Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
Намтар
ТО ВАН-ТОГТОХТӨР
2010/12/03
Монгол улсын түүхнээ Халхын хэцүү То ван хэмээн мөнхрөн алдаршсан Бат-Очирын Тогтохтөр (Тогтохдорж-төрөхөд нь анх хайрласан нэр.Б.П) 1797 оны 9-р сарын 15 наа Сэцэнхан аймгийн Илдэнхошууны нутаг “Сангийн далай” гэдэг газарт засаг ноён Бат-Очирын гэр бүлд төржээ. 25 настайдаа эцгийн хэргэм зэргийг залган, хошууны ноён болсон ба 1839 онд Хэбэй ван, 1859 онд Сэцэнхан аймгийн Чуулганы даргаар томилогджээ. То ван Бээжинд шадарт яваад буцах замдаа 1868 оны 4-р сарын 6 нд учир битүүлэг шалтгаанаар насан эцэс болжээ.
То ван бол алтан ургийн 35 дахь үеийн, эзэн богд Чингис хааны 27 дахь үеийн хүн агаад төр нийгмийн нэрт зүтгэлтэн, аугаа соён гэгээрүүлэгч, авъяаслаг зохион байгуулагч, цогтой эх оронч хүн байлаа.
дэлгэрэнгүй
    Эх зохиол
    АЖ ТӨРӨХ ҮЙЛИЙГ ЗААСАН СУРГААЛ
    2011/06/30
    ХЭБЭЙ ВАНГИЙН АЖ ТӨРӨХ ҮЙЛИЙГ ЗААСАН СУРГААЛ БОЛОЙ (Нэгтгэн сийрүүлсэн хуулбар)
         Түгээмэл элбэгтийн гуравдугаар он зургаан сард
    Хэбэй вантангаас харьяат хошууны төрлийн дарга, тайж нар, дөрвөн сумын занги хүнд, жагсаалын дарга, хафчууд, хөөгч нарт тушаалгаж тэдний тус тусын баг сумны доторхи тайж ард, шар хар олон бүхний аж төрөх явдлыг сургасан нь үүрд хичээнгүйлэн дагаж явуулах дүрэм хэмжээний дэвтэр данс болой.

    Халхын хэцүү Тован 1853 он
    дэлгэрэнгүй
    ХЭБЭЙ ВАНГИЙН АЖ ТӨРӨХ ҮЙЛИЙГ ЗААСАН СУРГААЛ - Гар бичмэл
    2011/01/30
    ХЭБЭЙ ВАНГИЙН АЖ ТӨРӨХ ҮЙЛИЙГ ЗААСАН СУРГААЛ - Гар бичмэл
    дэлгэрэнгүй
    .АСАР МУУ ОХИН ГЭВЭЛ:
    2011/01/30
    АСАР МУУ ОХИН ГЭВЭЛ:дэлгэрэнгүй
    САЙН ОХИНЫ ЁСОН НЬ
    2011/01/30
    САЙН ОХИНЫ ЁСОН НЬдэлгэрэнгүй
    Нийгэмлэгийн танилцуулга, гишүүд
    То вангийн мэндэлсний 200 жилийн ойг угтаж 1996 оны 2-р сарын 28нд Улаанбаатар хотноо “То ван-200” сэдэвт эрдэм шинжилгээ, практикийн бага хурал болов. Уг хурлыг ШУА, Дорнод аймгийн ЗДТГазар храмтран зохион байгуулав. Хуралд Монгол улсын Ерөнхийлөгч Нацагийн Багабанди, Соёлын сайд Намбарын Энхбаяр нар морилон ирж, оролцсон юм. Бага хурлын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич, биологийн шинжлэх ухааны доктор Думаажавын Баатар нээв.дэлгэрэнгүй
      Н.Долгорхүү
      2010/12/13
      ЭРДЭМТЭН БАГШ НАМСРАЙН ДОЛГОРХҮҮ (хөрөг найруулал)дэлгэрэнгүй
      У.Лигаа
      2010/12/13

      ЭРДЭМТЭН СУДЛААЧ У. ЛИГААГИЙН ШИНЖЛЭХ УХААНЛАГ БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ

      дэлгэрэнгүй
      Ё.Гантөмөр
      2010/12/13
      ХЭЦҮҮ ВАН ТОГТОХТӨР КИНОНД ХУРЦ ВАНГИЙН ДҮР БҮТЭЭСЭН МИНЬ дэлгэрэнгүй
      Б.Амаржаргал
      2010/12/13
      ХАН ХӨХИЙ УУЛЫН ЭРДЭМТЭН БҮСГҮЙдэлгэрэнгүй
      Нийгэмлэгийн бүтээлүүд
      2010/12/07
      То ван судлалын нийгэмлэгээс эрхлэн хэвлүүлсэн ном товхимол
      (1996 - 2010 он).

        1.ШУА-ийн мэдээ сэтгүүл. Бемби сан хэвлэл. Эмхэтгэсэн Б. Палам. Хянасан доктор Э. Дондов. № 2. 1996. 87 хууд
       2.Б. Палам.Халхын буурал То ван. (Тогтохтөр). Admon хэвлэлийн газар. УБ. 1997 он.  44 хууд.
       3.Б. Палам. Үл төгсөх То ван судлал. ШУА-ийн Информатикийн хүрээлэнгийн хэвлэл. УБ. 1997. 78 хууд.
       4.Б. Палам. Хэцүү То ван таныгаа мартахгүй. Бемби сан хэвлэл. УБ. 1997 он.  92. хууд.
      5.Б. Тогтохтөр. Ажил ба сургуулийн зүйл. Admon хэвлэлийн газар. Эрхлэн хэвлүүлсэн академич П. Хорлоо. УБ. 1998 он. 128 хууд.
      6.Д. Лхаашид. Монголын хаад зүтгэлтнүүдийн жолоодохуйн урлаг. Эм- Би – Си хэвлэл. 392 хууд. УБ. 1999 он.
      дэлгэрэнгүй
      2010/12/07
      То ван судлалын нийгэмлэгээс зохиосон эрдэм шинжилгээний бага хуралд тавьсан илтгэлүүдийн жагсаалт  (1996-2010 он)
      1.    Ю.Адъяа Малчин өрхийн менежментийн зарим асуудал
      2.    Ю.Адъяа, Ц. Цэвээн То вангийн сургаал дахь мал маллагааны сургамжууд
      3.    П.Адъяасүрэн, Б. Палам Малын гаралтай түүхий эд боловсруулах бүс нутгийн жижиг дунд үйлдвэрлэл
      4.    П.Адъяасүрэн, Б. Палам, Б. Ширчин  Нүүрснээс креосин гаргах шинэ арга
      5.    Л.Алтанзаяа. Илдэн вангийн хошууны хүн амын тухай нэгэн мэдээ-


      дэлгэрэнгүй
        2010/12/29
        MNB телевизийн баримтат кино
        То вангийн мэндэлсний 210 жилийн ойд зориулав.

        Халхын гол - Улаанбаатар
        2007 он. 

        Зохиогч:
        П. Ариунжаргал
        Зураглаач: Ж. Амартүвшин
        Найруулагч: Б. Бямбадорж
        Дууны найруулагч: О. Норжмаа
        Инженер: Б. Батцэцэг.
        Тайлбар уншсан: Б. Ганбаатар
        Зөвлөх: Б. Палам
        дэлгэрэнгүй
        2010/12/29
        Г.Гантогтох, Ч.Гомбо нар "Хэцүү ван Тогтохтөр" (Түүхэн сэдэвт уран сайхны кино)
        дэлгэрэнгүй
        Хувь хүний эрхэмлэх зүйл
        Аянд явах, аялах талаарх сургаал
        2011/03/06
        Аялан явахуйд эдлэх нь булгаар хөм богц уутын зэргийг нэгэн хүн өргөж даах аль хөнгөн бөхлүүг эдлэ, тэмээ уллах шөвөг, хөм ховоо, галын сам хөөргө хадуур сүх, хүрз зэрэг хөдөөний хэрэглэлийг бүрэн бэлтгэн авч яв. Дөчин насны эр дөрвөн захт морь аян явдлыг даана хэмээсэн тул энэ хир настай давхар хүчтэй өндөр зузаан хар туурт шаагүй моринд зузаан зөөлөн тохомд урт хавтаст уужим хонгот эмээл тохвоос /14а/ дайр гарахгүй нуруу чилэх нь бага тул эцэх нь удаан.

        Халхын хэцүү То ван ноёны сургаалаас
        дэлгэрэнгүй
        Хулгайтай тэмцэх таслан зогсоох сургаал
        2011/03/06
        Ойрноос хулгай олон болж амой. Эдгээр муу суртлыг үгүй болговоос сая аль этгээд амар түвшнийг олно. Иймийн тулд хашрах залхахгүй дахин дахин хулгай /11б/ бологсдыг нэгэн чадамгай даргат тушаал өгч гэрийг айл явуулан адуу /г/ худалдуулан цөм үхэр /хонь/ болгон морь зэрэг хурдан малыг унуулахгүй уналгат үхрийг унуулан их хутга бүдүүн ташуур уурга хазаар ногт чөдөр зэргийг эдлүүлэх үгүй болгон хошууны нутгаас гаргалгүй өдөр үдийн газар  явуулалгүй ямагт ятган харгалзаж муу суртлыг өдүүлж дахин хулгай бүү болго. Хэрэв гадагш явах хэрэг тохиолдох аваас тамгын газар мэдүүлж заалга.

        Халхын хэцүү То ван ноёны сургаалаас
        дэлгэрэнгүй
        Аж төрөх ухаан
        Эдлэх хэрэглэх талаар То вангийн сургаал
        2011/03/06
        Арвилан хэмнэх, эдлэх, хэрэглэх, талаарх То вангийн сургаал
        Арав тавын зэрэг бод малтайд даавуу илэг хонь ямааны арьс хөмийн зэргээс илүү эд хэрэглүүлэхгүй болгоё. Хорь гучийн зэрэг бод малтайд жанчуу минчүү зэрэг нэмж эдлүүлье. Уухад гучийн зэрэг бод малтайд жанчуу минчүү зэрэг нэмж эдлүүлье. Уухад өөрийн газраас гарах элдэв цай уух, өргөдөг хөгшид буй аваас уух идэх хирийг үзэж цай шөл олж хэмнэн өг.


        ХЭБЭЙ ВАНГИЙН АЖ ТӨРӨХ ҮЙЛИЙГ ЗААСАН СУРГААЛААС  1853 он
        дэлгэрэнгүй
        Холбоо барих

        Холбоотой сайтууд
        Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
        PMS.MN
        Developed by: miniCMS™ v2
        Web stats