм хор хомс болно. Заримууд арай нэг гөрөөс агнаж нэгэн жил ная, ер зуу хүргэж алсан авч  ер идэхээс илүү гаргаж худалдан хогшил хөрөнгөнд нэмэр болгохыг хичээх үгүй нэгэн өдөр хэдэн удаа чанан дахин дахин идэж цөм дуусгаад харин түүний дээр өөрийн гаднах мал буюу эсвэл бусдаас тарган хүчтэй мал үнэлэн авч идэх бас зарим хогшил  зэхий ардууд хятад наймаанд өр тавьж уух цай, татах тамхи, цагаан ултай гутал, санхаюу тохом, чисчүү, мэнчүү, жанчуу бөс даавууны зэрэг их үнэтэй эд бараа олдохоос авч өр шил болгож /4а/ гоёмсоглон явахыг дурлаж ямагт баялаг хүнийг дууриан өөрийн хирийг бодохгүй хэтрэн явна. Заримууд будаа тарьж хичнээн их ававч хэмнэн хэрэглэхийг мэдэхгүй цай чанах бүр будаа чаналцаж бас цай уух бүр хуурай будаа аяга дүүргэн уусаар байж нэгэн жил идэх будааг нэг хэдхэн сард цөмийг бараад сүүлд айл айл хэсэн юм гуйж явж, хавар цагаан будаа тарих цагт үргүй хэмээн  бусдаас үнэ өгч худалдан авч өр зээл болгон хохирно. Нэг цэрэгт тогтоосон хүнс нэг өдөр нэг битүү, арван битүү нэг шэн арван шэн нэг дан болно. Нэг хонины бүхэл мах нэг сар болно


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats